Виенээс ирээд...
Соёлын баялаг eв, тvvхэн дурсгалт барилга, сvмvvд, уран зургийн гайхамшигт vзвэр, музей, сонгодог урлаг, дуурь, жvжиг, драм, гайхалтай цэцэрлэгт хvрээлэн, алдартай зоогийн газар, кафенуудаараа онцгой Виенд 2 долоо хоног яваад уужим саруулхан Монголдоо буцан ирлээ. Европын эртний тvvхийг vргэлжид eгvvлэх онцлог бvхий завгvй хот Виенд ихэнх цагаа ОУВС-гийн Виен дахь институт (JVI)-д eнгeрvvлсэн тул гадуур чeлeeтэй зугаалах цаг зав хомсхон байлаа. Иймээс жvжиг, дуурь, галерей vзэх завдал ч болсонгvй. 2 еврогоор Ромео Жулеттаг л амжиж vзсэн. Би сонгодог стильтэй нэгэн биш тул жvжиг vзэх тасалбар хeeцeлдeж байснаас тvvний оронд харин оройн цагаар хотоор чeлeeтэй зугаалж, нийгмийн харилцаанд нь оролцож, эгэл жирийн хvмvvстэй нь харилцах нь надад илvv сонирхолтой байлаа. Австри, Итали, Франц, Грек, Турк, Энэтхэг, Япон, Ливаны зоогийн газраар орж vндэсний хоол амтлах, рок, жаз, сонгодог амьд хeгжимтэй клубт зарим шeнийг eнгeрvvлэх нь хавьгvй тааламжтай байв. Виенийн метро шeнийн 12:30 гээд зогсдог. Аа гэхдээ хэдий холхон зайтай ч шeнe клубээс алхсаар буудалдаа ирэх нь eдeржин суугаа ажил хийдэг мань мэтэд хавьгvй таатай байсан юм.
Алхаад л vзчих газрууд
Виенд зvгээр явган алхаад л vзчих газрууд гэвэл хотын тeвийн 1 дvгээр дvvрэг дэх Stephansplatz орж Stephansdom-ыг vзэж болно. Энд Hofburg, Augustinerkirche Burgkapelle зэрэг Виенийн тvvхэн дурсгалт сvм, орднуудыг vзэж болох ба тvvнчлэн дэлгvvр (Graben, Kaerntnerstrasse) ресторан арвинтай Freyung, Neue Markt зэрэг газраар зочилж болно. Тэндээсээ Kartner Strabe-аар дамжин Staatsoper хvрч, тойрог хэлбэртэй Ringstrabe гудамж хvрэх хэрэгтэй. Энэ замд Парламент, Сити Холл, Их сургууль, Burg театр, Votivkirche-ийг vзэж болно. Уламжлалт Виенийн жинхэнэ кофе хаусаар зочлоё гэвэл Cafe Demel, Cafe Landmann, Cafe Navelka, Cafe Griensteidel-ийг санал болгох байна. Би eeрee кофегvйгээр амьдралаа тeсeeлж чадахгvй нэгэн тул хаа очсон газраа хамгийн тvрvvнд кофе хаусыг нь л хайж олж тухалдаг юм.
Виенийн оршин суугчдын тухайд гэвэл тэд Германуудыг бодвол харьцааны тал дээр арай л дээр санагдсан. Германууд бол eeрсeдтэй нь герман хэлээр л ярихгvй бол нэг л хvйтэн, тааламжгvй харьцаатай хvмvvс шvvдээ. Австричууд тэднээс харьцангуй eeр юм билээ. Гэхдээ л Бельги хvмvvсийг гvйцэхгvй.
Эртний шилтгээн vзье гэвэл
За тэгээд эртний дээдсvvдийнх нь шилтгээн, харш, ордныг vзье гэвэл Schonbrunn Palace-ыг vзчихэд л хангалттай. Энэ шилтгээн оршдог Katterburg гэдэг газрыг 1569 онд эзэн хаан Максимилян II худалдаж авснаар Schonbrunn шилтгээн бий болох vндэс тавигджээ. Тvvнээс хойш vе vеийн эзэн хаадын vед тус ордны гадна болон доторх хэв загвар eeрчлeгдeж ирсэн ба Австрийн хатан хаан Мария Терезагийн vед тус шилтгээн архитектор Николо Паказзигийн тусламжтайгаар Рококийн эриний хэв маягийг олсон байна. Vvнээс эхлэн тус шилтгээн Австрийн эзэнт гvрний болоод эзэн хааны гэр бvлийнхний гол тeв нь болсон тvvхтэй аж. Австрийн хамгийн сvvлчийн эзэн хаан Франц Жозеф I энэхvv шилтгээнд амьдралынхаа ихэнхийг eнгeрvvлсэн бeгeeд 1916 онд шилтгээн дэх унтлагынхаа eрeeнд нас эцэслэжээ. 1918 онд эзэнт гvрний тeгсгeл ирж шинэ Австрийн бvгд найрамдах улс байгуулагдсанаар Schonbrunn шилтгээн нь бvхэлдээ улсын eмч болж тvvхийн eв бvхий музей болжээ. Сонирхолтой нь 1961 онд энэ шилтгээнд Жон Кеннеди, Никита Хрушев (бяцхан тоорой, бяцхан зандалчин гэдэг хочтой байсан байхаа? :-)) нар уулзаж байсан байх юм. 1996 онд UNESCO тус шилтгээнийг хvрээлэн буй цэцэрлэгvvдийнх нь хамт дэлхийн соёлын eвд бvртгэж авсан юм байна.
