Нутагтаа Буцахын Oмнeх Бодрол
“Монгол хvн гэж хэлvvлэхийн тулд Монголын тeлee цохилох зvрхтэй байх ёстой”
Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав
Хилийн чанадад сурч боловсорч, ажил хeдeлмeр эрхэлж, амьдран ахуй тэр vедээ аливаа хvн эх нутгийнхаа vнэ цэнийг, эх орныхоо иргэн болсны нэр тeрee хамгийн ихээр мэдэрдэг байх. Гэхдээ хvн ам ихтэй, зах зээлийн багтаамж том, улс тeр, эдийн засгийн эрх чeлee, тусгаар тогтнолоо дэлхий дахинд нэгэнт батжуулсан, байр суурь нь баталгаажсан том улс гvрний иргэдтэй харьцуулбал, санаа чилээх олон асуудал бvхий, Монгол улс шиг минь жижиг орны иргэд дээрх vнэ цэнэ (value), нэр тeрee (honor) хамгийн ихээр мэдрэх ёстой юм.
2005 оны 6-р сарын 22-нд МVТВ-ийн Форум гэдэг нэвтрvvлгээр “Тэд иргэж ирэх vv” гэсэн сэдвээр хилийн чанад дахь Монголчууд, тэдний эх орондоо оруулж буй хувь нэмэр, эсрэгээр, Монгол залуус эх орноосоо олноор дайжиж байгаагаас улс оронд нь учирч буй хохирлын асуудлыг хeндсeн нэвтрvvлэг гарсан ба vvнийг АНУ-ын баруун эргийн Монголчуудын “Замдаан” нэртэй сонинд нийтэлсэн байна. Гадаадад буй Монголчуудын аж байдал, хандлага, vvнтэй холбоотой мэдээллийг eeрийн vзэлтэй хамтатган энд бичив.
Форум нэвтрvvлэгт eгvvлснээр бол “гадаадад буй Монголчуудаас Монгол улс руу гуйвуулдаг валютын хэмжээ жилд 200 сая орчим ам. доллар буюу энэ нь ДНБ-ний 20 орчим хувьтай тэнцдэг” гэжээ. Энэхvv орж ирэх мeнгeн урсгалыг Монголын эдийн засаг дахь цэвэр хeрeнгe оруулалт мэтээр зарим хvн бодох юм. Vнэн хэрэгтээ Монголоос гадагшаа гарч буй мeнгeн урсгалыг энэ тоо ($200 сая)-ноос хасч байж сая л гадаад дахь Монголчуудын эх орондоо оруулсан мeнгeн хeрeнгe оруулалтын цэвэр дvн гарах ба 200 саяас багасч гарах нь мэдээж. Монголоос гарч буй мeнгeн урсгалд хамгийн их хувь эзэлж буй хэсэг нь Монголын тeрд сонгогдон гарч ирсэн атлаа vvргээ умартсан, улсын хeрeнгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудын гадаад руу гуйвуулдаг Монголын хeрeнгe юм. Тэд луйвардсан хeрeнгийнхee гол хэсгийг дотоодод бус, гадаадад хадгаламж, vл хeдлeх хeрeнгe болгон байршуулдаг нь хилийн чанадад буй Монголчуудын нvдний eмнe ил болжээ. Ингэхлээр амьдралаа золиослон байж хуримтлуулсан гадаад дахь Монгол ажилчдын хeрeнгe Монголын эдийн засагт оровч, Монголын тeрийн дээрэмчид нь улсын хeрeнгийг эргvvлээд луйврын хeрeнгe байдлаар гадаад руу гаргаж байгаа нь нэн эмгэнэлтэй. Иймд гадаад дахь Монголчууд ар гэртээ тодорхой хэмжээгээр тус болж байвч тэднийхээ зeвхeн eнeeгийн eл хоолыг нь залгуулахаас, маргаашийнх нь аз жаргалыг бататгахад тэр бvр тус болж чадахгvй байна. Oeрeeр хэлбэл богино хугацаанд тэд Монголын эдийн засагт ашиг тус eгч байвч, урт хугацаанд нeлee vзvvлж чадахгvйгээр барахгvй, Монгол улсад хохиролтой болно.
