Нэргvй бичлэг
Намрын эхэн сарын энэ сайхан eдeр eeрт тeрсeн зарим сэтгэгдлээ vлдээлээ. Зуны дэлгэр цаг нэг л мэдэхэд eнгeрч, бид дахиад л нэгэн намар, eвлийг угтахаар хeлхeлдeнe. Ажлын ачаалал, завгvй амьдрал, ар гэр гээд санаа тавих зvйлс олон. Хязгаарлагдмал орчинд, хязгаартай цаг хугацаанд амжиж аль болох ихийг амжуулахыг хичээх нь eeрee энэ амьдралын хэмнэл болжээ. Тиймээс ч тухайн vед тeрсeн бодрол, сэтгэгдлээ бичиж, eeрee eeртэйгээ ярилцах, дурсамжаа vлдээх цаг завгvй болсноо мэдэрсээр eнeeдрийг хvрэв.
Хэдийгээр eнгeрсeн хугацаанд надад олон бэрхшээл, тэсвэрлэшгvй зvйлс, сорилт, стресс учирсан ч би байдгаараа л байна. Хvлээн зeвшeeрч чадахгvй юм Монголд маань даан ч их юмдаа. Гэвч эцсийн эцэст миний гэр бvл энх саруул, сэтгэл тайван байгаа нь амьдралын маань утга учир, аз жаргал нь юм. Богинохон энэ насанд хvн хvн шиг амьдраад одох нь бахархал. Харин хvн-сvг, хvн-чeтгeр болж амьдарсан заримдагууд бахархах зvйлгvй, нэр тeргvй зайлцгаана.
Тархи минь амар, сэтгэл минь тайвшир, зvрх минь амарли даа.
0 Comments:
Post a Comment
<< Home