Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Friday, August 24, 2007

Гэрээний тeсeл (5-р хэсэг)

13. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

13.1. Энэхүү гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргааныг дор дурьдснаар шийдвэрлэнэ. Үүнд:
13.1.1 Аливаа маргааныг Талууд аль болох харилцан тохиролцож талуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ. Хэрэв маргаан гарсан тухай мэдэгдэл явуулснаас хойш 60 хоногийн дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч зөвшилцөхгүй болуг маргааныг 13.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.

13.2. 13.1-д заасан нөхцлийг хангасны дараа, маргааныг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын олон Улсын Худалдааны Хуулийн Комиссийн Арбитрын Дүрэм (НҮБОУХХК Дүрэм)-ээр тодорхойлсон журмын дагуу зайлшгүй дагаж мөрдөх арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. Шүүхийн үйл ажиллагаа дараах нөхцлийн дагуу явагдана:
13.2.1 Арбитрын шүүх гурван шүүгчээс бүрдэнэ;
13.2.2 Арбитрын гурван шүүгчийг НҮБОУХХК-ийн дүрмийн болон 8-д заасны дагуу томилох болно;
13.2.3 Арбитрын үйл ажиллагаа Англи хэл дээр явагдана;
13.2.4 Арбитрын шүүх ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу захирагдаж тайлбарлагдана;
13.2.5 Арбитрын үйл ажиллагааг Нэгдсэн Вант Улсын Лондон хотод явуулна;
13.2.6 Арбитрын шүүх ажиллагааг Лондонгийн Олон Улсын АрбитрынШүүх явуулна.
13.3 Арбитрын шийдвэр нь Талуудын хувьд эцсийн байх бөгөөд уг шийдвэрийг зайлшгүй дагаж мөрдөнө. Уг эцсийн шийдвэрийг зохих шүүх эрх мэдэл бүхий аль ч шүүх хэрэгжүүлж болно. Засгийн газар Арбитрын шийдвэрийг бүрэн дагаж мөрдөх болон хэрэгжүүлэх бөгөөд тухайн шийдвэрийг даган мөрдөх болон хэрэгжүүлэхдээ аливаа хамгаалалт гаргахгүй болохоо баталж байна.

13.4 Энэхүү гэрээний 13-р зүйлийн заалт энэхүү гэрээ хүчин төгөлдөр байсан хугацаанд гарах аливаа маргаан, эсхүл энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд явуулсан үйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа маргаанд хамаарна.

14. ЭРХ ҮҮРГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ

14.1 Хөрөнгө оруулагч нь Засгийн Газрын зөвшөөрсний дагуу энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэх эрхтэй.

14.2 Бусдад эрх, үүргээ шилжүүлэх нь аль нэг талын энэхүү гэрээний дагуу хүлээсэн эрх үүргийг өөрчлөхгүй бөгөөд нэмэгдүүлэхгүй.

15. БУСАД ЗҮЙЛ

15.1 Гэрээ нь Хөрөнгө оруулагчийн Монгол Улсын Засгийн газрын холбогдох бусад байгуулагатай Оюу Толгой төслийн үйл ажиллагаатай холбогдуулан нэмэлт гэрээ байгуулах эрхийг хөндөхгүй.

15.2 Энэхүү гэрээний нөхцлөөр Хөрөнгө оруулагч нь 6708А,6710А,болон 6711А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болон 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зэргэлдээ эсхүл хүрээлэн оршиж буй Хөрөнгө оруулагчийн мэдэл дэх бусад талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон аливаа ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник эдийн засгийн үндэслэлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний дараа дээр дурдсан тусгай зөвшөөрөлд хамрах орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй бөгөөд тухайн орд газрууд нь Оюу Толгой төслийн нэг хэсэгтооцогдоно. Хүндэтгэх шалтаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзах, эсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.

15.3 Энэхүү гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцлийг даган баримтална.

15.4 Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт , өөрчлөлт оруулж болно.

15.5 Талууд эхний гэрээний заалтуудыг биелүүлэхэд шаардлагатай бөгөөд тохиромжтой арга хэмжээг авах, гүйцэтгэх болон аливаа баримт бичиг үйлдэх, хүргүүлэхээ харилцан зөвшөөрөв.

15.6 Энэхүү гэрээний дагуу шаардлагатай аливаа мэдэгдэл,харилцаа нь бичгээр үйлдэгдэн явагдах бөгөөд тухайн баримт бичгийг биечлэн эсхүл шуудан, факсаар шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилан төлсөн байдлаар доор дурьдсан Талын хаягаар хүргэгдсэн өдрийг тухай баримт бичгийг албан ёсоор хүлээлгэн өгсөн өдөрт тооцно.

Талуудын хаяг:

Сайдад:
________________________
________________________

Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-д:
Айвенхоу Майнз Монголия Инк ХХК
Монгол Улс Улаанбаатар хот-210349
Баянзүрх дүүрэг, 1 хороо
Залуучуудын Өргөн Чөлөө-26
“Сөүл” бизнес төв, 7 давхар ____________________________
А. Мөнхбат _________________________________

Хэрвээ Талууд хаягаа соливол нөгөө талдаа аль болох шуурхай мэдэгдэнэ.

15.7 Талуудын эрх бүхий этгээд зөвшөөрсний дагуу талуудгарын үсэг зурж, баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно. (цаашид “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр”гэх).

15.8 Хэрвээ Хөрөнгө оруулагч нь гэрээнд заасан нөхцөл шаардлагыг хангасан бөгөөд Оюу Толгойн төслийн үндсэн үйл ажиллагаанд хийсэн хөрөнгө оруулалтаа хадгалж үргэлжлүүлэх хүсэлтэй бол энэхүү гэрээ дуусгавар болохоос 2-оос доошгүй жилийн өмнө Засгийн газарт мэдэгдэл хүргүүлснээр гэрээний хугацааг сунгах эрхтэй. Засгийн газар , Хөрөнгө оруулагчийн уг мэдэгдэлийг хүлээн авснаар гэрээг 20 жилийн хугацаагаар шууд сунгана.

15.9 Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч баталснаар энэхүү гэрээ нь хуулийн адил хүчинтэй байна. Гэрээний хавсралтууд нь энэхүү гэрээний хэсэг болно.

15.10 Гэрээг Монгол, Англи хэл дээр тус бүр хоёр эх хувийг үйлдэх бөгөөд Талууд хэл тус бүр дээрхи хувийг хадгална. Гэрээний Монгол, Англи хувь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл Англи хэл дээрх хувийг баримтална.

15.11 Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү гэрээ нь Монгол Улсын хуулийн дагуу зохицуулагдаж тайлбарлагдана.


ҮҮНИЙГ ГЭРЧЛЭН ТАЛУУД өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байцуулан тус тусын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан { }өдөр Улаанбаатар хотод энэхүү гэрээг үйлдэв.

Гэрээ байгуулсан талууд:

Сангийн сайд:
……………………………….. Огноо……………………………
Үйлдвэр, худалдааны сайд:
……………………………….. Огноо……………………………
Байгаль орчны сайд:
……………………………….. Огноо……………......................

Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-г төлөөлж:

……………………………………. Огноо:

Гэрээний тeсeл (4-р хэсэг)

8. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ

8.1 Энэхүү гэрээнд өөрөөр заагүй бол Хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол улсын хууль тогтоомжиыг даагаж мөрдөнө.

8.2 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8,9,10-р зүйлүүднь Хөрөнгө оруулагчийн Оюу Толгой төсөлд болон уг төсөлтэй холбоотой хийгдсэн бүх хөрөнгө оруулалтад хамаарна (Гадаадын хөнрөнгө оруулалтын тухай хуулийн 8,9,10-р зүйл)

8.3 Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.

8.4 Хөрөнгө оруулагч нь Монгол Улс дахь өөрийн сонгосон арилжааны банкинд болон гадаад орны банкинд данс нээж өөрийн сонгосон валютаар чөлөөтэй, саадгүйгээр гүйлгээ хийж болно.

8.5 Хөрөнгө оруулагч нь өнөөг хүртэл Монгол улсад нийт 400 сая гаруй ам долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол улсын ндэвсгэр дээр энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш 5 жилийн хугацаанд нийт 2.724 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг дээрх хуваарийн дагуу хийхээр төлөвлөж байна.

8.6. Хөрөнгө оруулагч Оюу Толой төслийн дараалал, хөрөнгө оруулалтын хуваарьт хугацаа, тухайн хөрөнгө оруулалтын жилд хийх хөрөнгө оруулалттай холбоотой зардлын хэмжээг өөрчлөх тохиолдолд сайдад бичгээр урьдчилан мэдэгдэнэ.

8.7. Хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгө оруулалтын жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний улиралд багтаан сайдын баталсан маягтын дагуу гаргаж, Сайдад хүргүүлэх бөгөөд энэхүү тайланг Сайдад хүргүүлэхээс өмнө тайлангийн аудитыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн аудитийн компаниар хийлгэсэн байна.

8.8. Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүх хэлбэрээр хийх эрхтэй.

8.9. Хөрөнгө оруулагч нь бүс нутгийг хөгжүүлэх, орон нутагт дэмжлэг тусламж үзүүлэх, ажлын байр, бизнес шинээр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

9. ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН САЙДЫН ЭРХ,ҮҮРЭГ

9.1 Засгийн газар энэхүү гэрээнд тохиролцсон Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн болон санхүүгийн орчныг гэрээний хугацааны туршид тогтвортой мөрдөх талаар энэхүү гэрээнд заасан баталгаа, нөхцлөөр хангах үүргийг хүлээнэ.

9.2 Энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа Сайд уг гэрээний нөхцлийн тухай мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлнэ (“Ашигт малтмалын тухай” хуулийн 30-р зүйлийн 4 дэхь заалт)

9.3 Засгийн газар Хөрөнгө оруулагчийн Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалтыг бүрдүүлж буй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө,тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх,оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрхийг хууль бусаар хураахгүй. Сайд нь ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй зөвхөн Оюу Толгой төсөлтэй холбоотой аливаа тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцлахгүй.

9.4 Засгийн газар Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Гашуун Сухайтын олон улсын хилийн боомтыг Монголын талаас байнгын ажиллагаатай болгоход бололцоотой бүх арга хэмжээг авна.

9.5 Хөрөнгө оруулагч энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ давагдашгүй хүчин зүйлээс өөр шалтгаанаар биелүүлээгүй 6 сар өнгөрвөл үүргээ биелүүлээгүй тухай болон түүнийг засахыг шаардаж Сайд, Хөрөнгө оруулагчид бичгээр мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгснөөс хойш ажлын 60 хоногийн дотор хөрөнгө оруулагч уг мэдэгдэлд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдол Сайд гэрээг цуцлах эрхтэй.Энэхүү 9.5 дугаар зүйлийн дагуу тус гэрээтэй холбогдон гарсан маргааныг Талууд шийдвэрлэж байх үед тухай мэдэгдэлийг өгөхгүй.

9.6 Засгийн газар энэхүү гэрээний биелэлтийн талаар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд энэхүү гэрээний хамтын зорилгот хүрэхийн тулд хэрэгцээтэй арга хэмжээнүүдийг авна.

9.7 Хөрөнгө оруулагч сайд, Засгийн газраас энэхүү гэрээний дагуу болон түүнтэй холбогдуулан зөвшөөрөл авах шаардлага гаран хүсэлтээ Засгийн газарт тавьсан тохиолдолд хүсэлтийг хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах эсвэл хойшлуулахгүй.

10. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАМГААЛАХ

10.1 Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт нь үндсэн хууль,гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, тэдгээртэй уялдуулан гарсан бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалтыг эдэлнэ ( Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8.1-р заалт)

10.2 Хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгө, бусад эд хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан. “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хууль, “Газрын тухай” хууль, “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн дээр Засгийн газраас бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцлөөр дайчлан гаргаж болно (“Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 8.3 дахь заалт,”Газрын тухай ” хуулийн 46.1 дэх заалт)

10.3 Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан гаргасан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдсэн өдрөөс өмнөх үеийн үнэлгээгээр тодорхойлно. Нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр саадгүй шуурхай гүйцэтгэнэ.

10.4 Монгол Улс Хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад Монголын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.

11 . ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ

11.1 Дараах тохиолдолд гэрээ дуусгавар болно:
11.1.1 Гэрээний хугацаа дууссан бол энэхүү гэрээний 15.8-р зүйлийн дагуу Хөрөнгө оруулагч гэрээг сунгаагүй тохиолдолд;
11.1.2 Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Гэрээний эрх бусдад шилжсэн тохиолдолд;
11.1.3 Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд;
11.1.4 Аж ахуйн нэгж дампуурсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг удаа дараа ноцтой зөрчсөний учир эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тохиолдолд болон Сайд үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл Хөрөнгө оруулагчид өгснөөс хойш ажлын 120 өдрийн дотор үйл ажиллагаагаа сэргээгээгүй тохиолдолд;эсхүл
11.1.5 Энэхүү гэрээний 9.5-д заасны дагуу Сайд гэрээг дангаар цуцалсан тохиолдолд.

11.2 Гэрээ дуусгавар болох хь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Засгийн газраас Хөрөнгө оруулагчид олгосон бусад лиценз, зөвшөөрлүүд, эсвэл хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд байгуулсан бусад гэрээнд нөлөөлөхгүй.

12. ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

12.1 Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү гэрээгээр хүээсэн үүргээ бүгдийг, эсхүл аль нэгийг нь биелүүлээгүй бол ийнхүү биелүүлээгүй улмаас гарах үр дагаварт Талууд хариуцлага хүлээхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх нь энэхүү гэрээний ямар нэг нөхцөл, үүрэг, бозлыг дагаж мөрдөхгүй гэсэн ойлголт биш бөгөөд уг биелүүлэх боломжгүй байдал үргэжлэх хугацаанд тухайн үүрэг хариуцлагыг биелүүлэхийг болон холбогдох цаг хугацааны шаардлагыг түр зогсоосон гэж үзнэ. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон тал нь нөгөө талдаа шалтгаанаа бичгээр мэдэгдэх бөгөөд гарах үр дагаварыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талууд харилцан өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гарсан үр дагаврыг арилгах бүхий л боломжтой арга хэмжээг авна. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт гэрээний Хавсралт 1-д заасан нөхцөл байдал хамаарна.

