Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Wednesday, October 24, 2007

Энэ eдeр

Португалийн тэмдэглэлийн 3 дугаар буюу сvvлчийн хэсгийг бичих гэснээ болилоо. Учир нь энэ нь маш олон хvний дунд vзэл бодлын зeрчил, маргаан мэтгэлцээн vvсгэх тeлeвтэй. Монголын тeрийн албан хаагч хилийн чанадад улсаа тeлeeлeн элдэв янзын уулзалт хэлэлцээр хийж, хурал, семинарт оролцон явахад сэтгэлзvйн хувьд тулгардаг, eeрeeс огт шалтгаалахгvй нэг бэрхшээлийн тухай би eгvvлэх байлаа. Тэр бэрхшээл нь Монголын Засгийн газар, Парламентын ард иргэдийнхээ, улс vндэстнийхээ эсрэг хийж байгаа гэмт vйлдлvvдийг гадаадынхнаас нуун, Монголын тeрийг аль болох eмгeeлeн, буруу зvйлийг нь нуун далдалж, авч хэрэгжvvлж буй vр дvнгvй арга хэмжээнvvдийг нь аль болох зeвтгeх байдлаар худал хэлээд явах уу? Эсвэл бодит байдлыг яг байгаагаар нь харж, хэлж, ингэснээрээ хорвоод хvн болж тeрсeн, мэргэжил эзэмшсэн хvний нэр тeрee хамгаалах уу? гэсэн асуулт юм. Товчдоо эс шударга байх, шударга байх сонголтын асуудлыг энд бичих байлаа. Би бээр бодит байдлыг эрхэмлэдэг учраас хоёр дахь сонголтыг vргэлж хийдэг юм. Vvнээсээ болоод зарим долдойнуудад Болд гэж хvн таалагддаггvй бeгeeд зарим хүмvvсийн эгдvvцэл, зэвvvг хvргэдэг билээ. Би vvнийг мэддэг ч eeрeeсee хэзээ ч урвахгүй. Vргэлж eeрийнхeeрee байх болно. Эцсийн эцэст хэн бодит vнэнийг бодитоор нь харж vнэлж дvгнэнэ, тэр миний хvндэтгэлийг хvлээнэ. Харин хэн бодит байдлыг eeрт болон хэсэг бvлгийн эрх ашигт нийцvvлэн гуйвуулна тэр хvн миний хувьд хэн ч биш!

Ингээд eнeeдрийн бичлэгээ энэ eдeр гээд даруухан нэрлэчихлээ. Монголд цаг агаар дулаавтар байгаа ч тэнгэр бvvдийгээд eнee маргаашгvй л цас орж мэдэхээр байна. Цас орсон eдeр машин унах осолтой байдаг. Та биш юм гэхэд таныг хvн ирээд мeргeнe. Машинаа жолоодох биш машиндаа жолоодуулдаг жолооч олон шvvдээ манай Монголд.

Олон улсын худалдааны чиглэлээрх судалгааны тeслийн хоёр санал маань USAID, GTZ-ээр зeвшeeрeгдeж, eнeeдeр грант-уудаа гардан авлаа. Хугацаа шахуу тул цагийн менежментдээ улам л анхаарах хэрэгтэй болж байна. Бас цаг зав гаргаж фитнесст эрчимтэй явахгvй бол ч хeдeлгeeний дутагдалд орж байгаагаа бага зэрэг мэдрэх болов. Ойрын хугацаанд vvнийг хэрэгжvvлнээ.

Шeнe Интер Милан Москвад ЦСКА-тай тоглоно. Тэр тоглолтыг vзэхийн тулд eнeeдeр ажлуудаа эртхэн дуусгахыг бодноо.

6 Comments:

Anonymous Anonymous said...

Сайн байна уу, Болд оо! Өөрийн чинь бичлэгүүдийг унших дуртай нэгэн билээ. Сурсан мэдсэн зүйлээрээ Монголд хувь нэмрээ оруулах гэж болохоосоо болохгүйг хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаагаар чинь бахархаж байна. Нэг тодруулах зүйл байна. Миний бие Германд экономиксоор сурч байгаа оюутан. ирэх жил сургуулиа дуусаад нутаг буцах бодолтой байгаа. Буцаж очиод судалгаа шинжилгээний ажил хийх сонирхол байна. Өөр шиг чинь үзэл бодолтой залуучуудтай хамтран ажиллавах боломж олдвол сайн л байна. Өөрөө ер нь судалгааны ажил хэр хийж байна. Иймэрхүү ажил төрөл эрхэлдэг гадаад зэрэг дэв дээшлүүлсэн залуучуудтай холбоо сүлбээ хэр байна?
Хүндэтгэсэн Ц.Ганбаатар, Көлн

5:32 AM  
Blogger Ë.Íàðàíáààòàð said...