Гадаад дахь Монголчууд мeнгe валютаас гадна eeр ямар ашиг тус eeрсдeдee олов? Боловсрол, мэдлэг, ажлын туршлага, олон улсын тvвшинд, зах зээлийн нийгэмд ажиллах чадвар, соёл, цаашлаад ухамсар, ёс суртахуун, хувийн хариуцлага, eeрийгee, цагийг зeв manage хийх чадвар гэх мэтээр positive externality-нууд цааш урсана. Энэ нь тухайн хvндээ, тухайн хvнийхээ гэр бvлд асар их ашиг тустай байвч, тэр хvний зvгээс Монголтой холбоотой ямар нэг ажил хэрэгжvvлэхгvй, Монголд тодорхой хувь нэмрээ оруулж нeлeeлeхгvй л бол тэр ашиг тус Монгол эх оронд нь хамаарахгvй. Жишээ нь АНУ-д eндeр боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ ажилладаг Монгол залуус цeeн бус. Тэдний хvvхдvvд сэхээтэн Америк айлын хvvхдvvдийн адилаар боловсорч, Америк хvмvvжлээр eсч байгаа. Харамсалтай нь, эдгээр хvмvvсийн зарим нь мэргэжил, боловсролоо Монгол эх орондоо зориулахад тэр бvр идэвхи, санаачлага гаргадаггvй, vр хvvхдvvддээ Монгол хэлийг нь заадаггvй, eeрсдee Монгол нэр тeрee гээсэн, Монголын нийгэмд тус болох ямар нэг зvйлийг хийе гэж хvсдэггvй хандлагатай. Тэд заавал Монголд биеэр ирж байнгын амьдарч байж Монголын нийгэмд нeлeeлeх, хувь нэмэр оруулах тухай энд хэлээгvй байна. Технологи eндeр хeгжсeн эринд Монгол дахь eeрийн мэргэжлийн салбартайгаа байнга холбоотой ажиллах, тэдэнд зeвлeгee eгeх, хамтарсан судалгаа хийх гээд хамтын ажиллагаа eрнvvлэхийг оролдож болно. Тэд эх оронч vзлээ, Монголын иргэн гэдэг нэр тeрee санавал зeвхeн салбарынхаа хvрээнд ч бус нийт нийгэмдээ нeлeeлж чадах чадвартай хvмvvс. Гэтэл гадаадад буй Монголчуудын дунд байдаг нийтлэг хандлага нь эх орноо муулах, eeрee тийм буурай улс оронд тeрж eсeeгvй, тeрeл арилжсан мэтээр Монголтой холбоотой бvхнийг vгvйсгэх, Монголд vлдсэн ард иргэдээ зэрлэг бvдvvлэг, архичид, гадаадад гарч чадаагvй, виз нь бvтээгvй боловсролгvй тэнэгvvд гэх маягтай болжээ. Монголын нийгмээ нэг ёсондоо намаг балчигтай зvйрлэх ба eeрсдee тэр намгаас сугарч, гэрэл гэгээ бvхий жаргалтай ертeнцeд ирсэн хувь заяагаа тэдний зарим нь бахархал болгоно. Нийгмээ иргэн нь шvvмжилж болно, шvvмжлэх ч ёстой. Шvvмжлэл хэлж байна гэдэг нь тэр нийгмийн ТАЛААР бага ч гэсэн толгойдоо бодсон гэсэн vг. Харин тэр нийгмийн ТOЛOO бодох сэтгэл гадаад дахь Монголчуудад их дутаж байна. Тэдний Монголтойгоо холбоотой сэдэж байгаа ажлууд нь гэхээр гол тeлeв л баяр наадам тэмдэглэх, сагсан бeмбeгийн тэмцээн явуулах, ямар нэг шашинтай холбоотой ажил зохион байгуулах, Монгол дуучдыг авчирч тоглуулах, eeр хоорондоо танилцах vдэшлэг зохиох гэх мэтээр оюунлаг бус, эх нутгийн хeгжилд огт хэрэгцээгvй зvйлvvд байх нь ажиглагдав. Эдгээр хvмvvст боловсрол байвч эх оронч сэтгэл, Монгол нэр тeр vгvй бололтой.
Гадаад дахь Монголчууд ингэж байхын сацуу эх орон нь асар ихийг алдаж байх ажээ. Negative externality буюу Монголын залуус гадагш гарснаас Монголын нийгэм эдийн засагт учрах тооцоолж болох, тооцоолоход бэрх сeрeг vр дагаврууд их байгаа. Vvнд:
А) Асар их оюуны болон биеийн хvч хeдeлмeр гадагшаа урсаж байгаагаас, тэдний орон зайг нь Хятад, Солонгосын хeлсний ажилчид нeхeж, хvний нeeцийн vзэмж зардал Монгол улс гаргаж байна. Vvнд Монголд засгийн эрх барьж буй хvмvvс буруутай. Тэд мэргэжилтэй, боловсролтой хvнийг vнэлдэггvй, хийх ёстой ажлыг нь хийлгэдэггvй, vндэсний ажиллах хvчийг ашиглахаас илvvтэй тэднийг гадагш хeeх (НХХЯ-ны ажлын гол функц гадаадад ажилчин гаргах болсон гэхэд хилсдэхгvй), тэдний орон зайг гадаадаас ажиллах хvч авах байдлаар нeхeх тул хийж байгаа vйлдлvvд нь харь орны эрх ашигт vйлчлэх нь олон.
