Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Saturday, April 29, 2006

Таван жилийн eмнeхeeс сeхвeл ...

Доорхийг одоогоос 5 жилийн eмнe буюу Оюу толгойн талаар асуудал нам жим байх vед бичсэн ба тухайн vед шийдвэр гаргагчид анхаарч ойлгосон уу? эсвэл ойлгосон ч энэ талаар арга хэмжээ авья, эрдэс баялгийн салбар дахь тeрийн бодлого (Хэрвээ Монголд ийм юм байдаг бол)-од шинэчлэлт хийе, хэрэгжvvлье гэж бодоогvй юу, мэдэхгvй. Асуудал eнeeдeр дээд зэргээр хурцдаж, олон нийт гудамжинд хашгирч тэмцэх, эсвэл цаас эрээчих гэсэн хоёр л замаар vзэл бодлоо илэрхийлж, засгийн газартаа нeлeeлeхийг оролдож байна. Доорхийг www.tsahimurtuu.mn -д тавьсан хувилбараар энд бичлээ.

ОЮУ ТОЛГОЙН ОРД БА МОНГОЛЫН ЗЭСИЙН ЭРДЭС ТVVХИЙ ЭДИЙН БААЗЫН ИРЭЭДVЙН ТOЛOВ


Oмнeговийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн ордын ирээдvйн талаар хvмvvсийн дунд мэдээлэлтэй, энэ салбарын мэргэжилтэй, суурь мэдлэг, ойлголттой, асуудлыг олон талаас харах чадвартай эсэх, улс орныхоо хeгжлийг эрхэмд тавьдаг vгvйгээс хамаараад асар ялгаатай vзэл бодол, аргументууд бий болжээ.

Таван жилийн eмнe Монголд ШУТИС-ийн оюутан байхдаа миний бие, Оюу толгойн ордод хайгуул хийх эрхээ Австралийн BHP Billiton корпораци Канадын Ivanhoe Mines компанид шилжvvлэн eгсeн тухай, мeн Ivanhoe Mines-ийн баруун eмнeд Оюуд хийсэн хайгуулын ажлын анхны vр дvнгийн талаарх мэдээллийг ШУТИС-ын Уул уурхайн сургуулийн (хуучин нэрээр) профессор, шинжлэх ухааны доктор, салбарын тэргvvлэх эрдэмтдийн нэг Я. Гомбосvрэнгээс авч танилцсанаар энэ ордтой холбоотой судалгаа хийх санаа тeрж, багшийнхаа зeвлeгee, удирдлага дор 2001 оны намар“Оюу толгойн орд ба Монголын Зэсийн Эрдэс Тvvхий Эдийн Баазын Ирээдvйн Тeлeв” нэртэй судалгаа хийж гvйцэтгэсэн юм. Тэр vед Ivanhoe Mines-ийн эрэл-хайгуулын ажил нь Оюу толгойн тeслийн хvрээнд хамрагдах дeрвeн хайгуулын талбайн зeвхeн нэг нь болох Оюу толгойн баруун урд хэсэгт бvрэн хэрэгжиж дуусч байв. Тухайн vеийн (5 жилийн eмнeх) eгeгдeл дээр буюу Баруун eмнeд Оюу дахь 23 цооногийн eрeмдлeгийн ажлын vр дvнд vндэслэн хийгдсэн бидний судалгаагаар зeвхeн Баруун eмнeд Оюуд 244.75 тонн буюу 8.63 сая унц алт, 1.6 сая тонн буюу 3.5 тэрбум фунт зэсийн нeeц эрэл-vнэлгээний vе шатанд тогтоогдож, баруун eмнeд Оюугийн зэс, алтны нeeцийн мeнгeн vнэлгээ Цагаан Суварганы зэсийн ордын нeeцийн мeнгeн vнэлгээнээс 3.6 дахин их гэсэн урьдчилсан тооцоо гарч байв (зах зээлийн тухайн vеийн vнэ ханшаар). Oнeeдeр буюу 5 жилийн дараа, ордын нeeцийн хэмжээ, мeнгeн vнэлгээ vvнээс хэд дахин нэмэгдээд байна.

Бидний тухайн vед хийсэн судалгаагаар дэвшvvлсэн саналуудыг Монголын уул уурхайн салбарын эрдэмтэн багш нар дэмжиж хvлээн авч байсан ч, судалгааны гол зорилго нь Монголын эрдэс баялгийн салбарт шийдвэр гаргагчид, хууль тогтоогчид, тeр засгийн албан тушаалтнууд эдгээр саналуудыг харгалзан vзээд, Оюу толгойн ордтой холбоотой бvхий л асуудлыг дотооддоо нарийвчлан судлах тeслийн баг байгуулж, vvндээ vндэсний эрдэмтэд, мэргэжилтнvvдийг татан оролцуулах ажлыг гvйцэтгvvлэх, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтад шаардлагатай eeрчлeлтvvд оруулах, Эрдэс баялгийн салбарт Тeрийн бодлогыг илvv чиглvvлэх явдал байсан боловч харамсалтай нь, 5 жил eнгeрeхeд Засгийн Газраас энэ талаар хэрэгжvvлсэн ажилгvй, эрдэс баялгийн салбар дахь Тeрийн бодлого унтаа чигээр, Ашигт малтмалын тухай хууль дахь цоорхойнууд хэвээр хадгалагдан vйлчилсээр eнeeдрийг хvрсэн байна.

