Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Wednesday, November 21, 2007

Ажлаас чeлeeлeгдeв

Энэ долоо хоногт зарим eeрчлeлтvvд гарлаа. Би eeрийн хvсэлтээр ажил албан тушаалаасаа чeлeeлeгдeх eргeдлee намайг шууд харьяалах албан тушаалтан буюу яамны Тeрийн нарийн бичгийн даргад eгснeeр Vйлдвэр, худалдааны яамны нэгэн хэлтсийн даргаар 7 сар гаруй ажиллаад энэ яаман дахь миний карьер дуусгавар болов.

Ажлаасаа eeрийнхee хvсэлтээр чeлeeлeгдeх болсон шалтгаан гэвэл их энгийн. Анх энд ирэхдээ би эзэмшсэн нарийн мэргэжлээрээ ажиллаж, улс орондоо eeрийн бага боловч хувь нэмрээ оруулья, залуу мэргэжилтнийхээ хувьд eeрийнхee хvч бололцоог дайчлан мэргэжлийнхээ талбарт юуг хийж, бvтээж чадахаа vзье гэж бодсон юм. Харамсалтай нь энэ хугацаанд надад нарийн мэргэжлээрээ ажиллах албан тушаал удирдлагаас eгсeнгvй, vр бvтээлтэй ажиллах боломжийг нь олгосонгvй, бас хийсэн судалгаа, боловсруулсан санал, тeслvvдийг маань яамны удирдлага авч хэлэлцсэнгvй, дэмжсэнгvй, бас ойлгосон ч vгvй. Нэгэнт гэрэлт ирээдvй харагдахгvй болсон тул надад ажлаас гарахаас eeр зам байсангvй.

Гэхдээ тeрийн алба цэвэршиж, жинхэнэ мэргэжлийн байгууллага байх утгаараа ажилладаг болсон цагт, бvтэц зохион байгуулалт нь нарийн мэргэжлийн хvмvvсийг ажиллуулах боломжтой болж шинэчлэгдсэн цагт, удирдлагад нь ямар нэг намын эрх ашгийг тэргvvнд тавьсан боловсрол дулимаг хvмvvс биш, бохир улс тeрeeс бvр мeсeн ангид, бvрэн боловсорсон, нарийн мэргэжлийн, ухамсартай, ёс зvйтэй хvмvvс ирсэн цагт мэргэжилтэй залуус яамдаас одох бус, харин тэнд хvчээ сорьж ажиллахаар очицгоох болно.

Би яаманд ажилласандаа гэхдээ тeдийлeн харамсахгvй байна. Учир нь би a) Монголын тeрийн алба, тэр дундаа яамдад бодит байдал яг одоо ямар байгааг дотор нь орж бvрэн мэдэрсэн; б) шударга тeрийн албан хаагчидтай нeхeрлeж, цаашид бие биенийхээ ажил vйлсийг дэмжих олон найз нeхeдтэй болсон; в) цаашдын амьдралын минь зорилго, тeлeвлeгee улам бvр тодорхой болсон билээ.

Надтай хvний ёсоор эелдэг харьцаж, vзэл бодлоо чeлeeтэй, нээлттэй хуваалцаж хамтран ажиллаж байсан хамт олон, тeрийн албаны бvхий л ачааллыг vvрч, гол ажлуудыг нь нугалж байгаа бvх эгэл жирийн ажилтнуудад баярлалаа. Явахад минь урмын vгээр тэтгэж, шийдвэрийг маань хvндэтгэж харьцсан бvх анд нeхeддee ахин талархаад энэ бичлэгийг дуусгая.

Монголд шударга vнэн бvхнийг ялдаг цаг vе эрт орой ирэх л болно!

15 Comments:

Blogger Мика /美香/ said...

Минийхээр бол их зөв шийджээ. Ер нь хүн өөрийгөө доош нь татаж байгаа муу гэж бодсон зүйлээсээ аль болох хурдан холдох хэрэгтэй гэж боддог юм.

"Өөрийн чаддаг бүхнээ улс орондоо зориулна" гэсэн сайхан санаа байгаа учир чи их зүйлийг хийж чадна гэж итгэж байна.

Амжилт хүсье..

1:59 PM  
Anonymous Anonymous said...

Áè òàíû øèéäâýðèéã õ¿íäýòãýæ áàéíà. Òàíû áè÷ñýí ç¿éëèéã äàíäàà óíøäàã áîëîõîîð ÿàãààä ýíä àæèëëààä áàéãààã ÷èíü åðººñºº îéëãîäîãã¿é áàéñàí. Ìàíàé òºðèéí àëáàíû ºí㺠òºðõ åðºíõèé人 á¿äýã ñààðàë áàéäàã áîëîõîîð òýð ë äýý. Òàíû öààøäûí àæèëä àìæèëò õ¿ñüå.

