Rock Rules!
Орой лаптопныхоо хогийг цэвэрлэж байхдаа нэг фолдер дотор хадгалсан нэлээд хэдэн дуу оллоо. Тэгээд сонстол хуучны дурсамжууд минь сэргэдэг юм байна. Хамгийн эхний дуунууд Staind-ийн 14 Shades of Gray цомогт орсон So Far Away, Seether-ийн Driven Under байв. Энэ дуунуудыг хит болж байх vед ч Grad school-н анхны семестерт сурч байсан тул долоо хоногт зоолттой 3-4 шeнe унтдаггvй байж дээ хeeрхий. Дараа нь Coldplay-н Amsterdam, Moses гэсэн хоёр гайхамшигтай дуунуудыг ахин сонслоо. Зул сарын баяр, шинэ жил дeхeeд би гэдэг хvн анхны семестрийн хичээлvvдийнхээ эцсийн дvнг онлайнаас харчихаад лабораторид сууж ахуй сайхан мэдрэмж бvхий vеийг энэ дуунууд санагдууллаа. Тэр vед ихэнх америк оюутнууд их сургуулийн кампусаас явчихсан, мань мэтийн хэнхэгvvд л хэнхэг царайлаад лаборатори, номын санд суудаг байлаа. Ээ дээ Мичиганы 12 сарын дунд vе ч vнэхээр мартагдашгvй сайхан байдаг. Хаашаа л харна нэвсийсэн цагаан цас, тод ногоон гацуурууд, чийглэг бeгeeд хvчилтeрeгчeeр баян агаарыг нь сороод сороод ханашгvй...
Цааш нь Smile Empty Soul, Stone Temple Pilots, Creed, Audioslave, Bush, Dashboard Confessional, Sum 41, Chevelle, Crossfade, Snow Patrol, The Killers, Breaking Benjamin, Franz Ferdinand, Pearl Jam, Shinedown-ын дуунуудыг сонсох vед 2004 оны тэр нэгэн хаврын семестер санаанд бууж байна. Их завгvй, бас дэндvv гэмээр хурдан eнгeрсeн, тэгсэн хэрнээ бараг eдeр бvхэн нь тодоос тод санагдах тэр улирал, 5 дугаар сарын 6-ны Мичиганы бороо...2004 оны тeгсгeл, 2005 он тэр чигээрээ…
Тезисээ хамгаалж сургуулиа тeгсeх vеийг My Chemical Romance, Straylight Run, Dave Matthews Band, Josh Groban, Damien Rice, James Blunt, The Shins-ын дуунууд ахин нэг санагдуулав. Дурсамжууд ар араас хeвeрсeeр eнeeдeр дээр ирлээ...
Хeгжмийн тухайд би ч одоо Death metal, Alternative metal, Gothic, Nu Metal л голдуу сонсох болж дээ. Хvндхэн юм л сонсохгvй бол хvн биш юм шиг, дотор хов хоосон, гаднах бvх зvйл утгагvй юм шиг санагдах болсоор мeн уджээ хeeрхий.
Сайхан хeгжим сонсч ертeнцeeс тасрах ч vнэндээ сайхан шvv...
6 Comments:
Still niilj baina shuu...ed naraas busad ni er ni utga sanaa geheer yum baihgui met.
Urihan hongor salhi daa.... gej duulhaas saihan yum baihgui shuu dee.
Endlessly, just opened my blog
Atlantica
hey sain uu boldoo, Neeree neg tsasniihaa barag harah yumsan. End nar sharahaas uur uliral baihgui ni ontsgui yumaa. TEgeed ch uvliig iluu uzdegiig heleh uu ? nutgaa sanaad l baina. Sayhan bi duunuud sonsoj baigaad Nightwish heden tasarhai duunuudiig olj avaad vodpoddoo hiichihlee. zavtai bolood manaihaar shagaival halit sonsooroi.
Хүн хүний сонирхол гэж өөр өөр юм даа. Энд бичсэн нэрнүүдээс нүдэнд тусах юм нэг ч байдаггүй ээ. Шууд гүйлгээд л ... хамгийн сүүлд бичсэн л нүдэнд тусаж, санаа нийлж байх юм. Сайхан хөгжим сонсож, ертөнцөөс тасрах гоё шүү.
Anony 1: Thanks
Anony 2: Urtiin duu ch saihan l daa. Ter tusmaa Dorjdagva guain duunuud tasarhai.
Atlantica: Blog-oo update hiigeerei :)
Tsegmee: Bayarlalaa. Zavtai bolohooroo humuusiin blog-r zochilnoo. Amjilt huseye.
Mongolgoo: Hmmm. Husvel ene duunuudaas chamruu sample baidlaar neg duu yavuulii. Chamd taalagdana gej naidaj bna.
Post a Comment
<< Home