2001 онд хийсэн энэхvv судалгааг тэр хэвээр нь Цахим-Oртee сvлжээнд хэсэгчлэн нийтэлж буй бeгeeд Оюу толгойн ордоос гарах боломжит эцсийн бvтээгдэхvvний нэр тeрeл, тоо баримжаа, Зам тээврийн шийдэл, Ордыг ашиглах хууль эрхзvйн орчин, Гадаадын хeрeнгe оруулагчтай хийх тогтвортой байдлын гэрээ, Тeслийн eмнeх санхvvгийн менежментийн зэрэг асуудлыг энд багтаасан бол, eрeмдлeгийн ажлын судалгааны vр дvн, Ордын ашигт малтмалын нeeц, тvvний мeнгeн vнэлгээ, Ордоос гаргах бvтээгдэхvvний eрсeлдeх чадвар, зэсийн зах зээлийн талаарх болон лавлагааны хэсгvvдийг хасаж нийтэлсэн болно. Тоо баримт нь тухайн vеийн (2001) eгeгдeлд vндэслэснийг анхааралдаа авна уу.

Жич: Энэхvv судалгаа нь бvрэн эхээрээ Монголын уул уурхайн салбарын 80, ШУТИС-д уул уурхайн салбар байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Эрдэс Баялгийн Цогцолбор-Шинжлэх Ухаан Технологийн Дэвшил-2002” эрдэм шинжилгээний бvтээлд 2002 онд хэвлэгдсэн ба хэсэгчилсэн байдалтайгаар буюу “Oмнeд Хeршийн Зах Зээл, Монголын Зэсийн Аж Vйлдвэрлэлийн Стратеги” гарчигтайгаар Монголын eдeр тутмын “Oнeeдeр” сонины 2002 оны 10-р сарын 19-ний дугаарт тус тус нийтлэгдсэн болно.


I. ОРШИЛ


Оюу толгойн ордын ирээдvйн асуудлыг хамгийн тvрvvнд энэ орд оршин байгаа тухайн орны (Монголын) тогтвортой хeгжилтэй холбон тайлбарлах хэрэгтэй юм. Тогтвортой хeгжлийг хуучны уламжлалт ойлголтоор болон UNESCO-ийн тодорхойлолтоор бол “газрын дээрх нeхeн сэргээгдэх болон газрын хэвлийн нeхeн сэргээгдэхгvй баялгийг эзэмшихдээ, хvн бvр ус, агаар, хeрс, зэрэг байгалийн нeeцийг анх бохирдоогvй байсан тэр хэвээр нь хойч ирээдvйдээ vлдээх ёстой. Ингэснээр тогтвортой байдал хадгалагдана” гэсэн байдаг. Харин тогтвортой байдал, тогтвортой хeгжлийн талаарх Роберт Солоугийн хандлагаар бол энэ нь “eнee, ирээдvйн нийгмийн (хvмvvсийн) дундах баялгийн, нeeцийн, хeгжлийн, аз жаргалын адил тэгш, шударга хуваарилалтын асуудал” юм. Тэгэхээр энэ нь байгалийн нeeцийн eнeeгийн ба ирээдvйн хэрэглээний хоорондох сонголтын асуудалтай нэн холбоотой болж байна.

Хvн бvр эх дэлхийд мэндлэхдээ тухайн улс vндэстнийхээ, нийгмийнхээ тогтвортой хeгжлийг хангахын тулд ямар нэг байдлаар ёс суртахууны хувьд vvрэг хvлээж, хариуцлага vvрдэг. Зарим хvмvvс энэ vvргийг “байгалийн нeeцийг хeндeхгvйгээр, ашиглахгvйгээр ирээдvй хойчдоо хадгалж eвлvvлэх” гэж ойлгодог. Гэтэл бидний eвeг дээдэс байгалийн нeeцийг ашиглаагvй биш, тодорхой хэмжээгээр ашиглаж, тэдэнд ноогдох хувиа хvртсэн, гэхдээ тогтвортой хeгжлийг хангах vvднээс байгалийн нeeц ашигласны хариуд бидэнд биет болоод оюуны асар их баялаг, eвийг vлдээсэн. Яг vvнтэй адил бид eнeeдeр хэрвээ байгалийн нeeцийг ашиглавал тогтвортой хeгжлийг ирээдvйд хадгалахын тулд залгамж vед баялаг бvтээх чадавхийг vлдээх vvрэгтэй. Тэрхvv чадавхид шинжлэх ухаан технологийн дэвшил, R&D, vйлдвэр, тоног тeхeeрeмж, оюуны eв зэрэг зvйлс орно. Нeгee талаар тогтвортой хeгжил нь хvрээлэн буй орчны менежменттэй нягт холбогддог тул хэрвээ байгалийн нeхeн сэргээгдэхгvй нeeцийг eнeeдeр бид ашиглавал тvvнийг ашигласнаас олох vндэсний орлогын тодорхой хувийг хvрээлэн буй орчны менежментэд зарцуулах, цаашлаад vvнийг хeрeнгe бvтээх эдийн засаг-хvрээлэмжийн хeрeнгe оруулалт болгох хэрэгтэй.

Роберт Солоугийн бас нэгэн чухал санаа бол “байгалийн нeeцийн оновчтой, зохистой ашиглалт нь зeвхeн тухайн нeeцийг ашигласнаас гарах нийт vр ашигтай ижил буюу тvvнээс илvv хэмжээний баялаг, vнэ цэнийг нийгэмд бvтээж байж л хангагдана. Энэхvv ижил буюу илvv vнэ цэнэд мэдлэг боловсрол, технологи, оюуны биет бус баялгууд, дэд бvтэц, масс vйлдвэрлэлтэй холбоотой биет баялгууд, мeн нeхeн сэргээгдэхгvй баялгийг нeхeн сэргээгдэх баялгаар орлуулах чадавхи орно”.