Гэрээний тeсeл (3-р хэсэг)

6. ДЭД БҮТЭЦ

6.1 Талууд дэд бүтэцтэй холбоотой дараах зүйлийг харилцан тохиролцож байна. Үүнд:
6.1.1. Оюу Толгой төслийн богино болоод урт хугацааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор тодорхойлно;
6.1.2 . Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг Засгийн газар Монгол улсаас тухайлбал “ Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем ” хөтөлбөрийн хүрээнд тухайн бүс нутгийг цахилгаанаар хангах хөтөлбөр,түүний өөрчлөлтэй уялдуулан цахилгааны дотоод дахь эх үүсвэр,нөөц бололцоог ашиглан Монгол Улсын Эрчим хүчний системээс найдвартай хангана;
6.1.3 Хөрөнгө оруулагч Оюу Толгой төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахтай холбоотой стратеги төлөвлөгөө боловсруулахдаа Засгийн Газрын үндэслэлтэй санлд тулгуурласан нэгдсэн шийдэлд хүрнэ;
6.1.4 Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад хамгийн тохиромжтой байршилд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн барилга байгууламжийг барих, ажиллуулах эрхтэй. Уг цахилгаан эрчим хүч нь Үюу Толгой төслийн барилгын ажил болон үйл ажиллагааны үе шатанд Оюу Толгой төслийн богино болон урт хугацааны цахилгааны хэрэгцээг хангах болохыг Талууд хүлээн зөвшөөрөв.

6.2 Оюу Толгой төслийн хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд гүйцэтгэх үүднээс цахилгаан эрчим хүчний хамгийн зохистой, найдвартай эх үүсвэрийг тодорхойлох талаар Засгийн газар, Хөрөнгө оруулагч нар харилцан итгэлцлийн гндсэн дээр нээлттэй хамтран ажиллана.

6.3 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.3.1. Хөрөнгө оруулагч нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчний барилга байгууламж барихад шаардлагатай бүх лиценз, зөвшөөрлийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу авна. Засгийн газар хуулийн дагуу зөвшөөрсөн хэмжээнд тухайн лиценз, зөвшөөрлийг авах ажилд Хөрөнгө оруулагчид туслалцаа үзүүлнэ.
6.3.2 Эдгээр лиценз, зөвшөөрлийг Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Эрчим хүчний тухай хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн дээд хугацаагаар дахин хамгийн дээд хугацаагаар сунгагдах эрхтэйгээр (Хөрөнгө оруулагч сунгалт хүссэн тохиолдолд) олгогдоно.
6.3.3 Хөрөнгө оруулагч, эсвэл харилцан хамаарал бүхий этгээдийн барих болон ажуиллуулах цахилгаан эрчим хүчний үйлдвэрт үйлдвэрлэсэн бүх эрчим хүчийг Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төслийн хэрэгцээнд дангаар ашиглах болон тухайн үйлдвэрийн эрчим хүч дамжуулах болон түгээх шугам нь байгаль орчин,эсхүл хүмүүсийн ердийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй тохиолдолд лиценз, зөвшөөрөл шаардагдахгүй.

6.4. Эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдаж, энэхүү рэрээ хүчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь татвар ноогдуулах нийт орлогоос хасагдах зардалдп тооцогдох болно (“ Газрын төлбөрийн тухай” хууулийн 7.1.4 дэх заалт)

6.5 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.5.1. Хөрөнгө оруулагчийн эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн холбогдолтой бусад төлбөр,хураамж нь гэрээнд өөрөөр заагаагүй бол Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогэоомжид заасны дагуу зохицуулагдаж энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн эрчим хүч, тээвэр,дэд бүтцийн холбогдолтой бусад төлбөр, хураамж нь татвар ноогдуулах нийт орлогоос хасагдах зардалд тооцогдох болно (“Эрчим хүчний тухай” хуулийн 26,27 дугаар зүйл)
6.5.2. Засгийн газар Хөрөнгө оруулагчийг цахилгаан эрчим хүчээр хангах тохиолдолд Хөрөнгө оруулагчийн төлөх бүх үнэ, тариф, төлбөр, хураамжийг Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн хооронд байгуулах гэрээгээр тодорхойлно.

6.6. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.6.1. Хөрөнгө оруулагч нь авто болон төмөр зам, дамжуулах хоолой болон бусад замын байгууламж барьж байгуулахдаа Монгол Улсын авто, төмөр замын тээврийн нэгдсэн сүлжээ, хөгжлийн стратегитэй нягт уялдуулан, гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хуулийн заалт болон техникийн шаардлагыг мөрдлөг болгоно (“Автозамын тухай” хуулийн 13.2 дахь заалт)
6.6.2. Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд байх албагүй болохыг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна. Хэрэв Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд ашиглах тохиолдолд Хөрөнгө оруулагч тухайн авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламжийг ашиглаж буй хүмүүс байгууллагаас ашиглалтын төлбөр, хураамж авах замаар тэдгээрийг барихад гаргасан зардлыг нөхөн авч болно. Хөрөнгө оруулагч гуравдагч талтай байгуулсан аливаа гэрээний нөхцлийн дагуу хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламжийг ашиглаж буй гуравдагч талтай холбогдон гарсан, эсхүл гуравдагч тал төлсөн аливаа нэхэмжлэл, үйлдэл, хохирол, алдагдал,хариуцлага, зардал, төлбөрийн хариуцлагыг гуравдагч тал эсхүл Засгийн газрын өмнө хүлээхгүй. Засгийн газар гуравдагч тал болон эсхүл Засгийн газарт гарсан эсхүл гуравдагч тал болон Засгийн газар төлсөн тухайн нэхэмжлэл, үйлдэл, хохирол, алдагдал, хариуцлага, зардал, төлбөрийн хариуцлагаас Хөрөнгө оруулагчийг чөлөөлнө.
6.6.3. Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан болон эзэмшиж буй төмөр зам, дамжуулах хоолой болон бусад тээврийн барилга байгууламжуудыг гурав дах тал ашиглах тохиолдолд Хөрөнгө оруулагчийн хүлээж авахуйц нөхцлийн дагуу ашиглалтын гэрээг байгуулна.

6.7. Хөрөнгө оруулагчийн хүсэлтэд үндэслэн Оюу Толгой төслийн тээврийн дэд бүтэцтэй холбоотой тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгох ба төлбөр, хураамж нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр тотворжсон хувь хэмжээтэй байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн тээврийн дэд бүтэцтэй холбоотой төлбөр, хураамж нь ноогдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно (“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 15.2 дахь заалт)

6.8. Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төслөөс “Гашуун сухайт”-ын хилийн боомт хүртэл доорхи нөхцлүүдийн дагуу олон улсын чанартай зам барина. Үүнд:
6.8.1. Тус замын чигийн талаар Засгийн газартай тохирох боловч уг зам нь ямар ч тохиолдолд зардал өртгийн хувьд ашигтай,аль болох Оюу Толгой төсөл Гашуун сухайтын хилийн боомтыг хооронд нь шууд холбосон байх;
6.8.2. Хөрөнгө оруулагч зам барих ажлын зардлыг гаргах бөгөөд энэхүү зардлыг татвар ноогдох орлогоос хасч тооцно;
6.8.3. Засгийн газар өөрийн хөрөнгөөр тухайн авто замын засвар,үйлчилгээ хийх болон гуравдагч этгээдээс зам ашигласны төлбөр хураамжийг хураах үүргийг хүлээнэ;
6.8.4. Хөрөнгө оруулагч энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд зам ашигласны бүхий л төлбөр хураамжаас чөлөөлөгдөнө;
6.8.5. Тус зам нь олон улсын зам тул Засгийн газар тухайн замтай холбогдох хууль зүйн хариуцлагыг дангаар хүлээнэ.

6.9. Хөрөнгө оруулагч Оюу Толгой төсөлтэй холбогдуулан онгоц хөөрөх, буух зурвас байгуулж,ажиллуулж болно.Тухайн нисэх буудал нь нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд Засгийн газраас холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавих эрхтэй.

7. ХӨДӨЛМӨР, АЖИЛЛАХ ХҮЧ

7.1
Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдлөг болгоно.

7.2 Хөрөнгө оруулагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа Монгол Улсын иргэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна (“Нийгмийн даатгалын тухай” хуулийн 4.2 дахь заалт)

7.3 Хөрөнгө оруулагчийн ажиллуулж буй гадаадын иргэд нь нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалд сайн дураараа даатгуулж болно (“Нийгмийн даатгалын тухай” хуулийн 4.3 дахь заалт)

7.4 Талууд доорхи зүйлийг хүлээн зөвшөөрөв:
7.4.1. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд дор дурдсан ажлын явцад тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 75%-иас доошгүй хувь нь Монгол улсын иргэн байна.
i) Ил уурхайд болон шаардагдах барилга, байгууламж, үүнд боловсруулах үйлдвэр болон баяжуулах үйлдвэр, хайлуулах үйлдвэр болон цахилгаан станц барихад нарийн мэргэжлийн ажиллах хүчин шаардлагтай үед;
ii) Далд уурхай болон далд уурхайд шаардлагатай барилга байгууламжыг барихад нарийн мэргэжлийн ажиллах хүчин шаардлагатай үед.
7.4.2. Ил уурхай болон далд уурхайн үйл ажиллагаа явуулах үед нийт ажиллагсадын 90-ээс доошгүй хувь нь Монгол улсын иргэн байна (“Ашигт малтмалын тухай” хуулийн 43.1 дэх заалт)
7.4.3. Хөрөнгө оруулагчийн авч ажиллуулсан гадаад ажиллагсадын хувь нь энэхүү гэрээний 7.4.1 болон 7.4.2-д заасан хувиас хэтэрсэн тохиолдолд “Ашигт малтмалын тухай” хуулийн 43-р зүйлийн дагуу хэтэрсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн сарын хөлснийдоод хэмжээ болох 69000 төг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр тогтворжуулан төлнө. Хөрөнгө оруулагч нь дээрх төлбөрийг Оюу Толгой төслийн үйл ажиллагаанд шаардагдах Монгол улсын иргэдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх болон шинээр сургахад энэхүү гэрээний 7.5-д заасан дагуу зарцуулна (“Ашигт малтмалын тухай” зүйлийн 43.2 дахь заалт)
7.4.4 Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төсөлд шаардлагатай мэргэшил бүхий инженер-техникийн ажилтан Монгол улсын тоог өрсөлдөөний зарчмаар аль болох нэмэгдүүлэх талаар бүхий л хүчин чармайлт гаргана. Тухайлбал, Үйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн дотор инженер-техникийн ажилтнуудын 51-ээс доошгүй хувь, 10 жилийн дотор 70-аас доошгүй хувь нь Монгол иргэд байх талаар бүхий л арга хэмжээг авна.
7.4.5 Хөрөнгө оруулагч нь Монгол иргэдийг уул уурхайн салбарын мэргэжил ялангуяа инженер-техникийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд туслах зорилгоор оюутны тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 6 жилийн туршид бакалаврын түвшинд суралцаж буй 100 оюутанд тэтгэлэг олгоно. Эдгээр тэтгэлгээс 20 оюутныг гадаад оронд сургахад зориулах бөгөөд үлдсэн хэсгийг Монгол улсын их, дээд сургуульд суралцагчдад олгоно. Тэтгэлэг нь сургалтын зардал болон амжиргааны зардлыг хамарна. Тэтгэлэг авсан оюутнууд нь Оюу Толгой төсөл болон гадаад бусад орны уурхайд ажиллах, дадлагажих боломжтой болно.

7.5 Хөрөнгө оруулагч нь жил бүрийн сургалтын төлөвлөгөөндөө дараахь ажлыг тусган хэрэгжүүлнэ. Үүнд:
7.5.1 Үндсэн үйл ажиллагааны газар дээр сургалт зохион байгуулж, ажиллагсдынхаа ур чадварыг дээшлүүлж дадлагажуулах;
7.5.2 Хөрөнгө оруулагчийн ойрын болон дунд хугацааны ажиллах хүчний нөөцийн төлөвлөгөөний дагуу ажиллагсдыг сургах;болон
7.5.3 Өөрсдийн сонгосон ажиллагсдыг гэрээт нөхцлөөр Монгол улсад эсвэл гадаадад сургаж мэргэжлийг нь дээшлүүлнэ.

7.6 Хөрөнгө оруулагч нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөж байсан хууль, тотоомжид заасны дагуу 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэндээ тэнцүү байна (“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн 9.2 дахь заалт)

7.7 Хөрөнгө оруулагч нь үйл ажиллагаандаа Монгол улсын болон Олон улсын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагөөны стандартыг мөрдлөг болгоно (“Хөдөлмөрийн тухай” хуулийн 6 дугаар бүлэг)

Гэрээний тeсeл (2-р хэсэг)

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1 Хөрөнгө оруулагч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн зэс алтны ордын 6709А дугаарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг 20, 20 жилээр сунгуулж болно (Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.6 дахь заалт)

3.2 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
3.2.1 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч нь ашиглалтын 6709А тоот тусгай зөвшөөрлийн талбайд дэд бүтэц болон бусад холбогдох байгууламжийг барих, ажиллуулах болон ашигт малтмалын хайгуул явуулах эрхтэй.
3.2.2 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр болон байгуулагдсанаас хойш Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг Оюу толгойн ордын 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ил аргаар олборлох хэсэг буюу “Krassovsky 1942E 106° 47’30” N 42° 58’30”, Krassovsky 1942E 106° 47’30” N 43° 03’ 00, Krassovsky 1942E 106° 55’ 00” N 43° 03’ 00” and Krassovsky 1942E 106° 55’ 00” N 42° 58’ 30”” солбилцол бүхий талбайд явуулна.
3.2.3 Хөрөнгө оруулагч нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд орших Оюу толгой ордын далд аргаар олборлох хэсэг буюу “Krassovsky 1942E 106° 47’30” N 42° 58’30”, Krassovsky 1942E 106° 47’30” N 43° 03’ 00, Krassovsky 1942E 106° 55’ 00” N 43° 03’ 00” and Krassovsky 1942E 106° 55’ 00” N 42° 58’ 30” солбилцол бүхий талбайд далд уурхайн ашигт малтмалын нөөцийг тогтоож, улсын нөөцийг нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг геологи, уул уурхайн асуудалд эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний дараа энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд далд аргаар олборлох хэсэгт ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй. Хүндэтгэх шалтгаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзах, эсхүл хойшлууахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.
3.2.4 Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч 6709Атоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон бусад нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник эдийн засгийн үндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад хүргүүлсний дараа тухайн орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Хүндэтгэх шалтгаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзахэсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгуулагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлснээс өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.