7:59 PM  
Blogger Bold said...

Mika & Anony: Ih bayarlalaa. Ta 2-t ch gesen amjilt huseye.

10:56 PM  
Blogger mgloo said...

haramsaltai yum, odoogiin tur iim baigaa ni, bold shig chadaltai huniig huleej avch chadahgui baigaa ni...Gehdee udahgui uurchlugdnu geed l amihandaa naidaad baij baigaashd :)

1:35 PM  
Blogger I.I said...

Hedhen sariin umnuh uuriiguu olj harah shig bolloo. Tsaashdiin ajil, amidrald chini undruus undur amjilt husye.

12:51 PM  
Blogger БЭ said...

ter tsag hurdan ireesei, tegeed uur shig chin bolovson huchin ulam olshiroosoi. tsaashdiin chin ajil amidrald chin amjilt husey, uuriig chin haa ch ajillaad yavj chadah buren chadvartai gej bodoj baina.

2:51 AM  
Blogger meesh said...

Энэ нийгэмийг яана даа, би боддог юм энэ нэг балай үе хэзээ дуусах юм бол гэж.Ямар ч байсан дахиад 10 гаран жил үргэлжлэх юм шигээ.

4:32 PM  
Blogger Зүүдний тэмдэглэл said...

Харамсалтай байна. Маш олон залуус ийн сурсанаа, мэддэгээ, бодож төлөвлөж буй шинэ сэргэг бүхнээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа. Гол нь нэгдэх хэрэгтэй. Улс төрийн амбийцаар биш, эрүүл саруул сэтгэлгээ, эрмэлзэлээр нэгдэх хэрэгтэй санагдана.
Гэхдээ энэ удаад Болдыг арай түргэдсэн шийдвэр гаргаа юу даа гэж би хувьдаа бодож байна. Ер нь хичнээн хэцүү байсан ч өөртөө тийм боломж гаргахын төлөө алхам алхамаар ахих хэрэгтэй юм. Хэлтсийн дарга гэдэг бол шинэ хүнд их боломж. Гэхдээ ганцхан амьсгаагаар бүхнийг шинэчлэх боломжгүй. Орчин, нийгмээ бодит байдлаар нь хүлээн зөвшөөрч, зохицож, харин цээжин цаанаа зорилгоо чанд хадгалан явах, тэр ойлгодоггүй, чөдөр тушаа болсон бүхэнтэй тэрсэлдэх биш, харин аажмаар өөртөө татаж, аажмаар замаа саа холдуулан урагшлах хэрэгтэй байх. Ер нь алс хэтийн зорилготой, тэгээд ялангуяа улс төр, нийгмийн амьдралд хутгалдах хүнд бол хүлээц, хүлцэмж гэдэг чанар их чухал, амжилтанд хүрэхийн гол тулгуур болдог. Хаяад гарна гэдэг бол хамгийн амархан, хялбархан зам нь, шулуухан хэлэхэд бууж өгсөнөөс л арай жаахан дээр зам юм гэж л жаахан зэмлэмээр байна.

6:31 AM  
Blogger Зүүдний тэмдэглэл said...

- гэхдээ тeрийн алба цэвэршиж, жинхэнэ мэргэжлийн байгууллага байх утгаараа ажилладаг болсон цагт,
- бvтэц зохион байгуулалт нь нарийн мэргэжлийн хvмvvсийг ажиллуулах боломжтой болж шинэчлэгдсэн цагт,
- удирдлагад нь ямар нэг намын эрх ашгийг тэргvvнд тавьсан боловсрол дулимаг хvмvvс биш, бохир улс тeрeeс бvр мeсeн ангид, бvрэн боловсорсон, нарийн мэргэжлийн, ухамсартай, ёс зvйтэй хvмvvс ирсэн цаг-ийг залуус та нар л тэмцэж байж ойртуулах байх аа

6:35 AM  
Blogger Barimalch said...

Magadgui 35-aas doosh nasnii hun bol yamnii mergejilten baih n zuitei bolov uu herev 40 ba tuunees deesh nastai bol heltsiin darga ba busad udirdah alban tushaaltan bolgoh.

Shiidver gargah alban tushaald nas ih hamaardag gej dugnej baina jishee n ali ch uls 50-aas doosh nasnii huniig yurunhiilegcheeree songoj zurheldeggui. Gehdee ene bol manai undesnii kuliturt yalanguya ih hamaatai harin nasnii hyazgaar hamaagui gedeg ulsuudad harin oor baih.

Shiidveriin ajild bolovsrol ba nasnii huchin zuil mash ovormots hamaaraltai baihaa. Gol n 40-oos dood nasnii humuus ihenhdee bodit baidliig buren tootsoolj chaddaggui shinj tolov baidag. Gehdee 40 hurch superman bolhoosoo omno arhi huuhneer neuronoo evdelsen bol bas bolomj aldagdana.