Монголчуудын амжиргааны тvвшин нийтлэг хэмжээгээрээ доогуур, Монголчууд маш ядуу байгаагаас Монголын тeр засаг, дийлэнх Монголчууд байгалийн баялгаа аль болох ихээр eнeeдeр шууд ашиглахыг (ашиглуулахыг) илvvд vзэж байна. Ингэснээр тэд амжиргаагаа дээшлvvлчих, улс нийгэм шууд баяжчих мэт буруугаар сэтгэж байна. Тeр засгийн зарим шийдвэр гаргагчид тогтвортой хeгжил нь хeрeнгe оруулалт, хvрээлэмжийн менежмент, байгалийн баялгийн оновчтой, зохистой ашиглалт, нeeцлeлттэй холбогддог цогц асуудал гэдгийг мэдэхгvйгээс, байгалийн нeeцийн ашиглалтын vр ашигтай ижил буюу илvv vнэ цэнийг нийгэмд бvтээх ёстой тэр vvргээ ухамсарлахгvйгээс eнeeдeр гадаадын хeрeнгe оруулагчдын eмнe Монголын тал шийдвэргvй, чадваргvй, сул дорой дvр тeрхтэй байсаар байна.

Бидний ашигласан, ашиглуулсан нeхeн сэргээгдэхгvй баялгийн нийт vнэ цэнэтэй ижил буюу илvv хэмжээний баялаг Монголын нийгэмд бvтээгдэж байна уу? Монголд тогтвортой хeгжил байна уу? Vгvй гэж хvн бvр хариулах болов уу. Vvнийг eдрeeс eдeрт ядуурч байгаа нийгэм маань батална. Иймээс Оюу толгойн стратегийн ордыг ашиглах (ашиглуулахдаа) асуудлыг дээр дурьдсан тогтвортой хeгжлийн асуудалтай нягт холбохгvйгээр шийдэж болохгvй бeгeeд зeвхeн Монголын нийгэм-эдийн засгийн тогтвортой хeгжилтэй уялдсан хуулийн хvрээнд, энэ эрх ашигт нийцсэн гэрээний нeхцeлд Монголын Засгийн Газар гадаадын хeрeнгe оруулагчтай хамтран ажиллах асуудал байх ёстой. Учир нь Оюу толгой, тvvнийг тойрсон ордууд нь 5-10 жилд буюу богино хугацаанд ашиглагдаад дуусах алтны шороон орд бус 60-аас доошгvй жил ашиглагдах стратегийн том орд гэдгийг эрхбиш Монголын Засгийн Газар бодолцмоор.


II. ЭЦСИЙН БVТЭЭГДЭХVVНИЙ НЭР ТOРOЛ, ТОО БАРИМЖАА

Зэсийг хайлуулж, цэвэршvvлэх уламжлалт технологийн дэлхийн зах зээлд eрсeлдeх чадвар нь буурсаар байгаа нь зэсийг уусган боловсруулж, эцсийн бvтээгдэхvvнийг хямд тeсeр геотехнологийн аргаар vйлдвэрлэх хэмжээ eсeж байгаатай шууд холбоотой. Анхдагч хvдрээс геотехнологийн аргаар зэс эдлэл vйлдвэрлэх нь: нэгд, хvдрийг баяжуулах нvсэр дамжлага хэмнэгдэх; хоёрт, уламжлалт технологиор зэс, цувимал хавтан буюу эдлэл vйлдвэрлэхэд бэлдмэлийг халаах, цувих буюу хавтгайлах, хeдeлмeр зарцуулалт ихтэй илvv дамжлагуудыг халах; гуравт, дотоодод зэс эдлэлийг гидрометаллургийн электролизороос шууд гаргаж авдаг нь vйлдвэрлэлийн дамжлагын тоог цeeрvvлэн, эрvvл ахуй, экологийн нeхцлийг эрс сайжруулах давуу талтай. Дээрх технологиор орчин vед зах зээлд эрэлт хэрэгцээ бvхий радиаторын зэс гуурс (LWC), ус тvгээгvvрийн зэс хоолой (PS ба SL), зэс нунтаг зэрэг тусгай зориулалтын хямд eртeгтэй боловч eндeр vнэ ханштай, eргeн хэрэглээний зэс эдлэл, эдлэлийн vйлдвэрлэлийг Оюу толгойн ордыг тvшиглvvлэн Монголд эзэмших нь нэн чухал юм.

Тvvнчлэн дэлхийн зах зээл дээр зэс эдлэлийн vнийн хэлбэлзэл зэсийн баяжмал, хар зэс, A-зэрэглэлийн зэстэй харьцуулахад илvv тогтвортой, vнэ ханш нь eндeр байдгийг Оюу толгойн ордын ирээдvйн бvтээгдэхvvний боловсруулалтын тvвшинг сонгоход тусгах саналтай байна. Уг ордын хeрeнгe оруулалтын болон технологийн тeслийн eмнeх техник-эдийн засгийн vндэслэл (ТЭЗV) боловсруулах явцад Монголд vйлдвэрлэх зэс эдлэлийн зах зээлийн судалгааг Ази Номхон далайн секторт нарийвчлан явуулсны vндсэн дээр зэс эдлэлийн нэр тeрeл, тоо баримжаа, vнэ ханшийг нарийн тодруулах шаардлага гарна.

Эрдэс баялгийн салбарын ирээдvй бvхий цогцолборын бvтцэд экспортод зориулсан уламжлалт катодын зэсээс гадна дагалдах хvхрийн хvчлийг дотооддоо (Монголд) зэсийн гидрометаллургийн болон криолитын vйлдвэрvvдэд эхний ээлжинд нийлvvлэх чиглэл гарч байгаа бeгeeд бас vнэт металл агуулсан металлургийн шламаас нь алтыг ялгаж цэвэршvvлэх асуудал ч шинээр тавигдах болно.