3.3 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
3.3.1 Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр боловсруулсан байсан Оюу Толгой ордын ил уурхайн хэсгээс олборлох, боловсруулах ашигт малтмалын тухай техник, эдийн засгийн үндэслэл болон Оюу Толгой ордын далд уурхайн хэсэгт хайгуул, үнэлгээний урьдчилсан тооцоонд үндэслэн Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой ордын ил, далд уурхайн хэсгээс үйл ажиллагааныхаа эхний гучин (30) жилд дор дурдсан хэмжээний хүдрийг олборлож боловсруулахаар тооцсон бөгөөд уг хүдрийг боловсруулснаар Хөрөнгө оруулагч нь дор дурдсан хэмжээний зэс, алт, мөнгө үйлдвэрлэнэ. Олборлох хүдэр болон зэс, алт, мөнгөний урьдчилан тооцоолсон хэмжээг дээрх хүснэгтээр үзүүлэв.

3.3.2 Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 3.3.1-р заасан хэмжээний хүдэр олборлох болон боловсруулахад боломжит хүчин чармайлт гаргана. Хөрөнгө оруулагчийн аль нэг жил олборлох болон боловсруулах хүдрийн бодит хэмжээ нь, Хөрөнгө оруулагч, эсхүл Засгийн газраас үл хамаарах шалтгааны улмаас өөр байж болно. Иймээс аль нэг жил олборлох болон боловсруулах хүдрийн бодит хэмжээг Хөрөнгө оруулагч тодорхойлно. Хөрөнгө оруулагч нь жил бүрийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 48.6 дугаар зүйлд заасны дагуу тайланд тусган Сайдад мэдэгдэнэ.
3.3.3 Оюу толгой ордыг ашиглах үе шатыг дараахи байдлаар төлөвлөгдсөн. Үүнд:
1. Ил уурхай 2010 оноос үйлдвэрлэлээ эхэлнэ.
2. Далд уурхай 2014 оноос үйлдвэрлэлээ эхэлнэ.
3.4 Оюу толгой ордын олборлолтын үйл ажиллагаанд ашиглах олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нөлөө багатай, Монгол Улс болон олон улсын байгаль орчны норм, дүрэм, стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи байхаас гадна ордыг аль болох хаягдал багатай, өндөр үр ашигтайгаар иж бүрэн ашиглана.
3.5 Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдхүүний борлуулалтын үнэлгээг дараахи журмаар тооцно.
3.5.1 Экспортод бүтээгдхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдхүүний, эсхүл түүнтэй төстэй бүтээгдхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан:
3.5.2 Дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн:
3.5.3 Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн, (“Ашигт малтмалын тухай хууль”- ийн 47.2 дахь заалт)

3.6 Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэсэн баяжмалыг хайлуулах, цэвэршүүүлэхтэй холбогдон гарсан зардлыг олон улсын зах зээл дээрх дундаж үнээр тооцно.
3.7 Хөрөнгө оруулагч 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдхүүний энэхүү Гэрээний 3.5–ийн дагуу тооцсон борлуулалтын үнэлгээнээс энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс тогтворжсон таван (5) хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлнө (“ Ашигт малтмалын тухай хууль”- ийн 47.3.2 дахь заалт )
3.8 Хөрөнгө оруулагч нь жил бүр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн гектар тутамд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өөр тогтворжсон 15 ам долларын төлбөр төлнө (“ Ашигт малтмалын тухай хууль”-ийн 32.3 дахь заалт )
3.9 Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу тайланг Монгол болон Англи хэл дээр гаргаж сайдад хүргүүлж болно (“Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйл )
3.10 Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь, эсхүл бүхэлд нь хаах бол нэг жилээс доошгүй хугацаны өмнө мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд уг албаны гаргасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангаж дараахи арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.10.1 уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар холбогдох арга хэмжээг бүрэн авах:
3.10.2 уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахадаюул учирч болзошгүй бол түүнээс сэргийлэх арга хэмжээ авах
3.10.3 тухайн нутгийн захиргааны байгуулллага, эсхүл мэргэжлийн хяналтын албанаас талбайд үлдээхийг зөвшөөрснөөс бусад техник хэрэгсэл, танаг төхөөрөмж болон эд хэрэнгийг талбайгаас гаргах (“Ашигт малтмалын тухай хууль”- ийн 45.1 дэх заалт)
3.11 Хөрөнгө оруулагч Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюул учруулж болзошгүй газруудыг зохих машстабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж, шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчинд байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн хяналтын алба болон тухайн сум, баг, дүүргийн Засаг даргад хүргүүлэн өгнө (“ Ашигт малтмалын тухай хууль”- ийн 45.2 дахь заалт )
3.12 Хөрөнгө оруулагч “Ашигт малтмалын тухай ” хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу уурхай хаах үед тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, уурхайн хаалтын менежментийн хөтөлбөрийг боловсруулж, уурхай хаахтай холбогдолтой зардлыг ашиглалт дуусахаас долоо (7) хоногийн өмнөөс хуримтлуулах бөгөөд уг зардал нь хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасагдана.

4. ГАЗРЫН ХАРИЛЦАА
4.1 Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төслийн үйл ажиллагаанд шаардагдах газар ашиглахтай холбоотой холбогдох зөвшөөрөл, лицензийг “Газрын тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу авна. Хөрөнгө оруулагч Оюу Толгой төсөлд шаардагдах гаүар ашиглахтай холбоотой шаардлагтай бүх зөвшөөрөл, лицензийг Хөрөнгө оруулагч авахад нь Засгийн газар тус дэмжлэг үзүүлнэ. Ялангуяа Хөрөнгө оруулагч Оюу Толгой төслийн хэрэгцээнд шаардлагатай Засгийн газрын өмчид харьяалалтай аливаа газрыг (үүнд авто зам, цахилгаан эрчим хүч,үйлдвэрлэх байгууламж, эсхүл эрчим хүч дамжуулах шугам сүлжээ,усан хангамж, холбогдох барилга байгууламж болон төмөр зам, харилцаа холбооны зориулалтад шаардлагатай газар) ашиглахад нь Засгийн газар, Хөрөгнгө оруулагчтай хамтран ажиллана.
4.2 Засгийн газар нь “Газрын тухай” хууль болон “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай“ хуульд заасны дагуу зөвхөн тусгай хэрэгцээ эсхүл олоон нийтийн ашиг сонирхолын үүднээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон талбайд хамаарах газрыг авах, эсхүл хуваарилахаас өөр аргагүй болсон тохиолдолд Хөрөнгө оруулагёаас газрыг буцааж авч болно. Хэрэв Хөрөнгө оруулагчийн эзэмшилд байгаа аливаа газрыг Засгийн газар буцааж авах тохиолдолд үүнээс үүдэн Оюу Толгой төсөлд тусах нөлөөллийг багасгах талаар Засгийн газар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд ялгаварлан гадуурхахгүй зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль болон олон улсын зарчмыг үндэслэн тогтоосон хэмжээний нөхөн олговрыг Хөрөнгө оруулагчид олгоно (“Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 8.3 дахь заалт )
4.3 Уурхайн эдэлбэрийн ашиглалт явццлж байгаа газрын нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг “ Газрын тухай “ хууль, Газар ашиглах гэрээ, Байгал орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон энэхүү гэрээний тусграйлан заасны дагуу Хөрөнгө оруулагч бүрэн хариуцна.
4.4. Газар ашиглах гэрээг Хөрөнгө оруулагчийн үндэслэл бүхий хүсэлтийн дагуу тодорхой хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээний хугацааа нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуульд зөвшөөрсөн дээд хугацаанаас хэтрэхгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн дагуу уг газар ашиглах гэрээ нь сунгагдана. Газар ашиглах гэрээ дуусгавар болох, хүчингүй болох үед Хөрөнгө оруулагч тухайн газар дээр байрлах бүх үйлдвэр, байшин болон бусад барилга байгууламж, үл хөдөх хөрөнгийн эзэмшигч хэвээр байх ба тухайн нутгийн засаг захиргаа, эсхүл Мэргэжлийн Хяналтын байгууллагаас үлдээхийг зөвшөөрснөөс бусад бүх, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас зөөн шилжүүлнэ.
4.5. Газар ашигласны төлбөрийг “Газрын тухай” болон “Газрын төлбөрийн тухай” хуулийн дагуу тогтоох бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр болох үед тогтворжсон хувь хэмжээгээр уг төлбөрийг ноогдуулна. Хөрөнгө оруулагчийн төлсөн газар ашигласны төлбөрүүд нь албан татвар ноогдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно (“Газрын төлбөрийн тухай” хууль
5. БАЙГАЛЬ ОРЧИН

5.1. Хөрөнгө оруулагч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллах ба “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай” хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж хэрэгжүүлнэ (“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 5 дугаар зүйл)

5.2. Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төслийн хүрээнд байгаль орчны дүрмийг мөрдөхөд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг “ Байгаль орчны тухай ” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу авна. Оюу Толгой төслийн хүрээнд байгаль орчны дүрийг мөрдөхөд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг Хөрөнгө оруулагч авахад нь Засгийн газар тус дэмжлэг үзүүлнэ.

5.3. Хөрөнгө оруулагч Байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөө , орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хариуцна.

5.4. Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв багууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө байршуулна (“Ашигт малтмалын тухай” хуулийн 38.1.8 дахь заалт )
5.5 Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсэний дараа уг хөрөнгийг Хөрөнгө оруулагч жил бүр буцааж авах эрхтэй ( “Ашигт малтмалын тухай “ хуулийн 38.4 дэх заалт)
5.6 Хэрвээ Хөрөнгө оруулагч аль нэгэн жилд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөндтусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол энэхүү гэрээний 5.4-т заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг Хөрөнгө оруулагчаас үл маргах журмаар гаргуулна (Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь заалт)

5.7 Хөрөнгө оруулагч нь үндсэн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны шинжилгээ хийх, мониторингийн иж бүрэн үнэлгээний мэдээ, тайланг хагас жил тутам Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ (“Байгаль орчныг хамгаалах тухай”хуулийн 20.3 дугаар зүйл)

5.8 Оюу Толгой төслийн үйл ажиллагаанаас урьдчилсан тааварлах боломжгүй, нөхөж болшгүй байгаль, экологийн сөрөг нөлөөлөл, үр дагавар үүссэн тохиолдолд Хөрөнгө оруулагч экологит учирсан хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох байгууллагатай хамтран боловсруулсан нөхөж болшгүй хохирол гарсан байгалийн баялгийн экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу төлнө.

5.9 Засгийн газар нь Хөрөнгө оруулагчид Оюу Толгой төслийн бүтээн босголтын ажлыг гүйцэтгэх, хүлээлгэн өгөх, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн өөрийн олж илрүүлсэн усны эх үүсвэрийг усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагаас хэлэлцэн баталсан, зөвлөмж болгосон хэмжээ, горимоор ашиглуулах зөвшөөрлийг олгоно (“Усны тухай хууль” 16.1.8 дугаар зүйл)

5.10 Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зорилгоор зайлуулсан, ашигласан гадаргын болон гүний усны төлбөрийг ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, төсөвт төлнө.Усны төлбөрийн хувь хэмжээ нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөр тогтворжсон байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн гадаргын болон гүний усны төлбөр нь албан татвар ноогдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно (Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль)
5.11 Хөрөнгө оруулагч нь өөрийн нээж олсон усны их үүсвэрийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах давуу эрхтэй боловч усны нөөц нийтийн ашиглалтад байна.
( “Усны тухай “ хуулийн 36.6 дугаар зүйл )
5.12 Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг “Усны тухай ”, “Ус,рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай” болон бусад хууль тогтоомжуудад заасны дагуу байгуулна. Ус ашиглах гэрээг 20 жилээс доошгүй хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээг 5,5 жилээр сунгаж болно (“Усны тухай” хуулийн 23.2 дугаар зүйл)
5.13 Хөрөнгө оруулагч нь:
5.13.1. Усны тухай хуулийн 24-р зүйлд заасан ус ашиглахад тавигдах шаардлага бус ашиглах гэрээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан нөхцөл, шаардлагыг дагаж мөрдөнө;
5.13.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон усны эх үүсвэрийн хүрээнд ундны болон мал аж ахуй хэрэгцээний усны одоогийн байгаа хэмжээ, чанарыг бууруулахгүй тогтоосон хэмжээнд байлгана;
5.13.3 Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасны дагуу Оюу Толгой төслийн нөлөө шууд тусах сумын төвүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангана.
5.14 Хөрөнгө оруулагч нь Усны тухай хууль тогтоомж болон ус ашиглах гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан бол энэхүү гэрээний хугацааг сунгасан тохиолдолд ус ашиглах гэрээг сунгах бөгөөд хүндэтгэх шалтгаангүйгээр сунгахаас татгалзахгүй (“ Усны тухай ” хуулийн 24 дүгээр зүйл)
5.15 Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль болох багасгах, усхы нөөцийг зохистой ашиглах, усыг дахин ашиглах зорилгоор орчин үеийн арга, технологийг нэвтрүүлэн хэрэгжүүлнэ.
5.16 Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь эсвэл хэсэгчилэн хаах үед уурхайг хаахтай холбогдуулан байгаль орчны нөхөн сэргээлтийг уурхайг хаах үед Монгол Улс болон Олон Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, нормын дагуу бүрэн хийж гүйцэтгэнэ.
Үргэлжлэл бий...

