Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Tuesday, September 07, 2010

9 дvгээр сарын 6


Миний амьдралын нэгэн мартагдашгvй eдeр. Frank Decision, Prudent Plan, the Beginning, Good Care, Great Expectation, Responsible Preparation, Continuous Joy, Never-ending Story, Crucial Part of my Life.

Monday, August 23, 2010

Цэцээ гvн

Стрессээ тайлах зорилгоор амралтын eдрvvдэд ажлынхаа 3 залуугийн хамт Цэцээ гvн рvv гарлаа. Тeр хурахын амнаас эхлэн eгсeж, Богд хан уулын ноён оргил Цэцээ гvнд гаран, Манзушир дагуу эргээд бууж, тэндээ ойд майхан барьж хоноглоод маргааш eглee нь Зуунмод хvртэл алхаж, тэндээсээ УБ тийш унаанд сууж харьсан тэр аялалд багагvй алжаасан ч, тун ч сэтгэл хангалуун байна.

Олон цаг алхсан ч бид бvгд их сайхан амарсан. Майханд дэвсэх, дороосоо даарахгvй байх vvднээс би багадаа аав, ах, эгчийнхээ хамт элдэж байсан vхрийн ширийг авч явсан юм. Eмнe нь хeдee гадаа явахад машины ард хийгээд, буусан газраа дэвсээд тун ч таатай байдаг шир маань харин олон цаг vvрч явахад “vvнийг авдаггvй ч байж уу” гэх эргэлзээг тархинд тeрvvлж л байлаа. Гэхдээ очих газраа очиж буудаллаад, майхнаа барьж, тvvдэг гал асаагаад, тeмс булж идээд, vхрийн ширэн дээр дээлээ нeмрeн суугаад шинэхэн айраг шимээд, хeхee, eвeeлж, бvргэд, элээ, хэрээ зэрэг шувуудын дугарахыг сонсон суух бидэнд тун ч сайхан байлаа. Биеийг ер нь зовоож амрах сайхан юм. Би хамгийн сvvлд ачаагvйгээр 18 км алхаж байсан, харин энэ удаад тvvнээс ч олон км замыг ачаа vvрэн алхлаа. Манай ажлын залуус нэлээд гvргэр, алхаа гишгээ нь хурдтай, яваад сурчихсан юм билээ. Vзэсгэлэнт газруудаар аялж, байгалиас их эрч хvч авах нь жинхэнэ амралт юм. Цаашдаа Асралт хайрхан, Хагийн хар нуур, Естийн рашаан зэрэг явж vзээгvй газруудаад аялахыг хvсэхийн зэрэгцээ нутгийн уул Баянхонгорын Их богд хайрхан, Сэгсэг цагаан богд уулнаа гарах юмсан гэсэн сэтгэгдэл тeрж байна.

Жич: Замд аялах ахуйд хvмvvс хогоо хаясан нь л их муухай санагдаж байлаа. Бид ганц чvдэнз, чихрийн цаас ч хаялгvй бvгдийг eeрсдeдee шингээж, хогоо нэгтгэж байгаад тeвлeрсeн газрын хог дээр хогоо хаясан. Хvмvvс Цэцээ гvний оройд хvртэл архины шил, элдэв лааз, хуванцар сав, хог ловш хаясан, тэр нь бvр овоорчихсон байсан нь vнэхээр жигшил, зэвvvцэл тeрvvлж байв. Даан ч тэнэг, ухамсар дорой сармагчингууд нь тэгдэг юм байлгvй дээ. Та аяллаар явахдаа хог л битгий хаяарай. Нэг л хог унасан газар бусад нь нэмж хаясаар бvхэл бvтэн хогийн цэг мeнх ногоон ой дотор vvсч байгааг битгий дэвэргээрэй. Байгальд хvн амарч болно, харин амарч байна гэхдээ байгаль ээжид, бусдад гай болж амраад юухэв.

Thursday, August 19, 2010

Нэргvй бичлэг


Намрын эхэн сарын энэ сайхан eдeр eeрт тeрсeн зарим сэтгэгдлээ vлдээлээ. Зуны дэлгэр цаг нэг л мэдэхэд eнгeрч, бид дахиад л нэгэн намар, eвлийг угтахаар хeлхeлдeнe. Ажлын ачаалал, завгvй амьдрал, ар гэр гээд санаа тавих зvйлс олон. Хязгаарлагдмал орчинд, хязгаартай цаг хугацаанд амжиж аль болох ихийг амжуулахыг хичээх нь eeрee энэ амьдралын хэмнэл болжээ. Тиймээс ч тухайн vед тeрсeн бодрол, сэтгэгдлээ бичиж, eeрee eeртэйгээ ярилцах, дурсамжаа vлдээх цаг завгvй болсноо мэдэрсээр eнeeдрийг хvрэв.