Говийн бvсэд шинээр vvсэх энэхvv цогцолбор нь нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгvй, Монголын эрдэс баялгийн салбарын стратегийн хeгжлийг тодорхойлох зэс, алт, криолит (Na3AlF6) гэсэн тэргvvлэх vйлдвэрлэлийг дагалдсан дараах салбар vйлдвэрлэл зохион байгуулагдах ирээдvйтэй. Vvнд:

* Зэс хайлуулах зуухны флюс (flux)-ын зориулалттай алтны цахиурлаг хvдэр олборлолт;
* Фторын давсны vйлдвэрлэлийн тvvхий эд хeнгeн цагааны хvдэр болон хужир (NaCO3) олборлолт;
* Гeлтгeнe vйлдвэрлэх хаягдалгvй технологи нэвтрvvлэх, гeлтгeнийн зах зээлийн эрэлт, хэрэглээг илрvvлэх.

Энэ vндсэн дээр нэг vйлдвэрийн технологийн хаягдал нь нeгee vйлдвэрийнхээ тvvхий эд болж eгeх боломж бvрдvvлнэ гэж vзэж байгаа юм. Хосолмол технологийг хэрэгжvvлэх онолын vндэслэл нь нэг талаас эрдэс тvvхий эдийн баазыг хeгжvvлэх стратегийн бодлогоос, нeгeeтэйгvvр зэсийн уусгалтад зайлшгvй шаардлагатай хvхрийн хvчлийн эх vvсвэрийг буй болгож, битvv мeчлeгeeр эргvvлэн ашиглах, ингэснээр байгаль орчныг хамгаалах зорилтыг цогц байдлаар, эдийн засгийн vvднээс хэмнэлттэй шийдэж болох хамгийн ирээдvйтэй хувилбар юм. Оюу толгойн ордын эрэл-vнэлгээний vе шатны урьдчилсан тооцоогоор тус ордоос жилд 20 сая тонн хvдэр олборлож, хосолмол технологиор зэс эдлэл, 15-16 тонн цэвэр алт нэг жилд vйлдвэрлэх баримжаа харагдаж байна. Vvнтэй уялдуулан 80-аад онд боловсрогдсон vндэсний “Зэс” хeтeлбeрийн vзэл баримтлалын тeслийг шинэчлэх, “Алт” хeтeлбeрт тодотгол оруулах шаардлага тавигдаж байна. Учир нь энд Монгол улсын хувьд хоёр дахь “Эрдэнэт”-ийн тухай яригдаж байгаа ба 2001 онд улсын хэмжээнд олборлосон нийт алт (12 тонн)-наас ч илvv хэмжээний алтыг ганц Оюу толгойгоос жил бvр олборлох тооцоо, дvгнэлт гараад байна. Энэ нeхцeлд Монгол улс жилд 25-30 тонн алт олборлох боломж бvрдэх тул алтыг тунгааж цэвэршvvлэх (аффинажлах) vйлдвэр байгуулах асуудал ч Монгол улсын хувьд бодит хэрэгцээ болно.

Дашрамд дурьдахад боловсруулалтын тvвшин, vнэ цэнэ нь бага зэсийн баяжмал ч бай ер нь хагас боловсруулсан зэсийн бvтээгдэхvvнийг хил давуулж БНХАУ-руу гаргахыг урьтал болгох хэрэггvй юм. Энэ нь урт хугацаанд Монгол улсын хувьд ашиггvй хувилбар бeгeeд илvv vнэ цэнэ бий болгох vvднээс Монголд нутагшуулсан eндeр технологиор боловсруулагдсан, оюуны eндeр чадавхи, технологи, хeдeлмeр шингээсэн эцсийн бvтээгдэхvvн (зэс эдлэл) vйлдвэрлэх чиглэлийг Оюу толгойн ордын хувьд баримтлах нь Монголын тогтвортой хeгжлийг хангахад чухал болно.


III. ЗАМ-ТЭЭВРИЙН ШИЙДЭЛ

Оюу толгойн орд ирээдvйд томоохон уурхай болж, бvтээгдэхvvнээ eгч эхлэх нь тодорхой. Vvнтэй уялдан Монгол, Хятад хоёр улсын Засгийн Газар хооронд Оюу толгойгоос Хятадын Баян-Овоо хот хvртэл 290 километр урттай тeмeр зам барьж байгуулах асуудал 2001 онд Бээжин хотноо яригдаж байсан. Баян-Овоо хот нь Хятадын vндэсний тeмeр замын сvлжээнд холбогдсон бeгeeд Хятадын ган vйлдвэрлэдэг гол аж vйлдвэрийн тeв болох Баото (Бугат)-гоос 100 орчим километрт оршдог. Мeн энэ тeмeр замыг байгуулсны дараа шаардлагатай бол Оюу толгойгоос баруун хойт зvгт уг замыг 126 километр сунгаж, Таван толгойн нvvрсний уурхайтай холбох боломжтой гэж яригдаж байжээ.

Гадаад тээврийн vндсэн хувилбарт Оюу толгойн тeслийг Хятад улстай холбосон 290 километр шинэ тeмeр зам барих шугамаас гадна Оюу толгойн ордыг Монголын Зvvнбаянгийн хуучин тeв (150 гаруй километр)-ийг дамжуулж Сайншанд eртeeгeeр Монгол-Хятадын тeмeр замтай холбох хувилбарыг харьцуулж vзвэл:

Нэгд, Сайншандаас Зvvнбаянг холбосон хуучин тeмeр зам байсан учир энэ зам чиглэл илvv дeт, хeрeнгe оруулалт хэмнэнэ; Хоёрт, цаашид Оюу толгойн ордоос гарах боломжит зэсийн баяжмалыг Эрдэнэт vйлдвэрийнхтэй нэг заводод хайлуулах замаар Монгол улсад ирээдvйн зэсийн vйлдвэрлэлийн vр ашгийг хангах давуутай юм.