Thursday, August 23, 2007

Хeрeнгe оруулалтын гэрээний тeсeл (1 хэсэг)

Хөрөнгө оруулалтыг гэрээний төслийг олон хүн бүрэн эхээр нь уншиж, өөрсдөө үнэлэлт дүгнэлт хийхийг хүссэн тул блогтоо үүнийг бүлэг бүлгээр нь нийтэлж байна.



Монгол Улсын Засгийн Газар болон Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн хооронд байгуулах Хөрөнгө Оруулалтын Гэрээ

Ашигт малтмалын тухай хуулийн 29-р зүйлийг үндэслэн:

Нэг талаас Монгол Улсын Засгийн Газар эрх олгосноор Монгол Улсын Сангийн сайд, Үйлдвэр худалдааны сайд, Байгаль орчны сайд /цаашид хамтад нь “Засгийн газар” гэх/ болон Нөгөө талаас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргасан Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, аж ахуйн нэгжийн 2657457 дугаар бүхий улсын бүртгэлийн, гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн 00-218 дугаар бүхий гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглах 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Айвенхоу Майнз Монголия Инк ХХК /цаашид “Хөрөнгө оруулагч” гэх/:

Хөрөнгө оруулагч нь Канадын Айвенхоу Майнз Лтд компанийн санхүүжилтээр энэхүү гэрээг байгуулах өдрийг хүртэл 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан;

Айвенхоу Майнз Лтд нь Нэгдсэн Вант улсын хуулийн дагуу бүртгэлтэй Рио Тинто Интернэйшнл Холдинг Лимитед /цаашид Рио Тинто гэх/ компанитай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Оюу толгой төсөлд Хөрөнгө оруулагчид Айвенхоу Майнз Лтд-ийн хувьцааг эзэмших замаар хөрөнгө оруулахыг хүлээн зөвшөөрсөн;
зэргийн харгалзан тохиролцсоны үндсэн дээр Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор Хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ /цаашид Гэрээ гэх/ -г 2007 оны [ ] сарын [ ]-ны өдөр дараах нөхцөлөөр байгуулав /Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр 29.1 дэх заалт/.

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү Гэрээ нь Хөрөнгө оруулагчийн Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байрлах “Оюу толгой” ордод ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах хугацаанд татварын орчинг тогтвортой байлга, Хөрөнгө оруулагч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалын хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөн нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, өмчид учирсан хохирлыг нөхөн төлөх, Гэрээг цуцлах үндэслэл, Гэрээ байгуулагч талуудын эрх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино /Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт/

1.2. “Ашигт малтмалын тухай “ хуулийн 4.1.11-д заасны дагуу “Оюу толгой” орд нь үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тул “стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд” гэж үзнэ /Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.11 дэх заалт/

1.3. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө “Оюу толгой” ордод нийт 400 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан бөгөөд энэхүү Гэрээний дагуу Оюу Толгой төсөлд Айвенхоу Майнз Лтд болон Рио Тинто –ын санхүүжилтээр нийт 2,754 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах тул “Ашигт малтмалын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу гэрээг гучин /30/ жилийн хугацаатай байгуулав /Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дэх заалт/.

1.4. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулийн дагуу шаардлагатай бүхий л түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авах хүсэлтээ гаргах бөгөөд Засгийн Газар хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд тухайн түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авахад нь Хөрөнгө оруулагчид тусална.

1.5. Гэрээг хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн энэхүү гэрээний заалт нь тогтвортой мөрдөгдөнө. Гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл олгох аливаа хууль, тогтоомж, олон улсын гэрээ Монгол Улсад батлагдвал, тухайн таатай нөхцлийг эдлэх хүсэлтээ Хөрөнгө оруулагч Сайдад бичгээр мэдэгдэж болно. Тухайн хууль,тогтоомж, олон улсын гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Хөрөнгө оруулагч уг таатай нөхцөлийг эдлэх болно.

1.6. Хөрөнгө оруулагчийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулах, экспортод гаргах, олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон төгрөгийн болон гадаад валютын орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрх болон нөхцөлөөр хангагдана /Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт/

1.7. Энэхүү гэрээ нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болон 15.2 дугаар зүйлд заасан Оюу толгой төслийг бүрдүүлж байгаа бусад ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашиглах Үндсэн үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаанд хамрагдана /Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт/

1.8. “Ашигт малтмалын хууль”-ийн дагуу энэхүү гэрээний “Хавсралт-2”-д хавсаргасан Хувь Нийлүүлэгчдийн гэрээнд заасан харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг Төр эзэмшинэ /Ашигт малтмалын тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5дах заалт/

1.9. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, түүхий эд материал, хангамжийн сэлбэг хэрэгслүүд болон ажил үйлчилгээ нь үнэ, зардал, хугацаа болон чанарын хувьд өрсөлдхүйц болон олдоцтой тохиолдолд эхний ээлжинд Монгол улсаас авч хэрэглэнэ.

1.10. Энэхүү Гэрээг байгуулснаар болон Хувь Нийлүүлэгчдийн гэрээний дагуу Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34%-ийг Төрд шилжүүлснээр “Ашигт малтмалын тухай” хуулийн 5-р зүйлийн заалтын дагуу Хөрөнгө оруулагч , мөн Оюу Толгой төсөлд Төрийн оролцоог хангах болон хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбогдуулан хүлээх аливаа үүргүүдээс Хөрөнгө оруулагчийг цаашид бүрмөсөн чөлөөлнө.

1.11. Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй аливаа харилцааг Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр Монгол Улсад мөрдөгдөж байсан хууль, тогтоомжинд заасны дагуу зохицуулна.

1.12. Энэхүү гэрээнд хэрэглэгдсэн нэр томьёог Гэрээний “Хавсралт-1”-д заасны дагуу ойлгоно.

2. ТАТВАРЫН ОРЧИН

2.1. Энэхүү Гэрээний дагуу Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан албан татварын хувь, хэмжээ болон татвар ногдуулах аргачлалын дагуу Монгол Улсын “Татварын ерөнхий хууль”-ийн 16, 17 дугаар зүйлд заасан доорхи татвар, төлбөр хураамжийг төлнө. Үүнд:
1. аж ахуй нэгжийн орлогын албан татвар
2. гаалийн албан татвар
3. нэмэгдсэн өртгийн албан татвар
4. онцгой албан татвар
5. авто бензин, дизелийн түлшний албан татвар
6. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
7. хувь хүний орлогын албан татвар
8. зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар
9. орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар
10. бууны албан татвар
11. нийслэл хотын албан татвар
12. нохойны албан татвар
13. өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар
14. үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
15. улсын тэмдэгтийн хураамж
16. ус, рашаан ашигласны төлбөр
17. авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар
18. ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж
19. байгалийн ургамал ашигласны төлбөр
20. түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр
21. агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж
22. газрын төлбөр
23. ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр
24. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр үйлчилж байсан Монгол Улсын хуулиар тогтоосон бусад төлбөр, хураамж / “Татварын ерөнхий хууль”-ийн 16, 17 дугаар зүйл/

2.2. Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих аж ахуй нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ нь 0-3.0 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300.0 сая төгрөг дээр дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна / “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 17.1 дэх заалт/

2.3. Талууд доорхи зүйлийн зөвшөөрөв. Үүнд:

2.3.1. Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн нийт алтыг олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц үнээр Монгол Улсын Төв Банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд Оюу Толгой төслийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө.
2.3.2. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Оюу Толгой төслөөс олборлосон болон үйлдвэрлэсэн нийт зэсийн хүдэр болон зэсийн бүтээгдэхүүнд /аль ч хэлбэрээр байж болно/ дор дурдсан тохиолдлуудад үнийн өсөлтийн албан тавар ногдуулахгүй. Үүнд:
(i) ил уурхайгаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс хойш 5 жилийн дотор, эсхүл энэхүү Гэрээний 12.1-д заасан шалтгаанаар уг таван жилээс хойших хугацаанд Хөрөнгө оруулагч дангаар, эсхүл нэг болон түүнээс дээш Гуравдагч талтай хамтран Монгол Улсад хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах: болон
(ii) тухайн хайлуулах үйлдвэр нь жилд 500,000 тонноос доошгүй баяжмал боловсруулах хүчин чадалтай байх
2.3.3. Энэхүү Гэрээний 2.3/i/ -д заасан хугацаанд хайлуулах үйлдвэр баригдаагүй тохиолдолд Гэрээний 2.3.1-2 зүйлд хамруулан тухайн хугацаа хүртэл төлбөл зохих Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг ногдуулах бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурван /3/ сарын дотор тухайн татварыг бүрэн нөхөн төлөх болно.

2.4. Хөрөнгө оруулагчийн дараах орлогод дор дурдсан хувь хэмжээгээр татвар ногдуулна.
2.4.1. Ногдол ашгийн орлогод арван /10/ хувиар
2.4.2. Эрхийн шимтгэлийн орлогод арван /10/ хувиар
2.4.3. үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод хоёр /2/ хувиар
2.4.4. Хүүгийн орлогод арван /10/ хувиар
2.4.5. Эрх борлуулсны орлогод гучин /30/ хувиар
/ “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 17.2 дах заалт/

2.5. Холбогдох давхар татварын гэрээнээс хамааран Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнээс олсон орлогод хорин /20/ хувийн орлогын албан татвар ногдуулна / “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 17.1 дэх заалт

2.6. Талууд доорхи зүйлийг хүлээн зөвшөөрөв. Үүнд:
2.6.1. Хөрөнгө оруулагчийн хувьцааг шууд, эсхүл Монгол улсад байрладаггүй салбар компаниараа дамжуулан Айвенхоу Майнз Лимитед болон/эсхүл Рио Тинто эзэмшиж байгаа бол тухайн хувьцаанд хөрөнгө оруулагчийн төлөх ногдол ашигт 0%-ийн татвар ногдуулна. Монгол Улсад байрладаггүй бусад хувьцаа эзэмшигчдийн ногдол ашигт давхар гэрээ, байхгүй бол Монгол улсын хуулиар албан татвар ногдуулна.
2.6.2. Хөрөнгө оруулагчийн Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто болон/эсхүл Монгол улсад байрладаггүй салбар компанид төлсөн хүүгийн, эрхийн төлбөр, техникийн болон удирдлагын зардалд холбогдох давхар гэрээ, байхгүй бол Монгол Улсын Хуулиар энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш тогтворжсон хувь хэмжээгээр албан татвар ногдуулна.

2.7. Талууд доорхи зүйлийг хүлээн зөвшөөрөв. Үүнд:
2.7.1. Энэхүү Гэрээний дагуу Хөрөнгө Оруулагчийн албан татвар ногдуулах орлогыг энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр үйлчилж байсан “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 16-р зүйл, “Ашигт малтмалын тухай” хуулийн 61 –р зүйлийг тус тус үндэслэн тодорхойлно. Татварын аль нэг жилд гарсан алдагдлыг /үүнд 2007 оны 01 сарын 01-ний өдрөөс өмнөх алдагдал орно/ тухайн алдагдал гарсан жилийн дараах дараалсан татварын таван /5/ жилийн хугацаанд албан татвар ногдуулах орлогоос хасч тооцож болно. 2007 оны 01 сарын 01-ий өдрийн байдлаархи хөрөнгөнд хуримтлуулж бүртгэсэн дүнг тэрхүү хугацааг хүртэлх гарсан алдагдалд оруулахгүй.
2.7.2. Хөрөнгө оруулагчийн зүгээс 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээсэн алдагдал, хөрөнгөнд хуримтлуулан бүртгэсэн зардал, ирээдүйд албан тавар ногдох орлогоос хасч тооцох зардал болон холбогдох татвар ногдуулалт, төлөлтийн тооцоог Татварын алба баталгаажуулна.

2.8. Засгийн Газрын зүгээс Оюу Толгой төслийн эдийн засгийн ач холбогдлыг харгалзан үзэж Хөрөнгө оруулагчийн 2007 оны 01 дүгээр сарын 01 –ний өдрөөс хойш Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах тул “аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу нийт хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч эдэлнэ. Энэхүү төслийг Монгол Улсын “Оюу Толгой” төслийн үйлдвэрлэл үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтад үзүүлнэ.

2.9. Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны орлогоос бусад орлого олох зорилгоор хөрөнгө худалдан авахад хөрөнгө оруулалт хийгдсэн бол энхүү Гэрээний 2.8-д заасан хөнгөлөлт үзүүлэхгүй /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай”хуулийн 19.2 19.3 дахь заалт/

2.10. Энэхүү Гэрээний 2.8-д зааан хөнгөлөлтийн дүн нь тухайн татварын жилд “Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг тухай” хуулийн 17.1-д заасны дагуу ногдуулсан албан татварын дүнгээс их байвал илүү гарсан хэсгийг ашигтай ажилласан дараагийн 3 жилд шилжүүлэн хөнгөлнө /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19.5 дахь заалт/

2.11 Энэхүү Гэрээний 2.8-д заасан хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс эхлэн тооцно /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19.6 дахь заалт/

2.12 Хөрөнгө оруулагчийн гадаад улсад төлсөн албан татварт “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19-р зүйл болон давхар гэрээний дагуу хөнгөлөлт үзүүлж болно /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19 дүгээр зүйл /

2.13 Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах орлогоос энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан ний зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаас гарсан алдагдал гэнэ /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 20.1 дахь заалт/

2.14 Энэхүү Гэрээний 2.13-т заасан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан таван /5/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.