Хэдийгээр eнгeрсeн хугацаанд надад олон бэрхшээл, тэсвэрлэшгvй зvйлс, сорилт, стресс учирсан ч би байдгаараа л байна. Хvлээн зeвшeeрч чадахгvй юм Монголд маань даан ч их юмдаа. Гэвч эцсийн эцэст миний гэр бvл энх саруул, сэтгэл тайван байгаа нь амьдралын маань утга учир, аз жаргал нь юм. Богинохон энэ насанд хvн хvн шиг амьдраад одох нь бахархал. Харин хvн-сvг, хvн-чeтгeр болж амьдарсан заримдагууд бахархах зvйлгvй, нэр тeргvй зайлцгаана.

Тархи минь амар, сэтгэл минь тайвшир, зvрх минь амарли даа.

Monday, May 24, 2010

La Grande Internazionale = Campione Europa + Scudetto + Coppa Italia 2010

Интер Милан баг минь 45 жилийн дараа Аваргуудын лигийн аварга цолыг 3 дахиа, 5 жил дарааллан Италийн Сери-А-гийн аваргаар шалгаран скудеттог 18 дахиа, мeн Италийн цомын аварга цолыг 6 дахиа тус тус хvртэн, энэ жил 102 жилийн тvvхэн дэх дээд амжилтаа тогтоолоо.

Би бээр 1997 оноос хойш энэ багт дурлан, 13 жилийн туршид хожиход нь баясч, хожигдоход нь гутарч, хямралын vед нь сэтгэл буруулалгvй итгэж найдан, сэргэн мандалтын vеийг нь олон ч жил хvсч хvлээсэн дээ. Vнэнч сэтгэл, туйлбартай байдал, зорьсондоо хvрэх тэмvvлэл эцэстээ ийнхvv амжилтыг авчирлаа. Гэхдээ бидний амжилтын vндэс нь Агуу - Хосе Муриньёо, бас eмнeх дасгалжуулагч Манчио – Роберто Манчини юм.


Сvvлийн 5 жил бид Италид ноёлсон. Гэвч Европын тавцанд азгvйтсээр л байлаа. Муриньёо ирсэн анхны жилдээ Интер Италидаа аваргалж, харин Европын тавцанд улаан чeтгeрvvдэд хожигдсон. Oнгeрсeн зун багийн бvрэлдэхvvнд Диего Алберто Милито, Самуэль Это, Уэсли Шнайдер, Тиаго Мотта, Лусио нарыг шинээр авч, “El Tractore” буюу Capitano Хавьер Алдемар Занетти, “The Wall” буюу Валтер Адриан Самуэль, “El Cuchu” буюу Эстебан Матиас Камбиассо нар маань урьдах жилvvдээс илvv сайн тоглон, агуу дасгалжуулагчийн хосгvй тактикийн vр дvнд Интер маань дотоодын лиг болон Европын клубvvдийн тvвшинд авч болох бvх цомуудыг хамлаа. Онцолж хэлэхэд, Английн Премьер лиг, холбооны цомд тvрvvлсэн Чельси, Испанийн Ла лиг, испанийн цомд тvрvvлсэн Барселона, Германы Бундес лиг, германы цомд тvрvvлсэн Бавари Мюнхенийг тус тус хожиж, аваргуудын аварга гэдгийг баталсан Интерийн ялалт тvvхэнд мeнхeрлee. Ийнхvv Интер Милан Италийн хeлбeмбeгийн нэр тeр, 102 жилийн тvvхтэй багийнхаа нэр тeрийг eндeрт eргeлee. Баярлалаа Муриньёо! Бид энэ тvvхийг мартахгvй.


PAZZA INTER буюу багийнхаа сvлд дууны vгийг дор бичлээ:


Lo sai per un gol

io darei la vita….la mia vita

Che in fondo lo so

sarà una partita….infinita


E’ un sogno che ho

è un coro che sale….a sognare

Su e giù dalla Nord

novanta minuti …per segnare


Nerazzurri … noi saremo qui

Nerazzurri … pazzi come te

Nerazzurri … Non fateci soffrire

ma va bene … vinceremo insieme!


Amala!

Pazza Inter amala!

E’ una gioia infinita

che dura una vita

Pazza Inter amala!


Vivila!

questa storia vivila

Può durare una vita

o una sola partita

Pazza Inter amala!


E continuerò

nel sole e nel vento… la mia festa

Per sempre vivrò

con questi colori…. nella testa


Nerazzurri … io vi seguirò

Nerazzurri … sempre lì vivrò

Nerazzurri … questa mia speranza

E l’assenza … io non vivo senza!!!


Amala!

Pazza Inter amala!

E’ una gioia infinita

che dura una vita

Pazza Inter amala!


Seguila!

in trasferta o giu’ in città

Può durare una vita

o una sola partita

Pazza Inter amala!!!


Là in mezzo al campo c’è un nuovo campione

È un tiro che parte da questa canzone

Forza non mollare mai!!!

AMALA!!!


Amala

Pazza Inter amala!

È una gioia infinita

che dura una vita

Pazza Inter Amala!!!

Pazza Inter Amala!!

AMALA!!!!