Inter campione, che bella!!! Oнгeрсeн орой Интер Милан сvvлийн 3 жил дарааллан Италийн Сери А-д тvрvvлэн скудетто хvртсэн нь 1997 оноос хойш уг багийг дэмжсээр ирсэн миний хувьд vнэхээр “тусгай” орой болж eнгeрсeн юм. Интер энэ улирлын хамгийн сvvлийн буюу 38 дахь тойргийн тоглолтоо Пармагийн эсрэг хийсэн бeгeeд Златан Ибрахимовичийн 2 гоолын ачаар ийнхvv скудетто хvртсэн билээ.
Италийн аварга цолыг 3 жил дарааллан хvртээд байгаа боловч Европын тавцанд буюу Аваргуудын лигт тeлийлeн сайн тоглолт vзvvлэхгvй, шeвгийн 16, 8, 4-eeс мултраад байгаа хар туршлагаа ирэх жил цагаанаар будах, Италийн аварга цолыг 4 жил дараалан хамгаалах хариуцлага ирэх улиралд Интерт ногдоно.
Хэдийгээр би Интерийг дэмждэг ч, eнeeгийн бvрэлдэхvvнийг нь авч vзвэл нэлээд дутагдал байгааг нуухгvй. Тухайлбал, Интерийн бvрэлдэхvvнд нас хэвийсэн, харьж байгаа, багтайгаа ойлголцдоггvй, хувийн зохион байгуулалт, ааш авир муутай зэрэг сул тал бvхий нэлээд тоглогч бий. Миний бодлоор дараах тоглогчдыг Интер бvрэлдэхvvнээсээ гаргах (худалдах, зээлдvvлэх, чeлeeт солилцоогоор илгээх гэх мэт) шаардлагатай. Vvнд: Nicolas Burdisso (ARG), Ivan Cordoba (COL), Cesar Rodriguez (BRA), Olivier Dacourt (FRA), Santiago Solari (ARG), Maniche (POR), Dejan Stankovic (SCG), Patrick Vieira (FRA), Hernan Crespo (ARG), Julio Cruz (ARG). Харин багт зайлшгvй vлдээх ёстой тоглогчид гэвэл: Julio Cesar (BRA), Christian Chivu (ROM), Maicon (BRA), Marco Materazzi (ITA), Javier Zanetti (ARG), Esteban Cambiasso (ARG), Zlatan Ibrahimovic (SWE). Гаднаас шинээр авах шаардлагатай тоглогчид: Andrea Barzagli (ITA), Ricardo Quaresma (POR), Alberto Aquilani (ITA), Sergio ‘Kun’ Aguero (ARG).
Иймэрхvv эрс eeрчлeлт, шинэ цус сэлбэлт багийн бvрэлдэхvvнд хийх, тvvнчлэн Италийн найдвартай тоглогчдын тоог нэмэгдvvлэх нь ирэх улиралд Европын тавцанд гаргах амжилтын vндэс болно.
Internazionale Milano 2008/2009: Julio Cesar (BRA, 29, GK), Javier Zanetti (ARG, 35, LBack), Andrea Barzagli (ITA, 27, CBack-I), Christian Chivu (ROM, 28, CBack-II), Maicon (BRA, 27, RBack), Alberto Aquilani (ITA, 24, LWinger), Esteban Cambiasso (ARG, 28, Def.MF), Ricardo Quaresma (POR, 25, RWinger), Sergio ‘Kun’ Aguero (ARG, 20, Atk.MF), Zlatan Ibrahimovic (SWE, 27, FW), Adriano (BRA, 26, FW).
Internazionale Milano - CAMPIONI D'ITALIA SIAMO NOI !!!
5 Comments:
За тэгвэл "өрсөлдөгчдөө" аварга болсонд баяр хүргэе дээ! :) Миний хувьд бол харин ч эсрэгээр азгүй өдөр, бүр аз муутай улирал өнгөрч байна, AC Milano-г дэмжигчийн хувьд. Дараагийн улирал CL-д ч үзэлцэх эрхгүй үлдэж байхдаа тулсан байна. Чиний хэлдгээр Миланд ч гэсэн цус сэлбэх бүр илүү шаардлагатай байгаа юм. Арсэналтай тоглоход илт харагдсан л даа. Английн өндөр хурдтай тоглолтын аяанд хэдэн хөгшчүүл чирэгдсэн дээ.Ялангуяа довтлогч хэрэгтэй байна. Какагаас гадна Инзаги л хааяа гол хийх юм даа. Лионы Бэнзэмаг авчихвал ч. За тэгээд дээр Роналдинио ирвэл ч бөөн баяр. Брокки, Жилардинио, Сэржинио, Кафу, Эмэрсон, Роналдо гэх мэт үеэ өнгөрөөсөн тоглогч нараас салах ёстой. Харин Малдини, Инзаги 2 ахин жил тоглоход татгалзах юмгүй. Инзагид нэг тийм killer instict байдаг юм. хэдийгээр мань хүн хурд, тэхникийн хувьд сайн биш ч, маш олон чухал гоол хийсэн гавъятай хүн, дараагийн улиралд хэрэг болно.
Дараагийн улиралд танай Интэр CL-д манай Милан UEFA Cup-д түрүүлэх болтугай :) Харин италийн аваргад дараа жил яс үзнэ дээ!
Ганбаа,Көлн
хмм, дэмжсэн баг, тамирчин амжилт гаргаж түрүүлэх нь үнэхээр урамтай шүү. Харин үгүй бол би лав нээх сэтгэл гонсгор үлддэг юм, яг л 2006 оны дэлхийн аваргын финальд Франц хожигдсон шиг ...
Bayarlalaa. Harin tiimee, AC Milano ireh ulirald CL-d toglohgui bolson ni haramsaltai. Uul ni ireh ulirald Inter, Roma, Juve, Milan 4 Italias CL-d uzsen bol saihan baisan yum. Minii bodloor Fiorentina ene zun tsus selbehgui l bol CL-d hesgeesee ch garahad berh. Milan ene zun neleed shinechlel hiih bhaa. Hamgiin turuund Dida, Oddo, Serginho, Cafu, Emerson, Jankulovski, Simic, Ronaldo, Gilardino naraas salah heregtei. Ednii zarim ni hogshin, zarim ni settled bolj chadaagui toglogchid.
Zailshgui avch uldeh yostoi toglogchid bol Nesta, Maldini, Pirlo, Kaka, Pato, Inzaghi. Ronnie-g Barca-aas avah ni tiim ch onovchtoi bish bhaa. Ronnie huuchnii Ronnie bish bolson. Tegeed ch Kaka playmaker-iin huvid tuunees iluu bolohoor. Striker-iin huvid Benzema + ahiad neg striker heregtei. Luca Toni-g Bayern ruu yavahaas omno avsan bol odiid Milan Serie A-d dor hayaj 2-3-r bairand orchih bsn gej boddog yum. Karim Benzema l neleen sonirhol tataad bgaa yumdaa. Ene zun top baguudad zaragdah bh gej bodoj bna. Forza Inter! Forza Milan :-)
Hi Boldoo blogooroo neg shagaigaarai. Mongold ochvol sanaa negtei humuustei uulzaj nuhurlumuur baina.
dreamcatcher6700@yahoo.com USA aas
сонин юу байна даа?
Цогоо байна өө. Миний блогоор шагайгаад гарсан байна лээ. Мань чинь одоо л интернэтэд эргэн ирж байх шиг байна.
Чи ингэхэд хаана юу хийж байгаа вэ? миний мэйл хаяг: цогчулуун ат жимэйл цэг ком
Post a Comment
<< Home