2.15 Энэхүү Гэрээний 2.14 –т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос аль нэг татварын жил хасагдах алдагдлын хэмжээ нь албан татвар ногдуулах орлогын дүнгийн тавин /50/ хувиас хэтрэхгүй байна /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 20.3 дахь заалт/

2.16 Хөрөнгө оруулагч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийсэн хайгуулийн ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтанд бэлтгэсэн зардлыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших таван /5/ жилийн хугацаанд шулуун шугамын аргаар тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцож, шимтгэлийн сан байгуулна /Ашигт малтмалын тухайн хуулийн 61.1 дэх заалт/

2.17 Хөрөнгө оруулагч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших, шилжүүлэх, талбайг шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам шулуун шугамын аргаах тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцож шимтгэлийн сан байгуулна /Ашигт малтмалын тухайн хуулийн 61.2 дэх заалт/

2.18 Үйлдвэрлэл болон дэд бүтцэд Хөрөнгө оруулчийн зарцуулсан эд хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийн санг тэдгээр барилга байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр байгуулж, тэдгээртэй холбогдон гарах зардлыг тухайн санхүүгийн жилийн үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцно /Ашигт малтмалын тухайн хуулийн 61.5 дах заалт/

2.19 Оюу Толгойн төсөлтэй холбоотой зайлшгүй шаардлагаар хийгдсэн бүр төрлийн зардлууд үүнд засвар, үйлчилгээний зардал болон бусад зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцно /Ашигт малтмалын тухайн хуулийн 61.15 дах заалт/

2.20 “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль болон энэхүү Гэрээнд зааснаас бусад нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний арван /10/ хувиар ногдуулна / “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 11.1 дэх заалт/

2.21 Талууд доорхи зүйлийг харилцан тохиров. Үүнд:
2.21.1 Хөрөнгө оруулагчийн Оюу Толгой төслийн хэрэгцээнд зориулсан барилгын ажил гүйцэтгэх хугацаанд түр болон байнгын хугацаагаар хэрэглэхээр импортлосон болон дотоодын зах зээлээс худалдан авсан авто бензин болон дизелийн түлшнээс бусад бүх төрлийн бараа материал, тоног төхөөрөмж, болон ажиллах хүч /үүнд түүхий эд үүгээр хязгаарлагдахгүй бусад бараа материал/, үйлдвэр цех, машин, тоног төхөрөмж /сэлбэг хэрэгсэл үүнд орно/ тээврийн хэрэгсэл /үүнд седан кузовтой автомашин орохгүй/ болон нисэх онгоцны гаалийн албан татвар ногдуулахгүй.
2.21.2 Барилгын ажил гүйцэтгэх хугацаа дууссаны дараа “Гаалийн тухай хууль” болон “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн дагуу энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тогтворжсон гаалийн татвар ногдуулна /Гаалийн албан татварын тухай хууль/

2.22 Экспортод гаргасан дараах бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ тэг хувь /0%/ -тай тэнцүү байна.
2.22.1 Худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс Хөрөнгө оруулагчийн экспортонд гаргасан бөгөөд гаалийн байгуулагад мэдүүлсэн бараа бүтээгдэхүүн
2.22.2 Монгол улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт, түүнчлэн Монгол улсын нутгаар дамжуулан бусад улсад гаргасан ачаа тээврийн үйлчилгээ
2.22.3 Гадаад улсад үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ
2.22.4 Үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ / түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулсан /”Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 12.1 дэх заалт/

2.23 Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу гүний гааль, гаалийн баталгаат агуулах болон гадаадын иргэдийн асуудал хариуцсан байцаагчийг Оюу Толгойд хяналт шалгалт хийлгэх зорилгоор ажиллуулж болно.

2.24 Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөрөө хийлийн боомтыг барьж байгуулсан болон засан тохижуулсан тохиолдолд уг хөрөнгийн хэмжээгээр Хөрөнгийн хэмжээгээр Хөрөнгө оруулагчийн албан татварт ногдох орлогоос хасч тооцно.

2.25 Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаанд шаардагдах буцааж гаргах нөхцөлтэй импортлосон тоног төхөөрөмжид гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй /”Гаалийн тарифийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх заалт, ГЕГ-ын даргын 2001 оны 2-р сарын 13-ны 113 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт/

2.26 Хөрөнгө оруулагч түр горимоор импортлосон тоног төхөөрөмжийг хугацаанд нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй бол гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох үед
мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр нөхөн ногдуулна / “Гаалийн тухайн хуулийн 12-р зүйл/

2.27 Хөрөнгө оруулагчийн өөрийн хэрэгцээнд зориулсан импортлосон болон дотоодын зах зээлээс худалдан авсан автобензин , дизелийн түлшинд автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, автобензин дизелийн түлшний албан татвар болон гаалийн албан татварын энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан тогтоомжид заасан хувь хэмжээгээр ногдуулна.
/” Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 11 дүгэр зүйлийн 1 дэх заалт, “автобензин дизелийн түлшний албан татварын тухай” хуулийн 6 дугаар зүйл, “онцгой албан татварын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалт, УИХ-ын 199 оны 6 дугаар сарын 3-ны 27-р тогтоол

2.28 Хөрөнгө оруулагчид эгүүлэн олгох нэмэгдэл өртгийн албан татварыг Хөрөнгө оруулагчийн төлөх бусад албан татварт суутган тооцож болно / Татварын ерөнхий хуулий”н 12-р зүйлийн 5 дахь заалт/

2.29 Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцон Монгол Улсад байнга болон түр хугацаагаар оршин сууж хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд, хувь хүний орлогын албан татварыг арван/10/ хувиар төлнө / “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 25 дугаар зүйл/

2.30 Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын иргэд хувь хүний орлогын албан таварыг арван /10/ хувиар төлнө / “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 25 дугаар зүйл/

2.31 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
2.31.1 Энэхүү Гэрээний 2.31.2-т зааснаас бусад тохиолдолд энхүү Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулагдсанаас хойш батлагдсан татварын хууль, тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө / “Татварын ерөнхий хуулийн” 12.5 дах заалт/
2.31.2 Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа батлагдсан аливаа хууль, тогтоомж эсхүл давхар татварын гэрээгээр тогтоосон хувь хэмжээ нь энхүү Гэрээнд заасан албан татварын хувь хэмжээнээс доогуур, эсхүл Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих албан татварыг бууруулахаар бол тухайн доогуур тогтоогдсон албан татварын хувь хэмжээ, Татварын бууралт нь Хөрөнгө оруулагчид мөн адил үйлчилнэ.

2.32 Хөрөнгө оруулагч түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдэд зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан, ажил хийсэн , үлчилгээ үзүүлсэн, бараа, хөрөнгө шилжүүлсэн бол тухайн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдийн хооронд хийгдсэн түүнтэй адилтгах бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгон Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгуулагаас хэвлэн нийтлүүлсэн шилжүүлгийн зарчмыг баримтална.

2.33 Хөрөнгө оруулагчийн төсөвт төлөх болон төлбөр хийх албан татвар, төлбөр, хураамжийг тооцох зорилгоор Хөрөнгө оруулагч нь санхүүгийн бүртгэлээ ам.доллароор хөтөлж болно.Төгрөгөөр төлөх албан татвар, төлбөр, хураамжийг тооцохдоо тухайн үед мөрдөж буй валютын ханшийг үгдэслэн ам.долларын төгрөгт шилжүүлж тооцно.

2.34 Дор дурдсан гүйлгээг /үүнд бүх хийгдсэн болон хүлээн авсан төлбөр орно./ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ногдох албан татвараас чөлөөлнө.
2.34.1 Хөрөнгө оруулагчийн хувьцааг Хувьцаа эзэмшигчдийн Гэрээнд заасны дагуу Төрд шилжүүлж эсхүл шинээр гаргаж олгосон тохиолдолд
2.34.2 Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-д Төрийн эзэмших хувьцааг санхүүжүүлэх зорилгоор Төрд зээл олгох, олгосон зээл болон түүний хүүг эргүүлэн төлөх тохиолдолд
2.34.3 Хөрөнгө оруулагчийн хувьцааг Төрд шилжүүлэх эсхүл шинээр гаргаж олгох үйл ажиллагааны хүрээнд Хөрөнгө оруулагчийн сонгосон хуулийн этгээдэд Хөрөнгө оруулагчийн аливаа хөдөлх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, түүнчлэн
2.34.4 Хөрөнгөн оруулагчийн толгой Компагид өөрчлөлт орохгүйгээр Хөрөнгө оруулагчийн хувьцааг эзэмших эрхийг Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинто компанийн хооронд /түүний дотор түүний салбаруудын хооронд/ шилжүүлэхэд

2.35 Энэхүү Гэрээний 3.7 дугаар зүйлийн дагуу төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12.1.14 дүгээр зүйлийн дагуу ногдох нийт орлогоос хасагдах зардалд оуулж тооцно.

2.36 Энэхүү Гэрээний 3.8 дугаар зүйлийн дагуу төлбөл зохих ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 13.-р зүйлд изаасны дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд оруулж тооцно /“ Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 13-р зүйл /

2.37 Хэрэв тухайн сард Хөрөнгө оруулагч эгүүлэн олгох нэмэгдсэн өртгийн албан татвар нь хөрөнгө оруулагчийн төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвараас илүү гарсан татварын албанаас дараах арга хэмжээг авна. Үүнд:
2.37.1 Дараагийн сар, улирал, жилд төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно.
2.37.2 Төвлөрсөн буюу орон нутгийн төсөвт төлөх ёстой бусад төрлийн албан татварын төлөлтөөс хасч тооцно /” Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 15 дугаар зүйл/
2.37.3 Нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү төлсөн тохиолдолд илүү гарсан хэсгийг Татвар ногдуулах, Татварын төлөлтөнд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 21.1.3 дугаар зүйлийн дагуу буцаан олгоно.

2.38 Засгийн Газар болон Хөрөнгө оруулагч нь Хөрөнгө оруулагчийн ирээдүйд төлөх татварыг сайн дураара урьдчилан төлөх, мөн тэрхүү урьдчилсан төлбөрийг татварын гүйцэтгэлээс хэрхэн тооцож суутгах асуудлаар бичгээр тохиролцож болно. Тохиролцоонд хүрсэн тохиолдолд тэр нь хөрөнгө оруулалтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.
Урьдчилсан төлбөрт жилийн 3 хувийн хүү тооцох бөгөөд хөрөнгө оруулагчийн төлөх татварын дүнгээс бүрэн суутгаж дуусгах буюу эсвэл Нэмэгдсэн өртгийн албан таварын тохиололд илүү төлөлтөөс хасч тооцох эгүүлэн олгож дуустал хүү бодно.

Үргэлжлэл бий...

Monday, August 06, 2007

Хeрeнгe оруулалтын гэрээний талаарх миний цeeн eгvvлбэр...

Монголд мэргэжлийн, мэргэжлийн бус гэдгээс үл хамааран амтай хэлтэй бүхэн л Ivanhoe Mines Mongolia Inc.(IMMI)-тэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар эерэг, сөрөг байр суурь илэрхийлэх боллоо. Сүүлдээ “Оюу толгой”, “Таван толгой” гэсэн нэрнүүд “чихний чийр” болж байна гэхэд хилсдэхгүй болов. Монголчууд туйлшрах, мөн баримт мэдээлэлгүй ярихдаа маш сайн. Харин ярьсан, хэлснээ бодит ажил болгохдоо тааруу бололтой. Би энэ талаар ярихыг хүсэхгүй байгаа ч (учир нь хүн бүр үүнээс залхсан), яалт ч үгүй мэргэжлийн холбогдолтой асуудал тул дуугүй өнгөрч чадсангүй. Хэдэн өгүүлбэр сараачихаар шийдлээ.

Надад байгаа мэдээллээр Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтыг гэрээг IMMI компанитай байгуулах Монголын талын ажлын хэсэг гэж хэсэг бүлэг хүмүүс Сангийн яаман дээр төвлөрч ажилласан юм шиг байгаа юм. Уг ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон хүмүүсийн нэрс надад байна. Эдэн дунд эрдэс баялгийн эдийн засагч, олон улсын гэрээ-эрх зүй, хуульчийн мэргэжилтэй нэг ч хүн алга! Цаашлаад томоохон ордыг ашиглах хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ хийх, хийгдсэн үнэлгээнд үнэлэлт дүгнэлт өгөх, санхүү-эдийн засгийн загварчлал ашиглан шинжилгээ хийх чадавхитай, чадалтай хүн байсангүй! Яагаад би ингэж хэлэв? Тэдний боловсруулсан гэх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг үзээд үнэхээр даан ч яав даа гэж бодогдсоноос тэр. Миний бие жил орчмын өмнө Монголд ирэхдээ энэхүү ажлын хэсэгт орж ажиллахыг, мэргэжлийн хүний хувьд судалгаа, шинжилгээний ажлыг нь гардан хийж оролцохыг ихээхэн хүсч байсан боловч “Монголд мэргэжлийн хүн хэрэггүй, зөвхөн долдойнууд хэрэгтэй байдаг учраас” намайг уг ажлын хэсэгт оруулаагүй билээ.

Сар гаруйн өмнө хөрөнгө оруулалтын гэрээний төслийг олж уншаад уг гэрээнд буй балархай, тодорхой бус, бас Монгол улсын эрх ашгийг дэндүү гэмээр уландаа гишгэсэн, үндэсний аюулгүй байдалд харшилсан, хууль эрх зүйгээ зөрчсөн, олон улсад Монголын нэр хүндийг асар ихээр унагах аюул бүхий маш олон заалт, хэсгүүдийг нь түүж, тэдгээрт үнэлэлт бичихэд бүтэн 10 гаруй хуудас болж билээ. Үүнээс үзэхэд мэргэжлийн бус хүмүүсээр, хэсэг бүлэг хүмүүсийн ямар нэг далд эрх ашигт нийцүүлэн хийгдсэн гэрээ болжээ гэж би энэ гэрээг хувьдаа дүгнэсэн. Эцсийн эцэст ийм гэрээнээс болж хэн хохирох юм бэ? Энд зөвхөн Монгол улс хохироод зогсохгүй IMMI компани ч мөн хохирох болно. Учир нь ийм их эрсдэлтэй гэрээ нь уг гэрээг байгуулагч хоёр талын аль алинд нь эрсдэл авчирна.