Б) Монголын хvн амын цэвэр eсeлт удааширч, цаашид зогсох аюул тулгарсан.
В) Ажлын байрууд, гол гол зах зээлийг Хятад, Солонгосын бохир мeнгe угаагчид, гэмт хэрэгтнvvд голдуу эзэлсэн. Vvнээс болж хvн-нийгэм, хvрээлэмж, байгаль-экологид асар их хор уршиг таригдсаар байгаа.
Г) Нийгмийн хeгжлийн цeм ХVН-ий хeгжил, чанар нь доройтсон. Цэвэр цусны Монголчууд багасах, эрлийзvvд vй олноор тeрeх, ингэснээр Монголчууд Хятадад эрчимтэй уусах аюул бий болж байна.
Д) Стратегийн гол ордууд, байгалийн нeeц гадаадынхны мэдэлд очсон, Тeр нь хээл хахууль авч, орд ашиглах эрхийг тэдэнд eгсeeр байгаа нь Монголын эдийн засаг ирээдvйд хeгжих, тогтвортой хeгжил хангагдах боломжийг боомилж байна.
Е) Дээрх vзэгдлvvд олон жил vргэлжилбэл Монгол улс vндэснийхээ аюулгvй байдал, тусгаар тогтнолоо алдах, цаашид Монгол улс гэсэн нэртэй ч Тeрийн эрх мэдэл, бизнесийн vйл ажиллагааг Хятадууд явуулах, Монголчууд тэдэнд зарц болж vйлчилсээр Монгол хvн дэлхийд vлдэхгvй байх эмгэнэлт явдал тохиож мэднэ. Учир нь Монголд амьдрагч Хятадуудын тоо барагцаалагдахгvй болтлоо ихэссэн. Нэг л мэдэхэд тэдний тоо Монголын сонгуулийн насны хvн амын тооноос давж, нэг харахад тэд бvгд Монгол иргэдтэй гэр бvл болсноор (Монголд эмэгтэйчvvдийн тоо эрчvvдийнхээс их байдаг бол Хятадад 4 сая гоонь-илvvдэл эр бий гэсэн тоо байдаг), Монгол улсын иргэд болцгоож, улмаар сонгуульд оролцох эрхтэй болвол яах вэ?
Тэгэхээр гадаадад буй Монголчууд боловсрол, хувийн санхvv, эд материалын талаасаа ашиг тус олж байгаа ч, цаана нь ЭХ ОРОН гэдэг бvхнээс vнэтэй ариун нандин зvйлээ eдeр eнгeрeх тутам алдаж байгаагаа ухаараасай. Эх орон гэдэг vнэт зvйлийг хаус, тансаг автомашин, хvvхдийнхээ унаган гадаад хэл, тэдний гадаад дахь бага, дунд, ахлах ангийн боловсрол, хeлсний ажлынхаа золионд гаргах Монгол улсын иргэн та мeн гэж vv?
Oнeeдeр биеэ санхvvгийн болоод сэтгэл зvй, оюун ухаан, боловсролын талаасаа бэлдсэн, эх оронч, Монгол гэсэн нэр тeрee алдаагvй, ёс суртахуунаа гээгээгvй, эзэмшсэн боловсрол мэдлэгтээ итгэл бvхий Монгол улсын иргэн бvр эх нутагтаа эргэн харих, эсвэл хилийн чанадаас эх орондоо чиглэсэн бодитой ажил хийх, Монголд буй шударга иргэдтэйгээ нийлж, дорой нийгмээ eeрчлeх, Монголоо улсын дайтай болгох цаг нэгэнт иржээ. Хувийн хэрэгцээгээ эхэлж хангаад, дараа нь улсаа хeгжvvлэхэд оролцож болох юм хэмээн сэтгэвэл таныг нvд аних мeчид Монгол улс тань хамт мeхeх вий. Хvний хэрэглээ шуналаас болж тэлдэг, харин ухамсраас шалтгаалж агшдаг, хязгаарлагдаж болдог eчvvхэн зvйл шvv.