Эрдэнэт vйлдвэрийн зэсийн баяжмал хорт хольц багатай, эрхэм сайн баяжмал учраас технологийн vvднээс vнэмлэхvй давуутайг зориуд тэмдэглэх хэрэгтэй. BHP Billiton корпорацийн 1999 онд хийсэн судалгаагаар Оюу толгойн ордыг Хятадын Баян-Овоо хоттой холбох 290 километр тeмeр замын байгууламжид 94.7 сая ам.долларын санхvvжилт шаардагдахаар байв. Харин Оюу толгойн ордыг эх орны тeмeр замын сvлжээнд холбох нь тvvнийг Хятадын Баян-Овоотой холбосноос 45.7 сая ам.долларын (Хятадтай холбосноос 1.9 дахин бага) хeрeнгe оруулалт хэмнэх тооцоо гарсан. Таван толгой (Оюу толгойгоос 126 километр) нь Зvvнбаянгаас Оюу толгой хvртэл тавигдах тeмeр замын хeрeнгe оруулалтанд хувь оролцох, улмаар Таван толгойн нvvрсний уурхайд энэ санхvvжилтийг vvрvvлэх хувийг тодорхойлох хэрэгтэй гэж vзэж байна. Хэрвээ Оюу толгойг Хятадтай холбовол Монгол улс ирээдvйд Таван толгойн нvvрсийг Хятадаар дамжуулж, асар их нэмэлт зардал гарган eeрийн тeвийн районд авах болно. Мeн зам дагасан ажлын байр бий болох боломж алдагдана. Харин тeмeр замыг Зvvнбаянгаас Оюу толгой руу байгуулвал дор дурьдсан давуу тал бий болох юм. Vvнд:

* Тeмeр замын байгууламжийн хeрeнгe оруулалтыг хэмнэх;
* Ирээдvйн зэсийн vйлдвэрлэл, эцсийн бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн тээвэрлэлтийн зардлыг vлэмж хэмнэж, vр ашгийг хангах;
* Таван толгойн коксжих нvvрсийг Монгол улс eeрийн нутгаар дамжуулж Хятадад экспортлох. Ингэснээр уг экспортын бvтээгдэхvvний vнэлгээг зохих хэмжээгээр eсгeх боломжтой;
* Монголын нутагт тeмeр замыг дагасан ажлын байр шинээр бий болно.


IV. ХУУЛЬ ЭРХЗVЙН ОРЧИН

Оюу толгойн ордын хайгуулын ажлын явцаас ийм томоохон ордыг чeлeeт зах зээлийн гольдролд ашиглах эрхзvйн орчин хоцорч байна. Тухайлбал, Монголд концессийн тухай хууль гараагvй, гэтэл “мeлхee” концесс олон салбарт явагдсаар байна. Концессоор (concession) эзэмшvvлнэ гэдэг нь тvрээслvvлэгч нь тодорхой зорилгоор, тогтоосон болзолт хугацаанд тvрээслэгчид eмчee эзэмшvvлэхээр eгсeн баталгаажсан эрх (granted right) юм. Oeрeeр хэлбэл эрдэс баялгийн нeeц ашиглах, тeмeр зам барьж байгуулах, суваг хоолой татах зэрэг vйл ажиллагаа эрхлэхэд нь гадаадын корпораци, холбоодод тухайн орны Засгийн Газраас eгсeн тvрээсийн онцгой эрх гэж ойлгоно. Мeн тухайн улс гадаадын фирм, бизнесийн хувийн байгууллагуудтай vйлдвэр болон газрын хэвлий ашиглалтын талаар байгуулсан гэрээ буюу зeвшeeрeл олгож, буулт хийх гэж концессийг тодорхойлжээ.

Бас Монголд эрдэс баялгийн салбарт бvтээгдэхvvн хуваах тухай хууль эрхийн акт гvйцэд боловсрогдоогvй ба энэ нь Засгийн Газрын тогтоолын хvрээнд л байгаа. Иймд концессийн болон бvтээгдэхvvн хуваах тухай хууль гараагvй байхад Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ордыг гадаадын компаниудад дээрх аргуудаар ашиглуулах эрх олгогдох ёсгvй (Газрын тосны бvтээгдэхvvн хуваах зарчмаар гадаадын компанид Монгол улс Засгийн Газрын тогтоолын дагуу eгeeд байгааг нягтлан авч vзэх хэрэгтэй).

Оюу толгой шиг онцгой том, тэргvvлэх ач холбогдолтой (стратегийн) ордын тухайд эрхзvйн орчин ямар байна вэ?

1. Ашигт малтмалыг ХАЙХ онцгой эрх бол нийтлэг асуудал, харин ашигт малтмалын ордыг АШИГЛАХ лиценз авах онцгой эрх гэдэг бол огт eeр асуудал юм. Иймээс Оюу толгойн ордын хувьд ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт eeрчлeлт оруулж, уг хуулийн 11-р зvйлийн 2-т заасан “ашиглалтын онцгой эрх” гэдгийг “давамгай эрх” болгож eeрчлeх нь аж ахуйн эрсдлийг хязгаарлах ач холбогдолтой. Oeрeeр хэлбэл vvцээ ашиглах онцгой эрх нь Монголын талдаа vлдэж, харин манайтай хамтрагч талд давамгай эрх олгох тухай энд яригдаж байгаа хэрэг. Харин дунд, жижиг хэмжээний ордын тухайд бол хуулийн “онцгой” гэсэн заалт vйлчилж ирсэн бeгeeд энэ нь байж болох практик.