Бүтэн 10 гаруй хуудас зүйлийг энд бичих нь илүүц гэж бодож байна. Харин яагаад энэ гэрээний төсөлтэй уялдан нийгэмд ийм их бухимдал, уур уцаар, явган яриа, маргалдаан тэмцэл бий болов гэдгийг тайлбарлах үүднээс цөөхөн заалтыг нь л хэсэгчлэн тайлбарлая.
  • 1.8-д “… Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34%-ийг Төр эзэмшинэ” гэж заасан. Гэтэл энд Ivanhoe Mines Mongolia Inc. компанийн ямар төрлийн хувьцааг Төр эзэмших тухай огт дурьдаагүй байна. Компанийн хувьцааг үндсэнд нь давуу (preferred) болон энгийн (common) гэж ангилна. Давуу эрхтэй хувьцааны давуутай тал нь компани хувьцааны ноогдол ашиг хуваарилах үед түүний эзэмшигчид нь хамгийн түрүүнд ноогдол ашиг хүртдэг. Энэ утгаараа “давуу” гэсэн тодотголтой байдаг. Гэхдээ ихэнх давуу хувьцаа эзэмшигчид компанийн шийдвэр гаргалтад саналын эрхгүй байдаг. Цөөн тохиолдолд, зарим давуу хувьцаа эзэмшигчид шинээр хувьцаа гаргах, компани нөгөө компанид нэгдэх, нэгтгэх, компанийн захирлыг сонгох зэрэг онцгой асуудалд саналын эрх олгогддог. Давуу хувьцаа эзэмшигчийн ноогдол ашгийн хэмжээ нь эрсдэл багатай, тогтвортой байдаг. Хувьцааны үнийн хэт өсөлт, хэт бууралтаас шалтгаалсан ашиг, эрсдэл давуу хувьцаа эзэмшигчид нөлөөлөл багатай тул хувьцааны тогтмол ноогдол ашгаа хүртдэг. Энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийн шийдвэр гаргалтад саналын эрхтэй байдаг ч ноогдол ашиг хуваарилах үед хамгийн сүүлд ноогдол ашиг хүртдэгээрээ сул талтай. Өөрөөр хэлбэл давуу хувьцаа эзэмшигч ноогдол ашгаа хүртсэний дараа энгийн хувьцаа эзэмшигч өөрийн ноогдол ашгаа хүртдэг. Түүнчлэн компанийн үйл ажиллагаа, хувьцааны үнэ зэрэг нь энгийн хувьцаа эзэмшигчид маш их нөлөөлдөг. Тухайлбал хувьцааны ханш өсвөл энгийн хувьцаа эзэмшигч тэрхүү өсөлтөөс шалтгаалсан нэмүү ноогдол ашиг хүртэх (гэхдээ давуу хувьцаа эзэмшигчид ноогдол ашгаа хүртсэний дараа) ба эсрэгээр, хувьцааны ханш эрс унан, компанийн үйл ажиллагаа муудах үед ноогдол ашиг хүртэхгүй (давуу хувьцаа эзэмшигч ноогдол ашгаа хүртэнэ). Өөрөөр хэлбэл энгийн хувьцаа эзэмшигчийн ноогдол ашиг нэлээд эрсдэлтэй гэж ойлгож болно. Эдгээрээс гадна алтан хувьцаа (golden shares) гэж бий. Алтан хувьцаагаар компанийн удирдлагын зөвлөлд санал өгөх, оролцох, нөлөөлөх эрх түүний эзэмшигчид олгогдоно. Дэлхийн туршлагаас үзэхэд Засгийн газар өөрийн чухал обьектууд, үйлдвэрүүдийнхээ алтан хувьцааг эзэмшдэг. Эдгээр энгийн тодорхойлолтуудаас үзэхэд Монголын Төр хөрөнгө оруулагчийн ямар төрлийн хувьцааг энэ гэрээгээр эзэмших нь огт тодорхойгүй байгаа юм. Тэр ч бүү хэл уг гэрээгээр Засгийн газар өөрийн чухал обьект болох Оюу толгойн ордынхоо алтан хувьцааг ч эзэмших эрхгүй байна. Эдгээр тодорхой бус байдлаас шалтгаалж Монголын төрд ногдох ноогдол ашгийн хуваарилалтын үр ашиг маш бага байна. Жишээ нь, ил уурхай ашиглалтад орох 2010 оноос эхлэн үйлдвэр анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаанд (магадгүй 2016-2017 он хүртэл) Монголын Төр ямар ч ноогдол ашиг хүртэхгүй байх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл гэрээнд Монголын Төрийн эзэмшлийн хувьцааны төрөл (давуу, энгийн, алтан)-ийг нь нарийн судалж заагаагүйгээс өдгөөгөөс 10 орчим жилийн хугацаанд Монголын Засгийн газарт ноогдол ашиг хуваарилагдахгүй байх, Монголын Засгийн газар компанийн удирдлагын шийдвэрт нөлөөлж чадахгүй байх, ноогдол ашиг хуваарилсан ч, Монголын Төр хамгийн сүүлд ноогдол ашиг хүртэх, магадгүй хүртэхгүй байх зэрэг эрсдэлтэй байдал энэ гэрээгээр бий болсон байна. Цаашлаад уг гэрээний төслийн 1.10-аар Хөрөнгө оруулагчийг хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбогдуулан хүлээх аливаа үүргүүдээс бүрэн чөлөөлсөн байгаа.
  • 2.3.1-д “…алтыг олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц үнээр Монгол улсын Төв банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө” гэж заасан. Гэтэл зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар (ЗБҮӨАТ)-ын тухай хуульд ийм заалт байхгүй тул энэ нь хууль зөрчсөн заалт болж хувирч байна. Монголын дотоодын алт үйлдвэрлэгчид ч гэсэн олон улсын зах зээлийн ханшаар үйлдвэрлэсэн алтаа Төв банкинд худалддаг. Тэд үнийн өсөлтийн албан татвар төлж байгаа. Эхнээсээ зах зээлийн хуулийн эсрэг үнийн өсөлтийн албан татварын гэгч хууль яарч баталчихаад ямар үйлдвэрлэгчдийг тэрхүү татвараас бүрэн чөлөөлж, ямрыг нь чөлөөлдөггүй байна? Энэ заалтаар Монгол улс Монгол дахь хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхдаг, тэдэнд үзэмжээр ханддаг, үзэмжээр татварын хөнгөлөлт олгодог болж байна. Ингэснээр Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орны хувьд Монгол улс гишүүний үүргээ зөрчиж байгаа юм.
  • 3.2.2-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр болон байгуулагдсанаас хойш Хөрөнгө оруулагч нь ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг Оюу толгойн ордын ... солбицол бүхий талбайд явуулна”. 3.2.4-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч ... тогтоосон нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник-эдийн засгийн үндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний дараа тухайн орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй” гэж тус тус заасан. Монголд одоо мөрдөгдөж байгаа хууль, зохицуулалтаар хайгуулын лиценз эзэмшиж байгаа хөрөнгө оруулагч нь “хайгуулын ажлаар тогтоосон нөөцийг улсын эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулан, нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, уг ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) (feasibility study)-ийг боловсруулан Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулснаар хайгуулын үе шатны ажил дуусгавар болох ба ашиглалтын лиценз авч, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал сая яригддаг”. ГЭТЭЛ!!! Сар хүрэхгүй хугацааны өмнө IMMI компани Үйлдвэр, худалдааны яаман дээр эрдэс баялгийн зөвлөлөөр тогтоогдсон нөөцийн тайлангаа хэлэлцүүлж 4 сая тонн зэс эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан. Цаана нь батлуулаагүй нөөц үлдсэн. Өөрөөр хэлбэл IMMI-ийн хайгуулын ажил дуусаагүй. Ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүрэн бүртгүүлээгүй, орд ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулаагүй байгаа компанитай Засгийн газар өөрөө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай ярьж, бүр гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан, IMMI-д аль хэзээний Оюу толгойн ордыг ашиглах ашиглалтын лиценз олгочихсон байгаагаас үзвэл Засгийн газар өөрөө хууль зөрчигч мөн. Зүй нь нөөцөө бүрэн тогтоож бүртгүүлсэн, орд ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж батлуулсан компанитай л Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Засгийн газар өөрөө нэр бүхий хуулиудаа зөрчигч нь болохоор Засгийн газрын зөвшөөрч баталсан энэ гэрээ хууль бус гэж үзэж байна.
  • Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл (ХОГТ)-ийн 1.4-т “...Засгийн газар хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд тухайн түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авахад нь Хөрөнгө оруулагчид ТУСАЛНА” гэж заасан (Мөн 6.3.1-д). Засгийн газарт тусгайлсан хөрөнгө оруулагчид ТУСАЛДАГ тийм үүрэг, функц байдаг гэж үү? Хүн бүхний мэддэгээр Засгийн газар бол өөрийн ард иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага атал энэ заалтаар тусгайлсан нэг хөрөнгө оруулагчид лиценз, зөвшөөрөл Засгийн газраас өөрөөс нь хүсэхэд нь тусалдаг тийм өвөрмөц үүрэгтэй байгууллага болж хувирчээ.
  • 2.3.2-т зааснаар 2015 он гэхэд Хөрөнгө оруулагч нь Монголд зэсийн хайлуулах үйлдвэр барих ба хэрвээ барьсан тохиолдолд ЗБҮӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөх юм байна. Монголын талаас уг гэрээг байгуулахад оролцсон хүмүүс тайлбарлахдаа “зэсийн хайлах үйлдвэр баригдсанаар Монголд цэвэршүүлсэн зэс, зэс утас, хоолой, гуурс гэх мэт төрөл бүрийн эцсийн хэрэглээний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэнэ” хэмээн хүүхэд хуурч байгаа юм шиг худал зүйл ярьж байв. Гэтэл уул уурхай бага зэрэг гадарлах ямар ч тэнэг хүн зэсийн хайлах зуух (furnace), хувиргагч (converter)-аас зөвхөн блистер зэс л гардгийг мэднэ. Блистер зэсийг цааш нь цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн дамжлагад оруулж байж сая А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс гардаг. Ингээд зогсохгүй цэвэр зэсийг цувих янз бүрийн технологийн дамжлагаар дамжуулж байж зэс утас зэрэг эцсийн бүтээгдэхүүнүүд гардаг. Уг гэрээгээр зөвхөн зэсийн хайлах үйлдвэр барьж болох тухай заалт байгаагаас блистер зэсийг цэвэршүүлэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулагдах талаар ямар ч заалт байхгүй байгааг анхаарна уу! Мэдээлэл муутай, энэ чиглэлийг гадарлахгүй түм буман хүмүүсийн толгойг эргүүлж байгаа иймэрхүү худал хуурмаг, ичгүүргүй мэдэгдэл Монголын энэ бусармаг нийгэмд маш их байгаа тул эдгээрт итгэхээсээ өмнө эхлээд өөрөө эргэцүүл, болохгүй бол мэргэжлийн хүнээс асууж байж итгэх эсэхээ шийдвэрлэж байгаарай хүмүүс минь.
  • 3.3.2-т “Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний 3.3.1-рт заасан хэмжээний хүдэр олборлох болон боловсруулахад боломжит хүчин чармайлт гаргана” гэжээ. Ерөөс үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг техник үзүүлэлтүүд бүгд ТЭЗҮ-д тусгагдсан байх ёстой байдаг. Харамсалтай нь энэ гэрээг ТЭЗҮ хийгдээгүй байхад байгуулахаар Засгийн газар ба IMMI компанийн аль аль нь улайран зүтгэж байгаа нь гэрээнд ийм заалт оруулахад хүргэжээ. Хэрвээ Хөрөнгө оруулагч БОЛОМЖИТ хүчин чармайлт гаргахгүй бол гэрээний 3.3.1-т заасан үзүүлэлтүүд биелэхгүй, бодит бус болно гэсэн үг. Хэн ч энд хариуцлага үүрэхгүй ийм заалт оржээ.
  • 3.4-т “…олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нөлөө багатай...” гэж заажээ. Гэтэл боловсруулалтын технологи (хайлах, цэвэршүүлэх гэх мэт) гэж энд заагаагүй байгаагаас үзвэл нэг талаар IMMI компани зөвхөн баяжмал үйлдвэрлэх юм шиг, нөгөө талаар IMMI компанийн боловсруулалтын (хайлах) технологи нь байгаль орчинд хор нөлөөтэй байж болохоор юм шиг ойлголтыг энэ заалт төрүүлж байна.
  • 3.5.3-т “Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэжээ. Энэ заалтаар борлуулсан бүтээгдэхүүний жишиг үнийг тодорхойлох боломжгүй гэсэн утгагүй нөхцлийн дор борлуулалтын орлогоо тусгай зөвшөөрөл эзэмшигч яаж ч мэдүүлж болохоор байна. Металл үйлдвэрлэгчийн борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнэ хэзээд тодорхой байдаг. Үнийг нь тодорхойлох боломжгүй тохиолдолд гэсэн ийм утгагүй заалт хэзээ ч байх ёсгүй.
  • Эрчим хүч, дэд бүтэцтэй холбоотой бүхий л асуудлыг энэ гэрээг байгуулсны дараа тодорхойлно гэж 6.1.1-д, мөн Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан дэд бүтэц нийтийн хэрэгцээнд байх албагүй болохыг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна гэж 6.6.2-т заасан зэргээс үзэхэд “Яагаад хөрөнгө оруулалтын гэрээний дараа ТЭЗҮ-д тусгагдах ёстой эрчим хүчний асуудал яригддаг билээ? Яагаад дэд бүтэц дээр IMMI өөрийн монополь эрхшээлийг тогтоодог билээ?” гэсэн асуултууд өөрийн эрхгүй гарч ирж байна.
  • 15.3-т “Энэхүү гэрээ болон Монгол улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцлийг даган баримтална” гэж заасан байна. Монгол улсын хуулиас илүү давсан гэрээ гэж байдаг байх нь? Ийм заалт байхгүй гэж Сангийн яамны хүмүүс удаа дараа мэдэгдсэн. Гэтэл миний гар дээр байгаа энэ гэрээний төсөлд ийм заалт байна!!! Төрийн албан хаагчид нь худлаа ярьж, олон нийтийг ингэж хууран мэхэлж болно гэж үү?
  • 15.10-т “Гэрээний Монгол, Англи хувь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл Англи хэл дээрх хувийг баримтална” гэж заасан байна. Нэр томъёоноос эхлээд гэрээний төслийн Монгол, англи хувилбаруудын хооронд утгын, агуулгын, орчуулгын, дүрмийн гээд түмэн алдаа гарахыг үгүйсгэхгүй. Англи хэл дээрхийг нь англи хэлтэй мэргэжлийн хүмүүсээр хянуулахгүй бол энэ заалтаар Монгол улс ирээдүйд асар их эрсдэлд орж болзошгүй юм.