Тодорхой хугацааны дараа Монголдоо заавал буцаж очно гэсэн бодолтой Монголын иргэн бvрийг бид харин vнэлэх хэрэгтэй. Ийм сэтгэлгээтэй ажилчид хeдeлмeрийн хeлсee тогтмолоор Монгол руу илгээдэг, Монголдоо хувийн бизнес эрхлэх мeнгee хуримтлуулсаар байдаг бол ийм сэтгэлгээтэй оюутнууд “миний сурсан бvхэн эх орны минь ирээдvйн хeгжил” гэж боддог. Ийм хvмvvс гадаад дахь нeр их оюуны болон биеийн хvчний хeдeлмeрийнхee цаана эх орныхоо vнэ цэнийг хамгийн ихээр ойлгож мэдэрдэг. Oeрeeр хэлбэл эх оронч гэдэг нь зvгээр л Монгол газар дээр амьдарч байхын нэр биш. Гадаад улсад eeрийн аж амьдралаа авч явж, улсынхаа ачааллаас тодорхой хэмжээгээр vvрэлцэж, Монголруу оюуны болоод санхvvгийн хeрeнгe оруулалт хийж байгаа хvн бvхэн эх оронч мeн.
Форум нэвтрvvлэгт eгvvлснээс цааш бичье. “Монголд хичнээн eндeр мэргэжилтэй ч гэсэн тэр хvч чадал, оюун ухаанаа зараад ажилласан мeртлee хvн шиг цалин аваад, хvн шиг амьдрах нeхцeл байхгvйгээс болоод залуучууд гадагшаа гарч байна” гэжээ. Vvнтэй бараг хvн бvр л санал нийлнэ.
Цааш нь ... “Монголчуудын хувьд ирэх vv vгvй юу гэдэг нь очоод хийх юм олдох уу vгvй юу гэдэгтэй давхцдаг. Очоод би мeнгe олж чадах уу” гэж асуужээ. Миний бодлоор энд зeвхeн мeнгe ярих, мeнгeeр сэтгэхvйгээ уях нь утгагvй юм. Хамгийн чухал нь хvмvvс тайван амьдралыг, шударга бeгeeд хууль хvн бvрт адил тэгш хэрэгждэг нийгмийг, шударгаар vнэлvvлэх, шударгаар eрсeлдeх хахуульгvй орчныг хvсч байна. Тvvнээс биш мeнгe хvсээгvй, гадаад оронд ажиллаад авдаг цалингаа тэд хvсээгvй.
Цааш нь... “Гадаад дахь Монголчууд ямар нeхцeлд эргэж ирэх вэ? Монголд шударгаар хeдeлмeр эрхлэх, хeдeлмeрee шударга vнэлvvлэх эрvvл орчин бий болвол буюу Монголд сайхан ажиллаж амьдрах нeхцeл бvрдэхэд л буцаж ирнэ” гэжээ. Миний бодлоор гадаад дахь Монголчууд тэр орчноо бий болгоход, тэр нeхцлee бvрдvvлэхэд eeрсдee нeлeeлж, оролцох ёстой бус уу? Хэнийг хийнэ гэж нeхцeл тавьж, очихгvй гэж туньж байгаа юм бид? Монголд байгаа жирийн иргэд ийм эрvvл нийгэм, тийм шударга орчныг тань та бидний eмнeeс бий болгоод eгeх vv? Тэд сvvлчийн найдлагаар Гадаад Дахь Монголчууд буюу ТА БИДНИЙГ тодруулаад, “тэд л эргэж ирж энэ улсыг аварна” гэж харж сууна. Хэнийг Монголдоо орхиод ирснээ эргэн саная. Бага балчир хvvхдvvд, сурагчид, оюутнууд, ядруу албан хаагчид, бага сага жижиг бизнес эрхэлж амьдралаа залгуулагсад, тэтгэврийн хeгшид... гээд хeвeрнe. Тэгвэл бид бvхэн Тeр Засгаасаа эрvvл нийгэм, шударга орчныг хvлээж суугаа болж таарч байна уу? Монголд засгийн эрх баригсад улсын тeлee, тvvний ард иргэдийн тeлee vйлчилж ажилладаггvй болохыг та бид хангалттай олон жил харлаа, хор уршгийг нь ч амслаа.