Uneneer yavbal uher tergeer tuulai guitsene. Shudarga unen buhniig diilne. Naiz ni chamaig urgelj demjdeg shuu. Amjilt husie.

9:19 AM  
Blogger Bold said...

Ts.Ganbaatar: Bayarlalaa. Ajliin shugamaar bolon part-time bdlaar sudalgaanii ajil hiij bn. Sudalgaanii ajil hiideg humuustei hariltsaa holboo baigaa ch tiim orgon hureetei baij chadahgui bgaa. USA-d togsogchdiin holboo gej bdg. Tuugeer damjuulan holbootoi bdg humuus bii. Bas USAID, GTZ-tosliin shugamaar hariltsdag gadaad dotoodiin humuus bii. End sudalgaanii ajliig oilgohoos oilgohgui ni ih. Sudalgaanii ach holbogdliig ni medehgui humuus shiidver gargah tuvshind ajillaj bgaa tul berhsheel ih baidag. Gesen ch Mongoliin toriin baiguullaguud sudalgaanii chig barimjaatai baih yostoi gesen uzlee hatuu barimtlah bolnoo. Amjilt huseye.

9:48 AM  
Blogger Bold said...

2-t bichsen hund: Font tanigdahguigees neriig tani medsengui. Minii naizuudiin neg l yum shig bn :) Bayarlalaa.

9:52 AM  
Anonymous Anonymous said...

Дариу хариу өгсөнд баярлалаа. Өөрөө бодвол уул уурхайн чиглэлээр судалгаа хийдэг байх гэж бодож байна. Миний хувьд Макро эдийн засгаар, нарийвчилбал мөнгө,санхүүгийн чиглэлээр мэргэшиж байгаа тул энэ чиглэлээр хувиараа ч юм уу, ажлын шугамаар емпирик судалгаа хийдэг, эсвэл хийх сонирхолтой хүмүүстэй холбоо барих сонирхолтой байгаа юм. Би GTZ-д хоёр жилийн өмнө 3 сарын дадлагын ажил хийж байсан. бараг орчуулагч болоод л таарсан. судалгаа шинжилгээ гээд сүйд болохоор зүйл бага хийдэг, хийж байгаа улсууд нь гурилдаад өнгөрдөг газар шиг л санагдсан.ер нь тэгээд мөнгө нь эргээд гаднаас ирсэн "мундаг" мэргэжилтнүүдүүдээ зарцуулагдаад л гараад явчихдаг бололтой.
өөрөө InterMilano-гийн фен нь юмуудаа. би ACMilano-гийн фен нь :D
Ts.Ganbaatar

6:16 PM  
Blogger Bold said...

Ts.Ganbaatart: Minii sudalgaanii undsen chiglel mineral economics bolon financial engineering bogood odoo intl' trade chigleleer bas sudalgaa hiij baina. Macro econ, BoP zereg ni bodit sector ter dundaa mineral industry-tai uyaldaatai tul ene chiglel ch gesen sudalgaanii maani talbar mon gej oilgoj bolno. Tsaashdaa holbootoi baij sudalgaa shinjilgeen deer hamtarch ajillah bololtsoo garval taatai baih bolno.

GTZ-iin huvid Mongold tehnikiin tuslaltsaa uzuuldeg bogood nariivchilsan sudalgaa geheesee medeelliin shinj chanar buhii report-uud mash ih gargadag. Er ni ajiglaj baihad gadaadiin tosluudiin mongo intl' experts gesen humuusiin tsalin helbereer butsaad gadagshildag ni unen. Sangiin yam, uildver hudaldaanii yamand heregjij bgaa WB, UNDP-iin tosluudiig ajiglaj bhad yag l tiim bdg. Sangiin yamand irsen expert sard $15,000-iin tsalintai baisniig ni medeh yum bn...

Tiimee bi 1996-1997 onoos ehleed l Inter-iin fan bolson. Ter ued Ronaldo, Zamorano, Djorkaeff nar toglodog bailaa. Demjdeg club Internazionale, demjdeg shigshee bag Italy, uzeh durtai club Inter, Arsenal, AC Milan, Tottenham Hotspur, Sevilla.

9:33 AM  

Post a Comment

<< Home