6:19 AM  
Blogger S. B. said...

Монголдоо хаана ч ажилласан чамайг их юм бүтээж чадна гэж итгэж байна. Харин ч хувийн хэвшилд ажилласнаар илүү урам зоригтой, бүтээлч байх биз ээ /хувийн хэвшилд ажиллана байх гэж таамаглаж байна/. Баялгийг монголд хувийн хэвшил л бүтээж байна гэж би боддог юм.
Дараагийнх нь ажилд амжилт хүсье.

11:30 AM  
Blogger Bold said...

Mgloo, Indranila, Nemlet, Meesh, Zuudnii temdeglel, Solongoo nart bayarlalaa. Bi hicheenee.

Barimalch-d: Ih sonin bodol baina. Udirdah alban tushaaliig 40 hureegui l bol hiij bolohgui gesen ug yumuu? Tegvel baruunii hogjson ornuudiig, hogjij baigaa Chile, Venezuela, Indonesia, China-g avaad uzeerei. Tendhiin yamduudad hedii nasnii hun yamar ajil hiidgiig olj medeerei. Japan-iin Ediin zasag, hudaldaa, aj uildveriin yamand gazriin orlogch darga hiideg minii tanil 27-toi zaluu bii. Chile-iin tov bankind 30 hureegui gazriin zahiral baidgiig bas medeh yum bna. Minii bodloor end nas yamar ch hamaagui, medlegtei, bolovsroltoi, chadaltai, chadvartai l bol 25-tai hun ch zahiral hiij bolno.

5:37 PM  
Blogger Barimalch said...

Ene bol orchiniihoo bodit huchin zuiliig zuv tootsooloh strategitei holbootoi herev huchin zuilee buruu tootsood baival sorog handlaga ihesne zuv bol esregeer. Uuniig naturalnii zuv humuujiltei dund nasnii humuus naturalnii hiideg yum shig l ajiglagdsan.

3:38 AM  
Anonymous Anonymous said...

Nuhursog zuvlogoo gej oilgooroi. Deer neg hynii bichiseneer, ajillah orchin, uurt chin bolomj olgohgui baigaa baidliig tevchihguigeer ajilaasaa jil hyrehgui hugatsaand garah n jaahan tyrgedsen baij magadgui. Yamar ch ajiliin huvid, anhan shatnii ajiltanii ehnii jileer barahgui hugatsaand, hyssen nariin mergejiliin ajiliig n hiildehgui uur zyil hiilgeh nileen tygeemel baih. Mun als ireeduin zorilgo careert chin herev ene ajil heregtei baisan, tevchih yostoi sacrifice haaya baih yostoi boluu gej bodogddog. Ter utgaaraa jaahan tevchih heregtei baisan baij magadgui.
Tegehdee uuriig chin uur busad olon hychin zyilees bolj bolison boluu gej taamaglaj baigaa tul, ene bodliig ingeed duusgaya.

11:11 PM  
Blogger Nana said...

uur busad olon hychin zyilees bolson bolvyy gej ano heljee.
Нийгэм дэх өөр бусад олон хүчин зүйлүүд үндсэндээ бараг л ганцхан л язгуур шалтгаантай юм шиг санагддагийн.
Manai tur zasgiin baigyyllaga, niigem deh buh asuudlyyd barag gantshan shaltgaantai; хязгаарлагдмал, хаалттай сэтгэлгээ: amin huvia hicheesen, olon ongo torhiig, oor oor uzel bodol setgelgeeg huleej avch chaddaggui. odoogiin bodit baidlaa bgaagaar ni olj harah chadvargui, tiim setgelgee, ouynuii tuvshind niigem, olonh hureegui baina. Iim nohtsold toriin ter tom nuser apparat, neg heviin dogmatic handlaga, arga baril dotor unench shudarga, zov sanaa bodoltoi hun ajillah nohtsol үндсэндээ байхгүй. Ali ch uls ornii huvid niigmiin salbaruud, tor zasгiin baigyyllaguud oorchlolt hiih ni buu hel oorchloltod setgel zuin bolood ediin zasgiin huvid huviin hevshiltei haрitsuulahad udaan, mash udaan reaction uzuuldeg, getel react bish, they must act.
Bid nar ingeed zugataad baival hen uuniig shinechleh yum buu med. Bi huvidaa toriin alband ajillahiig husdeggui. Tegsenees huviin hevshil ashgiin toloo baiguullaga uchraas nohtsol baidald arai l oor handdag sanagddagаараа хийж бүтээх гэсэн хүний хувьд арай илүү боломж өгдөг. Ted setgel zui bolood ediin zasgiin huvid iluu түргэн shiidver gargadag, ooriigoo zah zeeliin huuli, shahaltaar ooriin erhgui yamar 1 hemjeegeer arai hurdan tseverlej baidag, tor zasgiin baiguullaggiig bodvol haritsangui arai uyan hatan, ursamtgai shinjtei. Olon ulsiin baiguullaга, esvel huviin business gesen songolt ni arai deer dee. Huviin baiguullagad mongonii toloo bish, oor zorilgoor ajillaj bolno l doo. Medeej,chamd zovloj sanal bolgoj baigaa hereg bish shuu dee, yeronhii zui togtol neg tiim baih shiv dee (hehe, neg l zui togtol yarisan hun) Za tegeed minii bodloor ooriin gesen bodoltoi, zov sanaa uzel snaatai, chadaltai iim humuus etssiin etsest huviin business-ee songohoos oor argaguid hurdeg baih, niigem gedeg haa gazraa yalgaagui, eh ni bulingartai bol adag ni bulingartai gej ug bii, hunii ataa jotoo, shunal, hizgaarlagdmal, shugaman setgelgee arilaagui tsagt haa gazar adilkhanduu baih. Zuudchingiin ugiig demjij neg, eserguutsej neg helehed
hun ooriin tuhain nohtsol baidald hamgiin zov shiidveriig gargasan baih l daa, tiimees chamaig oortoo stress uusgej tend shigdej suuhaas
uur zuil hiih bolomjgui bsan bol zov shiidver baina.