2. “Ашигт малтмал хайх” гэдэг нь ашигт малтмалын хуримтлал, нeeцийн хэмжээг тогтоож, газрын хэвлийд vйл ажиллагаа явуулах, ашигт малтмалыг ашиглах боломжийг судалж, техник-эдийн засгийн vндэслэл (ТЭЗV) хийхийг хэлнэ. Ийм ТЭЗV-ээр хайгуулын vе шатны ажил дуусгавар болдог (ТЭЗV-ээр тухайн ордоос ямар тeрлийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх тухайг ч тодотгодог).

Монгол улсад одоо мeрдeгдeж байгаа хуулиар ТЭЗV-ийг (тeслийг орлох) ашигт малтмалын лиценз авсны дараа 60 хоногийн дотор боловсруулах заалттай. Энэ нь мeн л бага, дунд хэмжээний ордод зориулсан заалт бeгeeд ийм л ордуудын хувьд практикт мeрдeгдсeeр ирсэн ба эрсдлийг нь лиценз эзэмшигчид eeрт нь даалгасан гэсэн vг. Гэтэл Оюу толгой шиг том ордын эрсдэл бол зeвхeн компанийн эрсдэл биш, Монголын ард тvмний буюу vvцийн эзний эрсдэл болж хувирах болно.

Одоогийн хуулиар тeрийн ийм хяналтыг ТЭЗV-ээр дамжуулж гvйцэтгэж байгаа бeгeeд vvнээс eeр хяналтын ямар ч механизм байхгvй байна. Иймд Оюу толгой шиг онцгой обектийн ТЭЗV-ийг ашиглалтын лиценз авсны (олгосны) дараа биш, ашиглалтын лиценз авахаас (олгохоос) нь eмнe амжиж баталгаажуулах нь Монголын эрх ашигт нийцнэ. Энэ зорилгоор тeр Ivanhoe Mines компанитай хамтран ажиллах механизмыг бодож олох ёстой гэж vзэж байна. Oeрeeр хэлбэл нeeцийн тооцоог гvйцэтгэх компанийг сонгох, тvvнд экспертиз хийх, улсын нeeцийн бvртгэлд авах vе шатанд Монголын эрдэс баялгийн зeвлeл, энэ талын Монголын мэргэжсэн компаниуд, шинжээчид vvнд ямар оролцоотой байхыг шийдэх хэрэгтэй (Учир нь Монгол улсад 25 гаруй жилийн eмнe Эрдэнэтийн Овооны ордын нeeцийг лиценз эзэмшигчтэй хамтран баталгаажуулж, улсын бvртгэлд авч байсан туршлага бий). Ер нь энэ асуудал дээр хeндлeнгийн хяналтыг хэрэгжvvлэхэд Монголын компаниудыг оролцуулах нь зvйтэй. Бидний ойлгож байгаагаар хайгуулын ажил зохих ТЭЗV боловсруулж баталгаажуулснаар дуусгавар болох ёстой. Иймээс Монгол улсын Ашигт Малтмалын Тухай Хуулинд ТЭЗV-ийг Оюу толгойн ашиглалтын лиценз авахын eмнe боловсруулсан байхаар хуулинд нэмэлт eeрчлeлт оруулах хэрэгтэй гэж vзэж байна.

3. Тeслийн байгаль орчинд нeлeeлeх байдлын нарийвчилсан vнэлгээ (БОНБНV)-ийг боловсруулах хуулийн хугацааг мeн ашиглалтын лиценз олгох асуудалтай холбож vзэх нь зvйтэй. Oeрeeр хэлбэл БОНБНV-ийг хийхээс eмнe ашиглалтын лиценз олгохыг хориглосон заалтыг хуулинд нэмж оруулах, цаашилбал тогтвортой байдлын гэрээнд ч эдгээр хязгаарлал тусгалаа олох учиртай. Мeн байгаль орчны тэнцвэрийг алдагдуулбал шууд vйл ажиллагааг зогсоох тухай тогтвортой байдлын гэрээнд тусгах ёстой юм.

Дээр дурьдсан зvйлvvд нь одоогийн мeрдeж байгаа Ашигт Малтмалын Тухай Монгол улсын хуулийн агуулга талаасаа дэлхийн жишигт бvрэн нийцсэн гэдгийг зориуд тэмдэглэхийг хvсч байна. Харин уг хуулийн дагуу ашиглалтын лиценз олгох vе шатанд тeрийн зохицуулалт хийхийн тулд ашиглах “онцгой эрх” гэдгийг “давуу эрх” болгож eeрчлeх, ТЭЗV ба тeслийн БОНБНV-ийг боловсруулах хугацаа, дарааллын талаар хуулинд зохицуулалт хийхийг санал болгож байна.

4. Ашигт малтмалын тухай eнeeгийн хуулиар гадаадын хeрeнгe оруулагчид олгосон Оюу толгойн ордын ашиглалтын лиценз нь концессийн гэрээтэй маш адил байна. Хэрвээ хууль энэ чигээр vйлчилсээр байх бол Оюу толгойг ашиглуулах нь урт хугацаанд Монгол улсад ашиггvй бeгeeд орлогын албан татвар, ашигт малтмалын нeeц ашигласны тeлбeр зэрэг татвар, тeлбeрvvдийн оновчтой хувь хэмжээг тогтоож, ашигт малтмалын хуулийн эдгээртэй холбоотой заалтуудад eeрчлeлт зайлшгvй оруулах шаардлагатай байна. Vvнийг мeн тогтвортой байдлын гэрээгээр баталгаажуулах ёстой. Хууль бол eeрчлeгдeшгvй дархан зvйл бус, тухайн улс vндэстнийхээ эрх ашигт vйлчилж, тогтвортой хeгжлийг хангах vvднээс нэмэлт, eeрчлeлт оруулж болдог зvйл бeгeeд зeвхeн гадаадын хeрeнгe оруулагчидтай энэ талд зeвшилцeлд хvрэх, ойлголцох, хамтарч ажиллах явдал л чухал.


V. ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ

Оюу толгойн ордын тогтвортой байдлын гэрээг Монголд мeрдeгдeж байгаа хууль, эрхзvйн хvрээнд боловсруулж, баталгаажуулахдаа дараах зарчмын долоон нeхцлийг уг гэрээнд зайлшгvй тусгах хэрэгтэй. Vvнд:

1. Хуулийн дагуу ТЭЗV-ээр талууд (Монголын болон Ivanhoe Mines)-ын хувь оролцоо;
2. Гадаадын хeрeнгe оруулагчдын статус, эрх vvрэг (Учир нь манай эрхзvйн орчны цоорхойг ашиглан гадаадынхны аж ахуйн vйл ажиллагаа хэт тvрэмгийлэх хандлага байгаа);
3. Тогтвортой байдлын гэрээ болон ТЭЗV-д Монголын шинжээчдийн дvгнэлтийг тусгах;
4. Монгол улс Оюу толгойн ордын хувьд зeвхeн оролцогч биш, Тeслийг Захиалагч байх учиртай. Монголд гадаадын компани хайгуул хийж, ашигт малтмалын тогтоосон нeeцийн хэмжээг Монголын эрдэс баялгийн зeвлeлд бvртгvvлэх, нeeцийн тооцоог Монголын талын захиалгаар eeрийн экспертvvдийн хvчээр хийж, эрдэс баялгийн эрх бvхий зeвлeлийн компанийн хамтарсан зeвлeлeeр баталгаажуулах (Эрдэнэтийн Овооны нeeцийг дээрх байдлаар тооцоолж хамтран баталж байсан);
5. Оюу толгойн ТЭЗV боловсруулалт, зэсийн хvдрийн баяжуулалтын тeсeл, хагас vйлдвэрлэлийн туршилтыг Эрдэнэт vйлдвэрийг тvшиглvvлэн хийх талаар тогтвортой байдлын гэрээнд тусгах. Ялангуяа алтны ялгалтыг оновчилсон баяжуулалтын технологийн схемийг сонгох (Ийм туршлага дэлхийд бий);
6. SX-EW туршилтыг Эрдмин vйлдвэртэй холбож хийх;
7. Хуулийн хvрээнд боловсрогдох ТЭЗV-ийн eгeгдлийг Монголын зэсийн эрдэс тvvхий эдийн баазын стратегийн хeгжлийн бодлоготой уяж eгeх саналыг хeрeнгe оруулагчдад тавих.


VI. ТOСЛИЙН OМНOХ САНХVVГИЙН МЕНЕЖМЕНТ

Монгол улсын “Ашигт малтмалын тухай” хуулийн 11-р зvйлийн 2-д “Хайгуулын лиценз эзэмшигч нь хайгуулын эдэлбэрийн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх ОНЦГОЙ эрхтэй, энэ нeхцeл болзлыг хангасны vндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах ОНЦГОЙ эрх эдэлнэ” гэж заажээ. Иймээс Ivanhoe Mines компанид Оюу толгойн ордын ашиглалтын лиценз эзэмших эрх нээлттэй байна.

Орчин vед ашигт малтмалын ордыг эзэмшихдээ:

* Концессийн;
* Бvтээгдэхvvн хуваах;
* Хамтран эзэмших;
* Vнэт цаасны зах зээлээр дамжуулах буюу хувьцааны гэсэн аргуудыг хэрэглэдэг туршлага бий.

Концессийн буюу ашигт малтмал ашиглах эрхийг хайгуулын лиценз эзэмшигчид, “гадныхан”-д автоматаар eгeх арга бол гол тeлeв буурай хeгжилтэй, мэргэжлийн боловсон хvчний хомсдолтой улс орнуудад хэрэглэгддэг арга юм.

Хамтарсан vйлдвэр байгуулах нь байж болох ашигтай хувилбар боловч орчин vед ашигт малтмалын ордыг хувьцаагаар эзэмших нь хамгийн шалгарсан арга болж байна. Оюу толгойн ордыг ашиглах тeслийн eмнeх санхvvгийн менежментэд юуны eмнe Оюу толгойн ордыг ашиглах талууд компаниа байгуулж, тус тусын хувь оролцоог тодорхойлон, дvрмийн сангаа тогтоох ёстой. Компани ашигт малтмалын батлагдсан нeeцeeрee баталгаажуулан vнэт цаас гаргаж, хувьцаагаа борлуулах замаар дvрмийн сангаа бvрдvvлэх хэрэгтэй гэж vзэж байна. Дээрх компанийн хувьцааг Монгол улсын аж ахуйн нэгж компаниуд, хeрeнгe бvхий иргэд худалдан авах, улмаар гаргасан хувьцааны аль болох ихээхэн хэсгийг Монголд шингээх бодлого баримтлах нь зvйтэй.

Тeслийн eмнeх санхvvгийн менежментэд дараах vйл ажиллагааг хамааруулах шаардлагатай гэж vзэж байна. Vvнд:

* Vйлдвэр байгуулах зарчмын шийдэл гаргах;
* Vйлдвэр байгуулахад оролцох субьектvvдийг тодорхойлох;
* Vйлдвэрийн дvрмийн санд оролцогч талуудын оролцооны квотчилол тогтоож тохиролцох;
* Vйлдвэрийн дvрмийн эхлэлийн сангийн хэмжээг тогтоох;
* Дvрмийн эхлэлийн санг бvрдvvлэхэд нэмж шаардагдах vнэт цаас гаргах, ингэхдээ Монголын талын оролцоонд зориулж компанийн хувьцааг зах зээлд нeхцeл зааж (зeвхeн Монгол иргэд, аж ахуйн нэгж худалдан авах) худалдах тодорхой тооны хувьцаа гаргах;
* Ашиглалтын vйл ажиллагаанд шаардагдах цаашдын хeрeнгийн эх vvсвэрийг vйлдвэр eрийн бичиг гаргах замаар бvрдvvлж болно;
* Монголын талын хувьцааг борлуулахад дотоодын санхvvгийн эх vvсвэрийг дайчилж болно.