Зах зухаас нь цөөхөн заалтыг сонгон авч энд бичлээ. Бусдыг нь бичихэд их цаг орох гээд байгаа тул ингэсгээд орхиё. Эцэст нь дүгнэхэд:

1. Засгийн газар энэ гэрээний төслийг мэргэжлийн бус хүмүүсээр, ямар нэг далд ашиг сонирхолд нийцүүлэн хийлгэсэн нь тодорхой байна.

2. Засгийн газар Монгол улсын хуулиудын заалтуудыг ноцтой зөрчин, энэ гэрээг УИХ-аар батлуулахаар оролдож байгаа нь өөрөө хууль бус явдал мөн.

3. Гэрээний төсөл бүхэлдээ IMMI компанийн өмнө Засгийн газрын хүлээх үүрэг, хариуцлага маягийн хэв загвартай байгааг энэ гэрээний төсөлтэй бүрэн танилцсан хэн бүхэн ойлгох болно.

4. Гэрээг Монгол улсын Засгийн газар, Монголын ард иргэд гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулаагүй, харин Төр барьж тоглож буй цөөн тооны этгээдүүд өөрсдийн далд ашиг сонирхолд нийцүүлэн гэрээг байгуулахаар оролдож байгаа нь цаашид гадаадын хөрөнгө оруулагч IMMI компанид ч, Монгол улсад ч ноцтой хор уршиг авчрах болно.

5. Хариуцлагатай, ил тод, тодорхой засаглал бүхий Засгийн газартай бизнесийн ёс зүйг баримталдаг, шударга, нэр хүндтэй хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нөхцөлд л эрсдэл хамгийн бага, гэрээг байгуулагч хоёр талд үр ашиг хамгийн их ногддог. Энэ үүднээс харвал энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ сайн гэрээ болж чадахгүй.

6. Монголд үйлчилж буй татварын хуулиа (зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль) зөрчин хөрөнгө оруулагчид 100 хувийн хөнгөлөлт үзүүлчихээд компанийн алтан хувьцааг ч эзэмших эрхгүй, ямар төрлийн хувьцааны 34%-ийг ч эзэмшиж байгаагаа мэдэхгүй, түүнчлэн А зэрэглэлийн цэвэр зэс гаргах цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нөхцлийг ч тохирч чадаагүй энэ гэрээг хүлээн зөвшөөрч батлах ямар ч үндэс байхгүй байна.

7. Хэрвээ энэ гэрээг ийм байдлаар нь УИХ баталвал Монгол улсыг олон улсын тавцанд “авилгалдаа идэгдсэн, ардчилсан бус, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хамгийн муу, засаглал хамгийн сул дорой, үндэсний аюулгүй байдал нь алдагдсан, бизнесийн ёс зүйтэй, жинхэнэ хөрөнгө оруулагчдыг үргээсэн орон” гэсэн маш хүчтэй transnational сигналыг дэлхий дахинд өгөх negative externality бий гэдгийг бодолцох ёстой.

8. Иймд уг гэрээний төслийг энэ байдлаар нь батлах үндэс байхгүй бөгөөд IMMI компанийн хайгуулын ажил бүрэн дууссан, ордын нөөц улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүрнээр бүртгэгдсэн, орд ашиглалтын ТЭЗҮ (энэ нь цогцолбор төлөвлөгөө биш шүү!) боловсруулагдаж батлагдсан, Монгол улсын ашигт малтмалын тухай хууль дахин хянагдсан (Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үз), IMMI-тэй хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа мэдлэг чадваргүй долдойнуудыг биш шударга, ёс зүйтэй, мэргэжлийн хүмүүсийг оролцуулахаар шийдвэрлэсэн нөхцөлд Засгийн газар, IMMI компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар ярих ёстой гэдгийг хатуу сануулая.

Бага боловч юм уншдаг, бага ч гэсэн Монгол хүний нүдээр Монголыгоо хардаг жирийн иргэн бүхэн миний энэ хэдэн өгүүлбэртэй санал нийлнэ буйзаа. Аливааг зөвхөн бодит байдлаас нь хар. Эс тэгж чадваас та мөхөж байгаагийн шинж...

Thursday, August 02, 2007

Намибид зорчсон тэмдэглэл

2007 оны 6-р сард Намиби улсын нийслэл Виндхүк хотноо “Өмнөд Африкийн суурь металлын аж үйлдвэрлэл дэх уул уурхайн хөрөнгө оруулалтын бодлого” сэдэвт олон улсын хуралд оролцох боломж гарсан билээ. Энэ тухай тэмдэглэлийг блогтоо бичиж амжихгүй өдий хүрчихлээ.

1. Хурлын тухайд:

Уг хурлыг Намиби улсын Уул уурхай, эрчим хүчний яам, Олон улсын хар тугалга, цайр судлалын групп (ОУХТЦСГ), Бүтээгдэхүүний хамтын сан (БХС) гэсэн гурван байгууллагаас хамтран зохион байгуулсан юм. Тус хуралд Өмнөд Африкийн 8 орны (Намиби, ӨАБНУ, Ангол, Замби, Зимбабве, Ботсвана, Конго, Мозамбик) Засгийн газрын төлөөлөгчид, Австралийн Засгийн газар, судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Олон улсын хар тугалга, цайр судлалын групп”, “Олон улсын хар тугалганы хөгжлийн холбоо”, “Олон улсын цайрын холбоо” зэрэг олон улсын байгууллагууд, мөн бизнесийн хүрээнийхнийг (Anglo American, BHP Billiton, MRI Resources Limited, International Base Metals Limited, Gryphon Minerals Limited, JOGMEC, Itochu зэрэг) хамруулсан нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн Reuters, Mining Journal зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

2. Африкийн орнууд дахь суурь металлын хөрөнгө оруулалтын бодлого:


Суурь металлын дэлхийн нийт батлагдсан нөөцийн 1/3 нь Африк тивд ногдох ба Африкийн нийт экспортын 60 орчим хувь нь өмнөд Африкийн орнуудад (SADC-9) ногдож байна (Африкийн хөгжлийн банкны мэдээлэл, 2007).

Сүүлийн жилүүдэд засаглалыг сайжруулж, улс төрийн байдлыг тогтворжуулж, эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлснээр Африкийн орнуудын эдийн засаг тогтвортойгоор өсч байгаа эерэг хандлага бий болжээ. Гэхдээ бусад хөгжиж буй орнуудтай харьцуулбал Африкт бизнес эрхлэх зардал 20-40% өндөр байгаа юм. SADC буюу Өмнөд Африкийн Хөгжлийн Нийгэмлэг (ӨАХН)-ийн 9 орны эрдэс баялгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийт эдийн засагт эзлэх хувийг харьцуулан судалвал ӨАБНУ-ын хувьд эрдэс баялгийн салбарын эдийн засагт эзлэх хувь аж үйлдвэрлэлийн диверсификацийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тасралтгүй буурсан сайн үзүүлэлттэй байгаа буюу ӨАХН-ийн 9 орон дотроо эдийн засаг, засаглал, хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байгаа юм.

Хөрөнгө оруулалтыг татах нийтлэг бодлогын тухайд: Африкийн орнууд “татварыг бууруулж, татварын хөнгөлөлт үзүүлснээр хөрөнгө оруулалтыг татна” гэсэн ойлголт (Монголд ийм буруу үзлийг сурталчилдаг хүн маш олон бий)-ыг ӨРӨӨСГӨЛ гэдэгтэй нэг мөр санал нэгджээ. Үүнийг жишээгээр тайлбарлавал, хэдийгээр Зимбабве улс аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 15% болгож бууруулсан ч тус улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах орчин сайнгүй хэвээр байгаа юм. Хэдийгээр ӨАХН-ийн дийлэнх орнуудад татвар, төлбөрийн хэмжээ харьцангуй өндөр байгаа ч 2005 онд гэхэд Африкийн орнуудад 30 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна (UNCTAD, World Investment Report, 2006). Энэ нь зөвхөн татвар, төлбөрийг бууруулснаар хөрөнгө оруулалтыг татна гэдэг хуучирсан ойлголт тун өрөөсгөл гэдгийг баталж байна.

ӨАХН-ийн орнууд улс төрийн, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, засаглалыг сайжруулах, дотоод аюулгүй байдлыг хангах гэсэн хөрөнгө оруулалтыг татах үндсэн шалгууруудад гол анхаарлаа хандуулах болжээ. Харин бизнесийн ёс зүйтэй, олон улсад нэр хүндтэй гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хөгжиж буй орнуудаас “татвараа бууруулаач ээ” гэсэн нөхцөл тавих БУС, дараах гурван шаардлагыг илүүтэй тавих болсон. Үүнд:

* Хууль тодорхой байх;
* Засаглал, Төрийн удирдлага ил тод, хариуцлагатай, нийцтэй байх;
* Хяналтын механизм нь шударга, хараат бус байх.


Иймд эрдэс баялгийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт нь татвар, төлбөрийг бууруулж, утга учиргүй хөнгөлөлтүүд эдлүүлснээр дэмжигдэхгүй, харин улс төр, засаглалын хариуцлагатай, ил тод, нийцтэй байдал, хууль эрхзүйн тогтвортой, тодорхой орчин, мөн хараат бус, шударга хяналтын тогтолцоогоор тус тус идэвхждэг гэсэн дүгнэлтийг хийж байна. Монгол улсын эрдэс баялгийн салбарт яагаад ийм их асуудал, гажуудал үүссэн шалтгаан уншигч танд одоо тодорхой болсон байх гэж найдна.

3. Үйлдвэртэй танилцах хөтөлбөр:

Хөтөлбөрийн хүрээнд хуралд оролцогчид Намиби улсын хойт хэсэгт орших “Онгополо” олборлох, боловсруулах компанийн “Цүмеб” зэс хайлах үйлдвэртэй танилцсан. Лондонд төвтэй Weatherly International хэмээх LSE-д бүртгэлтэй компани нь Өмнөд Африкт суурь металлын олборлох, боловсруулах бизнес эрхэлдэг, тус бүс нутагт зэсийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд Намиби улсад “Онгополо”, Замби улсад “Луаншяа” хэмээх компаниудын хувьцааны дийлэнхийг эзэмшдэг. Тухайлбал 2006 оны 7-р сард Онгополо компанийн хувьцааны 97%-ийг худалдан авсан. Өдгөө Онгополо компани зэсийн гурван уурхай, зэс баяжуулах, хайлуулах гурван үйлдвэртэйгээр Намибийн хойт болон төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байна.

Цүмеб зэс хайлах үйлдвэр нь Онгополо компанийн чухал хэсэг юм. Цүмеб нь зэс хайлах гурван зуух бүхий зэрэглэл, хэмжээгээрээ дундаж түвшинд багтах үйлдвэр бөгөөд одоогоор эхний хайлах зуухны хүчин чадлаар жилд 24-32 мянган тонн блистер зэс үйлдвэрлэж байгаа юм. Цаашид зэс хайлах зуухны хүчин чадлыг жилд 50,000 тонн блистер зэс болгон нэмэгдүүлэх, технологио шинэчлэх төсөл боловсруулж, техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж байгаа юм байна. Зэсийн хайлах үйлдвэрийн үндсэн түүхий эд болох зэсийн баяжмалаа Болгар, Австрали, Замби, Конго зэрэг улсуудаас импортоор авдаг байх юм. Баяжмал дахь зэсийн агуулгын хувьд хамгийн өндөр буюу 50%-ийн агуулгатайгаас (Конго улсаас импортлодог) хамгийн бага буюу 18-20%-ийн агуулгатай баяжмалыг хайлуулан 98.5%-ийн зэс агуулсан блистер зэс үйлдвэрлэж байна. Өмнө нь Европын зах зээлд гол төлөв блистер зэсээ экспортлодог байсан бол одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ зуун хувь Хятадын зах зээлд гаргадаг болжээ.

Бүтээгдэхүүний өртөг, зардлын хувьд 25 гаруй жил ашиглаж байгаа технологи нь хуучирч байгаа, түүнчлэн ӨАБНУ-аас нүүрсээ авто тээврээр авдаг нь бүтээгдэхүүний өртгийг нь нэмэгдүүлж байгаа гол асуудал болдог байна. Хайлуулах зуухны түүхий эд нүүрсээ ӨАБНУ-аас төмөр замаар тээвэрлэвэл авто тээврээс даруй 1.5-2.0 дахин илүү зардалтай болох аж. Хэдийгээр Цүмеб хайлах үйлдвэр нь зэсийн баяжмал, нүүрс зэрэг үйлдвэрлэлийн түүхий эдийн импортоос нэн хараат байгаа, түүнчлэн технологи хуучирч байгаа хүндрэлтэй үед ч ашигтай ажилласаар байна.

4. Африк баян уу, ядуу юу?