Harin hojim neg tsagt arai uuruur harah baih ldaa. asuudal uussen bgaa ueiin setgelgeereer ug asuudal shiidegddeggui.Tiimees chinii huvid hamgiin zov shiidel baisan baih.

Zuudching demjij:
Ер нь хичнээн хэцүү байсан ч өөртөө тийм боломж гаргахын төлөө алхам алхамаар ахих хэрэгтэй юм. ганцхан амьсгаагаар бүхнийг шинэчлэх боломжгүй. Орчин, нийгмээ бодит байдлаар нь хүлээн зөвшөөрч, зохицож, харин цээжин цаанаа зорилгоо чанд хадгалан явах, тэр ойлгодоггүй, чөдөр тушаа болсон бүхэнтэй тэрсэлдэх биш, харин аажмаар өөртөө татаж, аажмаар замаа саа холдуулан урагшлах хэрэгтэй байх.

шударга үнэнч байна гэдэг их хэцүү ойлголт л доо, бидний харж байгаа маань хэтэрхий хязгаарлагдмал байдаг болохоор юуг шударга үнэн гээд байгаа нь бас тодорхойгүй юм, бододгийн, яг жинхэнэ шударга үнэн өөрөө өмнө маань гараад ирэхэд бид танихгүй явуулчих байх даа гээл...

үнэн шударга гэдэг бидний бодит байдлаас аваад үзэхэд өөрөө үнэхээр парадокс, логик зөрчилдөөнтэй.
Эрэгтэй хүн зүрх сэтгэлийн хэмжээст ойртох тусмаа төгс төгөлдөрт ойртдог, эмэгтэй хүн оюун санааны хэмжээст дөтлөх тусмаа төгс төгөлдөрт дөхдөг гэнэ билээ. Энэ ажил, бидний энэ нийгэм, мөнгө, дурлал, хүмүүс, баялаг, эрх мэдэл, албан тушаал ер нь энэ нийгэм маань бидний хувьд бухимдал үүсгэх биш, харин бидний арга хэрэгсэл, ажлын маань багаж зэвсэг юм даа гэж ойлгоод байгаа, харин хүний үндсэн хэрэгцээг доорх байдлаар тодорхойлдог болсон байх шиг байнлээ:
1. Амьдрах
2.Хайрлах
3. Суралцах
4. Өв үлдээх
Өв үлдээх: бусдад нөлөөлөх

Би хувьдаа ингэж боддог: хүн 2 янзаар бусдад нөлөөлөх боломжтой

1. Гэр бүл, ойр тойрныхондоо сайн сайхан үлгэр дууриалаа үзүүлж
2. Нийгэмд, өргөн хүрээтэй.
Аль нэгийг нь зөвхөн өөрийнхөө бичил ерөтнцөд ойр тойрны хэдхэн хүнд л сайн сайхан нөлөө, үлгэр дууриал үзүүлсэн л бол ертөнцийн түүхэнд бичигдсэн хүмүүсээс ялгаагүй гавьяа юм даа гэж бододгийм.
суралцах тухайд гэвэл би амьдралыг зүгээр сургууль л гэж боддог.Бид нар өдөр бүр сургуульд явж хичээлдээ сууж байгаа.

3:54 AM  

Post a Comment

<< Home