Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Monday, July 10, 2006

VINCITORE 2006 DELLA TAZZA DEL MONDO ITALIA!


Ho desiderato, l'Italia ha vinto il titolo della tazza del mondo per la quarta volta. Era un momento grande per i ventilatori italiani dappertutto.

Questa tazza del mondo è dedicata a tutti i ventilatori e giocatori favoriti italiani che non hanno vinto il titolo per la loro carriera. Questi giocatori includono: Paolo Maldini, Roberto Baggio, Christian Vieri, Gianluca Pagliuca, Demetrio Albertini, Alessandro Costacurta, Salvatore Schillaci, Francesco Toldo, and Gianfranco Zola

2006 оны 7-р сарын 9. Энэ eдeр Италийн хeлбeмбeгийн vндэсний шигшээг дэмждэг дэлхийн сая сая хvмvvсийн хувьд онцгой болж eнгeрлee. Италийн шигшээ Францыг торгуулийн цохилтоор 5-3 аар хожиж аваргын цомыг 4 дэх удаагаа хvртэж байна. Дэлхийн аварга шалгаруулах 1990 оны тэмцээний их шeвeг, 1994 оны финал, 1998 оны дунд шeвeгт Аргентин, Бразил, Францын багуудад торгуулийн цохилтоор дийлдэж байсан тэд энэ удаад эсрэгээр, торгуулийн цохилтоор Францын багийг хожсон юм.

Аваргын алдрыг хvртсэнээр, багийн ахлагч Фабио Каннаваро, довтлогч Филиппо Инзаги, Алессандро Дель Пьеро, хагас хамгаалагч Франческо Тотти, Мауро Каморанези, хамгаалагч Марко Матерацци, Алессандро Неста, хаалгач Анжело Перуцци нарын шилдэг тоглогчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний олон улсын карьераа eндeрлeж байгаа бол, аваргын хэргэмээ 2010 онд хамгаалах хариуцлага Алберто Жилардино, Даниел Де Росси, Антонио Кассано, Андреа Барзали, Марко Амелия нарын зэрэг залуу тоглогчдод ноогдож байна.

Герман 2006-д Итали аварга болох замдаа:

1. Итали – Гана (2:0, Пирло, Якуинта)
2. Итали – АНУ (1:1, Жилардино, Заккардо (eeрийн хаалганд))
3. Итали – Чех (2:0, Матерацци, Инзаги)
4. Итали – Австрали (1:0, Тотти)
5. Итали – Украйн (3:0, Замбротта, Тони-2)
6. Итали – Герман (2:0, Гроссо, Дель Пьеро)
7. Итали – Франц (1:1, Матерацци, Зидан)

Торгуулийн цохилт:
Пирло-1, Матерацци-1, Де Росси-1, Дель Пьеро-1, Гроссо-1

Бусад шагналууд:

Golden Shoe Award – Miroslav Klose (GER) (5 goals)
Silver Shoe Award – Hernan Crespo (ARG) (3 goals)
Bronze Shoe Award – Ronaldo (BRA) (3 goals)

Golden Ball Award – Zinedine Zidane (FRA)
Silver Ball Award – Fabio Cannavaro (ITA)
Bronze Ball Award – Andrea Pirlo (ITA)

Best Young Player – Lukas Podolski (GER)

Дэлхийн аваргын тэмцээний eмнeхeн Италийн лигт авилгал байсан талаар асар их vймээнд дэгдсэн билээ. Энэ хэл ярианд Сери А-гийн Ювентус, АС Милан, Фиорентина, Лацио нарын зэрэг 10 орчим баг eртсeн юм. Цeeн тооны эрх мэдэлтнvvд, шунахай сувдаг хvмvvсийн гутамшигт vйлдлийн улмаас Италийн гэм зэмгvй олон тоглогчид дэлхийн vзэгч тvмний нvдэнд буруутан мэт харагдаж, “Италийн хeлбeмбeг тэр чигээрээ авилгалд eртсeн” хэмээн адлагдаж байсан юм. Клубуудын удирдлагад байсан цeeн тооны муу хvмvvсийн улмаас нэр тeр нь унаад байсан Италийн хeлбeмбeгийг аврах ганц боломж нь Италийн тоглогчдын хувьд Германд болсон энэхvv дэлхийн аваргын тэмцээнд ялалт байгуулах явдал байсан билээ. Ийм ч учраас тэд хичээсэн, тэд ялсан юм.

Sarò sempre un ventilatore della Squadra Nazionale Italiana e del randello Inter de Milano. Si, io sono Interista e Italiano.

Зургийн эх vvсвэр: fifaworldcup.com

2 Comments:

Anonymous Anonymous said...

one of rare mongolian blogs. Very nice

http://www.goojuur.com

10:02 AM  
Blogger Togoruu said...

Blogoo sergeeyee. muuhai udaan huleej bn ashuu. Bold oo,...

11:56 AM  

Post a Comment

<< Home