Яг vнэнийг хэлэхэд энэ шилтгээний 40-50 eрeeгeeр сонирхож явахад эхэндээ сонирхолтой (жишээ нь дээдсvvдийн том хурим болж байгаа тухай маш том зурган дээр 6 настай Моцарт аавтайгаа сууж байсан гэх мэт) байснаа сvvлдээ бачуурмаар ч юм шиг сэтгэгдэл надад тeрсeн. Австрийн дээдсvvдийн тэр шилтгээн нь гайхамшигтай боловч vнэндээ эгэл ард иргэдээсээ эрс тэс ялгаатай, алт алмаз болсон тийм орчинд ихэс дээдсvvд нь амьдарч байсан гээд бодохоор надад тийм ч сонирхолтой санагдаагvй. Монголын маань эзэн дээдсvvд эгэл ард иргэд шигээ эсгий гэрт амьдарч, алаг морь унаад л явдаг байсан гээд бодохоор бидний тvvх, соёл ч бас эгэл мeртлee eвeрмeц юм шvv.
За тэгээд орд харш, шилтгээн vзэх гэсэн хvмvvс Schonbrunn дээр нэмээд бас eeр шилтгээн, маш саруулхан цэцэрлэгт хvрээлэн бvхий Belvedere-т очоорой. Karlsplatz-ын ойролцоох Prinz Eugen Strasse-д Belvedere оршдог. Энд та Густав Климт, Игон Шиель нарын бvтээсэн уран зургуудыг сонирхож болно.
Уран зураг, график дизайн сонирхогчдын очих газар
Уран зураг сонирхдог нэгэн бол Breughel, Rembrandt, Veronese, Tizian-ын арвин баялаг зургийн цуглуулга, eв бvхий Kunsthistorisches музейд очих хэрэгтэй. Би тэгтлээ уран зураг сонирхдоггvй тул энэ музейд очоогvй л дээ.
Виенд 18-р зууны vеийн байшингууд одоо ч гэсэн тэр л тeрхeeрee бий. Тэднийг Альбертина гэж нэрлэдэг бeгeeд дэлхийн график зургийн алдартай цуглуулгуудын нэг гэж vздэг байна. Андашгvй, олон eнгeeр ялгасан eвeрмeц шийдэлтэй байшингууд бий.
Vзвэр vзэхийг хvсвэл
Burgtheater, Volkstheater, Akademietheater, Theater in der Josefstadt, International Theater, Vienna’s English Theater, Staatsoper, Volksoper, Theater an der Wien, Raimundtheater, Musikverein, Konzerthaus зэрэг театр, опера хаус, концерт холлоор зочилж хvссэнээ vзэж болно. Харин кино vзье гэвэл Герман хэл дээр Apollo, Англи хэл дээр Burgkino болон Artis зэрэг кино театраар зочлоорой. JVI оршдог Mariahilferstrabe eргeн чeлeeнд Haydn Cinema театр бий. Тэнд мeн кино vзэж болно.
Шоппин
Эмэгтэй хvнд гоо сайхны бvтээгдэхvvн авахыг хvсвэл Salon Marta, Institut Millet, Stella, Life Style, Yasmine зэрэг тeрeлжсeн том дэлгvvрvvд бий. Мeн бvсгvй хvнд цэцэг бэлэглэх хэрэгтэй болсон бол Fleurop Blumen Naderer, Fleurop M. Muller гэсэн цэцгийн дэлгvvрvvдийг санал болгох байна. Супермаркет орьё гэвэл Billa, Zielpunkt, Spar, Merkur зэрэг худалдааны тeвvvд Mariahilferstrabe, Webgasse, Otto Bauer Gasse гудамжуудад бий.
Зоогийн газрууд
Уламжлалт Австрийн Apfelstrudel, Vienna Schnitzel идье гэвэл beim Novak, Steman, Sepp & Co, Hopfenstange, Schnitzelwirt, Seven Stars гэсэн зоогийн газрууд бий. Энэтхэг хоолонд дуртай бол Rani, Shalimar-т очоорой. Итали хоолонд дуртай над шиг нэгэн бол Bar Italia, Bocan’s Pann Caffee, Al Cappezzo гэсэн дажгvй газрууд бий. Турк, Иран хоол идэхийг хvсвэл Levante, Hafes гэсэн зоогийн газрууд бий. Суши, сашими идмээр санагдсан vед Akakiko, Sushi Bar гэсэн Япон хоолны хeeрхeн тохилог газраар очоорой.
