Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Monday, March 05, 2007

Гурван ном

Байгалийн нeeц, тэр дундаа эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн талаар сонирхдог, энэ чиглэлээр суралцдаг, энэ талбарт ажилладаг энгийн мэргэжилтнээс эхлээд шийдвэр гаргах тvвшний бvхий л хvмvvсийн зайлшгvй унших шаардлагатай номнууд гэвэл эхний ээлжинд дараах гурван номыг нэрлэе.

1.
Juan P. Camus “Management of Mineral Resources: Creating Value in the Mining Business”, SME Inc., 2002;

SME-ийн гишvvн, Ph.D цолтой, Чилийн Коделько корпорацийн хeгжилтэй салшгvй холбоотой Хуан Камус энэхvv номоо Канадын Queen’s University-ийн Ph.D програмд элссэн 1997 оноос эхлэн бичиж эхэлжээ. Уг номын гол санаа нь eнeeгийн эрдэс баялгийн салбарт техникийн дэвшлээсээ илvvтэй менежментийн оновчтой бодлого чухал гэдэгт тeвлeрч буй юм. Энэ номд уул уурхайн vйлдвэрлэлийн vр ашигт нeлeeлдeг удирдаж, хянаж болох дотоод хvчин зvйлvvд дээрх шинжилгээнvvд багтсан байгаа.

2.
John E. Tilton “On Borrowed Time: Assessing the Threat of Mineral Depletion”, RFF, 2003;

Oдгee дэлхийн хамгийн алдартай эрдэмтдийн нэг болсон, эрдэс баялгийн эдийн засагч, Колорадогийн уул уурхайн их сургуулийн профессор Жон Тилтон энэхvv номоо хvн тeрeлхтeн ба байгалийн нeeцийн хоорондын харилцан уялдааг илvv ойлгохыг хvссэн хэн бvхэнд зориулсан гэж хэлж болох юм. Нeхeн сэргээгдэхгvй нeeц баялгийн ашиглалт, тvvний туршлагыг эдийн засгийн сонгодог онолуудтай уялдуулан шинжилсэн энэхvv ном нь эрдэс баялгийн салбарын нийгэм болоод хvрээлэн буй орчин дахь нeлee, externality-ын асуудлыг ч мeн хeнджээ.

3. Daniel Lederman, William F. Maloney “Natural Resources Neither Curse nor Destiny”, Stanford University Press, The World Bank, 2007.


Дэлхийн банк, Стэнфордын их сургуулиас хамтран энэ онд гаргасан энэхvv шинэхэн ном нь байгалийн нeeцийн vр ашигтай, оновчтой ашиглалт нь эдийн засгийн хeгжилд хvргэсэн дэлхийн сайн туршлагууд, мeн байгалийн нeeцийн бодлогогvй, vр ашиггvй, замбараагvй ашиглалт нь эдийн засгийн сvйрлийн шалтгаан болдгийг эконометриксийн бодит шинжилгээнvvдээр тайлбарласан, vнэхээр сонирхол татахуйц ном болжээ. Уг ном нь голдуу байгалийн нeeц ихтэй хeгжиж буй орнуудын жишээн дээр хийсэн эрдэмтдийн судалгааны бvтээлvvдээс бvрдэнэ.

4 Comments:

Anonymous Anonymous said...

Тилтон багш хичээлийг их сайхан заадаг шүү, түүний номыг энд дурдсан нь их сайхан байна. ИХ энгийн даруу мөртлөө, хүнд мэдлэгийг хүргэх арга нь гайхалтай сайн, хичээлд ээр хүнийг хэзээ ч шууд шүүмжлэхгүй, харин зөв санаануудыг нь товойлгож хэлж өгөнгөө дутагдалтай талуудыг нь битүүхэн хэлээд өгнө. Унших даалгавар маш ихийг өгөөд, юу сурсаныг нь тэдгээр дотроос 20 минутын шалгалт аваад л мэдчихнэ.
Чамд зав олдвол зохиолуудаас нь орчуулаарай, тэгэхдээ бас өөрөөс нь зөвшөөрөл авахаа мэдэж байгаа биз ээ. Би даанч завгүй байна.

11:00 PM  
Anonymous Anonymous said...

It is really important that graduates from prestigious western universtities lecture in domestic universities. I did it for one semester for free, and enjoyed it, learning and reviving my memories at the same time. I think of doing it again. Go ahead and publish your textbooks, students need them desperately.

11:06 PM  
Anonymous Anonymous said...

bayarlalaa.

2:04 AM  
Blogger Bold said...

Commentuud bichsend bayarlalaa.

1. Tilton prof-iin nomnuudaas gadna mineral econ, engineering econ, derivative securities, econometrics-n chigleleer zondoo l nom orchuulmaar baih yum. Medeej publish co-iin alban yosnii zovshoorliig ni avch baij orchuulna l daa. Gevch ajliin bolomj, bas ooriin ehelj bgaa nom geed odoohondoo zav garahgui l bna. Iim zuild zoriud zav gargah yostoi gedeg. Gehdee sanaj yavbal butne bizee.

2-3. Thank you for your enthusiasm. I will try to do my best. Wish you all my best. Regards.

2:14 PM  

Post a Comment

<< Home