Ид өвлийн улирлаар нь тэнд очиж таарсан тул Африкийн халууныг төдийлөн мэдэрсэнгүй. Шөнөдөө 5 хэм, өдөртөө 22 хэмтэй байсан болохоор уур амьсгал их л таатай байлаа. Тэд онгон зэрлэг байгалиа хамгаалах тал дээр маш их сэтгэл гаргаж ажилладаг хүмүүс юм билээ. Монголчууд хээр хөдөө явж байгаад зогсохдоо шууд бие засч, хог хаягдал байгальд үлдээгээд явцгаадаг. Гэтэл дийлэнх Монголчуудын соёл иргэншилгүй, ядуу, бүдүүлэг гэж ойлгодог Африкийн орнуудад хээр хөдөө бууж бие засч болохгүй бөгөөд зөвхөн зам зуурын жижиг буудал, үйлчилгээний төвүүдээр дайрч тэндхийн ариун цэврийн өрөөнд л бие засна. Хөдөө хээр явж байхдаа хүмүүс нь хог хаягдлаа хаяхгүй бөгөөд ан амьтан агнана гэсэн ойлголт Намибид алга. Онгон зэрлэг байгаль, ан амьтад төрийн хамгаалалтад орж, ямар ч ан амьтныг агнах хориотой байна.

Бидэнд үйлчилж байсан бага оврын автобус цагт 100-130 км-ийн хурдтайгаар хот хооронд 4 цаг давхихад торох чулуу, тээглэх нүх зам дээр таарсангүй. Харилцаа холбоо, зам тээврийг маш сайн хөгжүүлж чаджээ. Хөдөөгийн нэг жижигхэн хотхонд ч хүмүүс нь найрсаг байх бөгөөд хотын соёлын түвшин барууны хотуудынхтай ойролцоо түвшинд очсон санагдсан. Гудамж талбайд нэг ч хог хаягдал байгаагүй нь үүний нэг нотолгоо гэлтэй. Виндхүк яг л Германы нэг дунд зэрэглэлийн хот шиг санагдсан. 19-р зуунд Намиби Германы колони байсан болохоор тэнд Германы соёл түгээмэл юм. Албан ёсны хэл нь Англи болохоор хүн бүхэн англиар ярьдаг ч, гудамжинд наад захын хүн Германаар чөлөөтэй ярина. Түүнчлэн Бушмен, Дамара, Намаква, Химба омгийн буюу уугуул Африкийн хэлээрээ ярьцгааж, хүүхдүүд нь дунд сургуульд уугуул хэлээ заалгадаг байна.

Намиби 2 сая гаруй хүнтэй, ДНБ-ийх нь 74%-ийг эрдэс баялгийн салбар бүрдүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ 2005 оны байдлаар 7,500 орчим ам.доллар буюу Африкийн орнуудын дунджаас 5 дахин их боловч ажилгүйдлийн түвшин их байгаагаас хүн амын дунд орлогын хэт ялгаа ихтэй байна. Хөдөөнөөс амьдрал хайж хотоо бараадан маш олон тооны хүмүүс ирдэг ч тэдэнд боловсрол, ур чадвар, мэргэжил байхгүйгээс ажилгүйчүүдийн тоог нэмдэг байна. Тэд хотоос зайдуухан Кататюра хэмээх ядуусын дүүрэгт амьдарна. Түүгээр явж байхад “Sir, change please” гэх хүн олон таарна. Кататюрад бидний нэрлэдгээр вагончик шиг жижигхэн амбаарт 8-10 хүн амьдарна. Тэдэнд ямар ч ажил олдохгүй, тун өрөвдөлтэй хэцүү санагдсан. Намиби хүн ам, эдийн засгийн бүтцээрээ Монголтой нэлээд төстэй. Төв суурин бараадаж хөдөөнөөс хүмүүс массаараа нүүн ирдгээрээ ч Монголтой адил юм. Гэхдээ хэдийгээр ажилгүйдэл ихтэй ч гэмт хэргийн гаралт маш бага байх юм. Хааяа нэг хулгайн хэрэг гарахаас манайх шиг архидан согтуурч бие биенийхээ амь насыг хөнөөсөн аллага, хүчирхийлэл тэнд алга. Намибаас хүртэл Монголчуудын маань ухамсар, соёл дорой байгааг мэдрээд нэлээд гутарлаа.

Нүдээр харахад Африк зарим талаар баян, зарим талаар ядуу. Боловсрол, мэдлэгтэй хүнийг үнэлэх орчин тэнд бүрдэж, боловсролтой хүн хангалуун амьдрах бүрэн боломж бүрджээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дунджаар 200 ам.доллар байгаа нь манай Төрийн албаны ажилтнууд, Яамны газрын даргын цалингаас ч өндөр байх юм. Барууны оронд зэрэг хамгаалаад ирсэн боловсрол өндөртэй хүмүүсийн хувьд сард 3000-4000 ам.долларын цалин авч байна. Төрийн албаны газар, хэлтсийн дарга нарын сарын дундаж цалин 1500-2000 ам.доллар, харин яамны мэргэжилтнүүдийн хувьд дунджаар 800-1000 ам.долларын цалинтай байна. Ер нь хотын соёл, ард иргэдийн ухамсрын түвшин, бохирдож сүйдээгүй байгаль орчныг нь авч үзвэл Африк үнэхээр баян. Ажилгүйдэл ихтэй, үүнээс шалтгаалаад ядуурлын түвшин, орлогын ялгаа их, HIV/AIDS нэлээд газар авсан зэрэг эдийн засаг, нийгмийн асуудлыг нь авч үзвэл ядуу гэж хэлж болох юм. Баян, ядуу гэдэг харьцангуй ойлголт. Үүнийг та өөр өөрийнхөөрөө тунгаана бизээ.

5. Дүгнэлт, санал, зөвлөмж:


· Манай улс эрдэс баялгийн салбар, тэр дундаа суурь металлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олон улсын түвшинд үр ашигтай гадаад хамтын ажиллагаа нэн чухал билээ. Тухайлбал дэлхий нийтийг хамарсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бүхий энэ чиглэлийн олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэх нь манай улсын хувьд чухал юм. НҮБ-ын системийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, Засгийн газар хоорондын, хараат бус, суурь металлын судалгааны гурван байгууллага өдгөө Португал улсад төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд ОУ-ын зэс судлалын групп (22 гишүүн оронтой), ОУ-ын хар тугалга, цайр судлалын групп (28 гишүүн оронтой), ОУ-ын никель судлалын групп (13 гишүүн оронтой) тус тус орно. Манай улс эдгээрийн алинд нь ч гишүүнчлэлгүй. Мөн Бүтээгдэхүүний хамтын санд Монгол улс гишүүнчлэлгүй. Ийнхүү манай улс эдгээр группууд, олон улсын байгууллагуудын алинд нь ч гишүүнчлэлгүй байгаагаас хөгжиж буй орнуудын Засгийн газар болон бизнесийн хүрээнийхний хамтын ашиг сонирхлыг хангах олон улсын хэлэлцээрүүд, олон улсын хурал, зөвлөгөөнүүдэд оролцож чадахгүй хоцорсоор байна. Ингэснээр эрдэс баялгийн салбарт тулгуурлан хөгжсөн, өдгөө хөгжиж буй орнуудын эрдэс баялгийн салбарын бодлого, хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд Монгол улс тэдгээр орнуудтай төдийлөн туршлага солилцож чадалгүй явсаар ирсэн байна. Хэрвээ эдгээр байгууллагуудад гишүүнээр элсвэл дараах давуу тал манайд бий болох юм. Үүнд: нэгд, суурь металлын аж үйлдвэрлэлийн бодлогын чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах, харилцан туршлага хуваалцах; хоёрт, хүрээлэн буй орчны оновчтой бодлого, уурхайн хаалтын менежмент, металлын эрсдлийн үнэлгээ, эрсдлийн удирлага, металлын аж үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, мэдээлэл бусад улс орнуудтай солилцох; гуравт, хүрээлэн буй орчны олон талт бодлогын талаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцох; дөрөвт, хөгжиж буй орнууд ба олон улсын бүтээгдэхүүний холбоодын үр ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцох зэрэг өргөн боломжууд шинээр нээгдэх юм. Иймд Монгол улс эдгээр байгууллагад (эхний ээлжинд ОУ-ын зэс судлалын групп, Бүтээгдэхүүний хамтын санд) гишүүнээр элсэх шаардлагатай гэж үзэж байна.
· Хөгжиж буй орнууд өөр хоорондоо эрдэс баялгийн салбарыг тойрсон олон асуудлаар хэлэлцэж, нэгдсэн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын нийтлэг бодлоготой болох нь чухал юм. Ингэснээр аль нэг оронд нь тулгарах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хөгжиж буй орнууд нэг бодлоготой, нэг үзэл санаатай, байр суурьтай байх бололцоо бүрдэнэ. Энэ тохиолдолд хөгжиж буй орнууд гадаадын хөрөнгө оруулагчидтай эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагаа илүү үр ашигтай болно гэж үзэж байна.
· Африкийн ихэнх орнуудад “Уул уурхай, эрчим хүчний яам” гэсэн төрийн байгууллагын дор эрдэс баялаг, эрчим хүчний салбарын бодлого нь тодорхойлогддог байна. Эдгээр яамдуудын бүтцэд багтаж буй газар хэлтсүүдийн үйл ажиллагааны чигийг судлан сонирхвол бүхэлдээ судалгаа, шинжилгээний чиг үүрэг бүхий мэргэжлийн, мэргэшсэн баг ажиллаж байна. Эрдэс баялгийн эдийн засаг, байгалийн нөөцийн менежмент, эрдсийн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэлийн эрсдлийн удирдлага, геологийн эрэл үнэлгээ зэрэг эрдэс баялгийн салбар дахь өргөн хүрээтэй асуудлуудаар тогтмол судалгаа, шинжилгээ хийж, үндэслэл сайтай тэдгээр судалгааны үндсэн дээр салбар дахь Төрийн бодлого нь тодорхойлогддог дэлхий нийтийн жишигт эдгээр улсууд нийцэж чаджээ.
· Цүмеб хайлах үйлдвэр нь үйлдвэрлэлийн түүхий эд болох баяжмалаа Европ, Австрали, мөн өмнөд Африкийн орнуудаас импортлодог, нүүрсээ хөрш зэргэлдээ орноос авто тээврээр, нэлээд өндөр зардалтайгаар тээвэрлэн авдаг, үйлдвэрлэлийн үндсэн технологи хуучирч байгаа зэрэг хүндрэл бэрхшээлийг үл харгалзан ашигтай ажилласаар байна. Гэтэл манай улс зэсийн орд, уурхай, баяжуулах үйлдвэртэй атлаа зэс хайлах үйлдвэр байгуулж чадалгүй, хөрш орныг түүхий эдээр хангагч хавсарга орон байсаар хэдэн арван жил өнгөрчээ. Ингэхлээр Засгийн газрын зүгээс дотооддоо зэс хайлах, улмаар цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрт тусгах нь чухал бөгөөд энэ тохиолдолд Оюу Толгой зэрэг том ордуудыг түшиглэсэн зэсийн хайлах үйлдвэр байгуулах асуудал тухайн хөрөнгө оруулагчийн орд ашиглах төлөвлөгөө, техник-эдийн засгийн үндэслэлд тусгагдана. Эсрэг тохиолдолд Хятадын зах зээл дэх түүхий эдийн хэт их эрэлт, хэрэгцээг хангахын тулд гадаадын хөрөнгө оруулагч Монголд боловсруулах үйлдвэр байгуулахыг урьтал болгохгүй, аль болох хямд зардлаар баяжмал үйлдвэрлээд Хятадын зах зээлд экспортлохыг чухалчлах нь ойлгомжтой. Иймд дотооддоо боловсруулах буюу хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн нөхцлөө тавьж, хөрөнгө оруулалтын гэрээнд уг нөхцлийг тусгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь Африкийн орнууд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгдсэн бодлого баримталж байгаа нь тодорхой болсон бөгөөд үүнийг гадаадын дийлэнх хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрч байна.
· Уг хуралд Африкийн Хөгжлийн Банк (АфХБ)-ийг төлөөлж Юсеф гэдэг найз маань хүрэлцэн ирсэн байлаа. Тэр илтгэлээрээ Африкийн суурь металлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд АфХБ-аас бага хүүтэй, урт хугацаат зээл, санхүүжилтээр туслалцаа үзүүлдэг механизм, үр дүнгийн талаар нэлээд ярьсан юм. Түүний илтгэлийг сонсонгоо би дотроо тухайн улсын хөгжлийн банк АфХБ-тай харьцаж, эсхүл бие даан олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломжийн талаар бодож суулаа. Хөгжлийн банкийг Монголд байгуулахыг дэмждэг үзэл бодол минь Юсефийн илтгэлээр улам баталгаажив. Харамсалтай нь Монголд ёс суртахуунгүй, боловсролгүй, ухамсаргүй, сэтгэн бодох чадваргүй, өөрийн үнэ цэнэ, хүндэтгэл, бахархалгүй гудамжны луйварчид Төр засаг барьж тоглож байгаа нь Монголд хөгжлийн банк байгуулах зэрэг хөгжлийн бүхий л асуудалд үнэхээр саад болж байна. Эрүүл сэтгэлгээтэй эрүүл хүн Төрийн ажил албыг явуулдаг болсон цагт эрүүл орчин энэ Монголд бүрдэнэ. Тэгж өөрчлөгдтөл хэдий хугацаа хэрэгтэй юм бэ?

Цөөнгүй жил өөр хоорондоо судалгаа, мэдээлэл солилцож, э-мэйлээр байнга харилцаж итгэлтэй нөхөд болцгоосон гадаадын зарим түншүүдтэйгээ тэнд биечлэн уулзсан, бас олон шинэ найз, нөхөдтэй болсон, Африкийн суурь металлын аж үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, гадаадын хөрөнгө оруулагчдын хандлагын талаар тэдэнтэй санал солилцон, өөрийн туршлагаа нэмэгдүүлсэндээ баяртай, нэлээд үр дүнтэй аялал байсан гэдгээр энэ товч тэмдэглэлийг эцэслэе.