Хeгжмийн зохиолчдын байшингууд
Иозеф Хайднын байшингийн хаяг Haydngasse 6 бeгeeд энэ нь 6 дугаар дvvрэгт оршино. Domgasse 5 гэсэн хаягтай байшин бол алдарт Моцартын Фигаро Хаус юм. 19 дvгээр дvvрэгт орших Probusgasse 6 гэсэн байшин бол алдарт Бетховены амьдарч байсан байшин бeгeeд тэнд Бетховен 32 настайдаа Heiligenstadt Testament (Ариун хотын тэмvvлэл)-ээ зохиож байжээ. 9 дvгээр дvvргийн Nubdorferstrabe 54 хаягтай байшинд Шуберт тeрж 4 дvгээр дvvрэгт орших Kettenbruckengasse 6 хаягтай байшинд нас эцэслэжээ. Тvvнчлэн вальсийн хаан Иохан Штраугийн амьдарч байсан байшин Виенд бий. Хаягийг нь харин мартчихаж. Эдгээр байшингуудад та биечлэн очиж vзэж болно.
Буцаж ирээд
Монголд ажлаасаа гарсны дараахан бодож санах юмгvйгээр хэд хоног гадагшилчихаад ирлээ. ОУВС-гийн семинараар vнэхээр чухал зvйлс vзсэн бeгeeд тэдгээрийг Монголд бодит ажил болгохын тeлee нэлээд бодолтой эргэж ирлээ. Одоо энд шинэ ажил гээд бас л завгvй болж байна шvv. Утаатай ч гэсэн тeрсeн хот минь, уруутай ч гэсэн эх орон минь юм болохоор Монголдоо байгаа дээрээ хийнэ гэж тeлeвлeсeн зvйлээ хийх л болно доо. Мартсанаас Apfelstrudel хийх жор, аргыг нь мэдсэн болохоор амралтын eдрeeр гэртээ хийж vзэх бодолтой байгаа. Sachertorte-ыг нь бол хийж арай л барахгvй санагдсан :-) За за vг холдлоо, auf wiedersehen!
8 Comments:
Oo saihan aylj. Neg heseg hugatsaand shine gazar uzchihed ih zugeer shuu. Naadah ruu chine daraa l neg ochij uzey.
Хурдан яваад ирэх шиг боллоо. 2 7 хоног гэхэд. За тэр ч яахав. Сайхан яваад иржээ. Явсан хүний замын сонин хачины богцыг задлангаа суухад тэр хөгжмийн зохиолчдын байшингууд ч хачин их хорхой хүргэх юм.
Удахгүй очиж үзнээ. :)
Tegeerei. Ireh zun Euro 2008-iin Final yag Vienna-d bolno. Gehdee nadad zun ochsonoos yag Christmas-iin ueer buyu 12 sard yavah ni iluu taalagdsan.
Залуу буцаад явчихсан юм уу? чамайг чинь хэдэн сараар явж байгаа юм байх гэж ойлгосон ш дээ, уг нь. завтай бол манайхаар ороод гараараа гэж урих санаатай байсан чинь аль хэдийн нутагтаа оччихсон тоос манаргаж байгаа юм байна. явсан хэрэг бүтээ байлгүй дээ. үнэнийг хэлэхэд урьд хөршөөрөө хэд ороод гарсан ч чам шиг олон хоногоор тухлах боломж олдоогүй болохоор тэр нь ийм тэр нь тийм гэж мэдэмхийрч чадахгүй нь дээ :D за тэгвэл шинэ эрч хүч авсан тэгээд урагшаа тэмүүлээд л байж дээ.
Ц.Ганбаатар, Көлн
yavsan gazriinhaa, uzsen harsan zuiliinhee tuhai humuus ingej olon taliin hangalttai saikhan medeelel ogch baigaasai.
Ganbaatar: Thanks. Mash zavgui 14-15 honogiin tend ongoruulsen. Daraa uulzah baih gej naidaj bn. Shine onii mend hurgeye.
Nana: Bayarlalaa. Shine onii mend hurgeye.
sain ban u?
tanii blog sonirholtoi bnaa.
ene dashramd negen zuil todruulah gesen yum l daa. mongoliin exportiin onoogiin bdliin talaar medeele bval taviach gej huseh gesen yumaa.
dahin holbogdoy
tanid amjilt husey
Би Виен дандаа хавар явж байсан юм. Хавар ч бас гоё шүү.
Хофбургийн хажуугийн цэцэрлэгийн кафед суугаад дуртай эспрессогоо уунгаа хэрэгтэй хэрэггүй юм яриад сууж байсан ер санаанаас гардаггүй юм. Би хувьдаа тийм орчинд их дуртай.
Post a Comment
<< Home