Иймд гадаадад буй Монголчууд бидний хувьд ирсэн зорилгоо аль болох тvргэн гvйцэлдvvлээд олноороо эх нутагтаа сэтгэл хангалуун буцаж, eeр eeрийн эрvvл орчныг Монголдоо vvсгэн, мэддэг чаддаг бvхнээ, eeрийн зvгээс шалтгаалах бvхнээ улс эх орноо хeгжvvлэхэд зориулах нь бид бvхний бахархал байх ёстой. Монгол улсын иргэн бvрт эх оронч сэтгэл дутаж байна. Улс эх орныхоо хeгжилд оролцох нь та бидний хувьд сайн дурын (volunteering & optional) хэрэг бус, иргэн бvр сэтгэл гаргаж хувь оролцох зайлшгvй vvрэг (obligatory duty) билээ. Монгол улс тань хаяад харь оронд vvрд мeнх явчихаж болдог, урсгалаараа хeгжчихдeг, хeгжvvлэх хангалттай хvн амтай гvрэн биш гэдгийг дахин санацгаая. Та бид нэгдэж нягтарч, зарчим бодлогоо зeв тодорхойлж, хvний ёс суртахуунаа гээхгvйгээр, дэг журмаа алдахгvйгээр, хариуцлагаа мeнхeд ухамсарлаж, хамтарч ажиллаж чадвал бvхнийг eeрчилж чадна. Биднийг эх орон минь дуудаж байна!!!
8 Comments:
Бичсэн зvйл тань тун их таалагдлаа. Энэ нийтлэлийг найз нeхeддee танилцуулья гэж бодож байна. Цааш цаашдаа vргэлжлvvлээрэй. Амжилт хvсье!
(Externality-ийн тухай ойлголт зөвхөн эдийн засгийн мэргэжилтэй хүмүүс биш, ердийн ард нийтээрээ мэдэж баймаар ойлголт гэж бодогддог юм. Харин монголоор юу гэж орчуулмаар юм байгаам)
Баярлалаа Тоги.
Externality-г бvрэн илэрхийлэх эгэл Монгол vг олоогvй л байна. Утгыг нь бvрэн гаргая гэвэл бvтэн нэг eгvvлбэр болох тул term-ийг тэр хэвээр нь бичсэн юм. Ганц "Vр Нeлee, Vр Дагавар" гэж орчуулахаар утга нь бvрэн тeгс гарч чадахгvй.
... Миний бодлоор гадаад дахь Монголчууд тэр орчноо бий болгоход, тэр нeхцлee бvрдvvлэхэд eeрсдee нeлeeлж, оролцох ёстой бус уу? Хэнийг хийнэ гэж нeхцeл тавьж, очихгvй гэж туньж байгаа юм бид? Монголд байгаа жирийн иргэд ийм эрvvл нийгэм, тийм шударга орчныг тань та бидний eмнeeс бий болгоод eгeх vv? ...
ene ih chuhal zuil yum shuu. bayarlalaa. mongoldoo ochson hoinoo ch baidal yamar bgaag medeelj bichij bgaarai.
Bayarlalaa. Bi gadaadad ajillaj baih ehen yedee ooriin bolovsroloo deeshluuleed neg odor eh nutagtaa ochij ooriin huvi nemeree oruulna gej boddog bailaa. Getel odor honog ursan ongorch, mongoloo gesen setgel baga bagaar elegdej baigaag medreh bolson yum. Jildee neg harihad tanidag naiz nohod, ajil heregiin hureelel humigdaj, mongold baisnaas gadaaddaa baisan ni deer yum uu gesen bodol uye uye tsuhalzana. Bi yah ve ? Bi oorchlogdood baina. Bi holdood baina. 60nastai nutagtaa ochij 61teidee uhne gej uu ?
Mongol hun buriin setgel zurhend lugshaj baigaa asuudliig hondon bichsend bayarlalaa.
Mongol hun gedegee martsan humuustei taarah burtee eh orniihoo ireeduid itgeh itgeliin gal maani bohoh um.
Sanaa negtee humuusee negemeer bna duu hooloigoo!
Eniig unshaad uuriinhuu hiie gej bodoj yavsan zuilsee bushuuhan hiie gesen husel,bas bi hiij chadna gesen itgel turluu.Bayarlalaa.
Bayarlalaa. Ta buhnii husel, zorilgo, tolovlogoo, ajil heregt amjilt huseye.
Gadaadad surch bui zaluuchuudiin huvid,,,Mongold zun ochood yumuu, tsag zav gargaad yamar neg volunteer ajil hiie;;za museum sergeen zasvarlah, gadaad ornuudad uuriin orniig tanuilah geh met zuils hiie gehed,,,haana hentei holboo barihuu?? geh met asuudal ih garna, er ni manaid tiim organization baidag yumuu??odoogoor?
Post a Comment
<< Home