Компанийн хувьцааг худалдан авах Монголын талын санхvvгийн эх vvсвэрvvдэд: Монгол улсын 200 мянга орчим малчин eрх, хvн амын нийт хадгаламжийн тодорхой хувь, гадаадаас авах зээл тусламжийн тодорхой хувь, Монголын эрдэс баялаг, уул уурхай, геологийн инженер, эдийн засагч мэргэжилтнvvд (2001 оны байдлаар 17,000 гаруй), Монголын тэргvvлэх 200 компани, Засгийн Газрын эзэмших алтан хувьцаа зэргийг оруулж болох юм. Ингэхлээр Монгол улсын хувьд Оюу толгойн тeслийн eмнeх санхvvгийн менежмент дээр ирээдvйгээ харсан хангалттай арга хэмжээ авах шаардлагатай байна.


ДVГНЭЛТ

1. Алтны хvдэр нь стратегийн ашигт малтмал, харин зэс бол Монгол улсын онцлох баялаг мeн. Эдгээрийн нeeцeд тvшиглэсэн vндэсний vйлдвэрлэл манай улсын эдийн засгийн хeгжлийн гол эх сурвалж, vйлдвэрлэх хvчийг байршуулах, ядуурлыг бууруулах, дэд бvтцийг хeгжvvлэх, ард тvмний амьдралын тvвшинг дээшлvvлэн, байгаль орчны тэнцэл, зохицолдоог хангах чухал vндэс болох ёстой. Стратегийн ашигт малтмалыг хайх, олборлох, эрхзvйн дэглэмийг Засгийн Газрын eргeн мэдvvлснээр УИХ-аас тогтоож, гадаадын хуулийн этгээдэд стратегийн ашигт малтмалыг ашиглах зeвшeeрлийг олгох журам мeрдeгддeг.

2. Оюу толгой шиг томоохон, урт хугацааны анхдагч тeслийн хувьд:

* Тогтвортой байдлын гэрээгээр татварын оновчтой, тогтвортой орчинг баталгаажуулах;
* Vнэт цаас гаргаж хeрeнгe цуглуулах;
* Тeслийг хэрэгжvvлэхэд талуудын оролцоо, vvний дээр Монголын талын хувь оролцоог тоймлон багцлах;
* Хайгуулын дараах ашиглалтын хeтeлбeрт eрeмдлeгийн ажлын судалгааны vр дvнгээр геотехнологийн eндeр eгeeжтэй, хямд зардал бvхий зэсийг уусган боловсруулах аргыг хэрэглэх;
* Порфирын анхдагч зэс ба алтны хvдэржилтийг ашиглах vйл ажиллагаанд vнэлгээ eгeх;
* Тухайн бvс нутгийг хeгжvvлэх, улмаар эрдэс баялгийн салбарын хeгжлийн талаарх тeрийн бодлого, стратегийг уг ордын ТЭЗV-д тусгах ёстой.

3. Vндэсний “Зэс” хeтeлбeрт Монголд зэсийн металлургийн vйлдвэрлэлийг хeгжvvлэх арга хэмжээг эрдэс баялгийн бусад дэд салбарууд, эхний vед хайлуур жоншны баяжмалыг тvшиглvvлэн фторын давсуудыг vйлдвэрлэж экспортлох, дараагийн шатанд ирээдvй бvхий фосфоритын ордыг тvшиглvvлэн фосфорын бордооны vйлдвэрлэл хeгжvvлэх чиглэл тусгалаа олсон. Vvнтэй уялдуулаад Оюу толгойн ордыг ашиглах дэд бvтцийг vvсгэн хeгжvvлэхдээ юуны eмнe дээрх чиглэлийг харгалзан vзэж, Оюу толгойн тeмeр замын салааг Зvvнбаянтай холбох (150 гаруй километр урт), ингэснээр эх орны тeмeр замын сvлжээнд уг ордыг холбох хувилбарыг авч vзэх санал дэвшvvлж байна.

4. Оюу толгойн ордын хайгуулын дараах, ашиглалтын eмнeх тeслийн менежментийг боловсруулах шатанд:

а) Ашиглалтын лицензэд тавигдах vндсэн нeхцлийг тогтвортой байдлын гэрээгээр тeрeeс баталгаажуулж, эрдэс баялгийн салбарын хeгжлийн стратегийн бодлоготой уяж eгeх;

б) Оюу толгойн ашиглалтад хэрэгцээтэй уул уурхайн инженер технологи, эрдэс баялгийн эдийн засагчид, менежментийн зэрэг нарийн мэргэжлийн vндэсний мэргэжилтнvvдийн эрэлт хэрэгцээг урьдчилан тодорхойлж, тэдгээрийг гадаад, дотоодын их, дээд сургуулиудад зохион байгуулалттайгаар сургаж бэлтгэх санхvvгийн эх vvсвэр, элсэлтийн хяналтын тоог гаргаж, зохион байгуулах ажилд цаг алдалгvй орох;

в) Тус ордыг ашиглах vед наад зах нь 10 гаруй мянган ажлын байр шинээр бий болоход инженер техникийн ажилтнуудын 80-аас доошгvй хувийг eeрийн инженер, менежерvvдээр хангах бодлого чиглэлийг тeрeeс хуульчилж eгeх;

г) Энэ ордыг тvшиглэн барагцаалбал 60-70 орчим мянган оршин суугчтай дагуул хот vvсэх магадлал бий. Говийн бvсийн экстремаль (эмзэг) нeхцeлд хот байгуулах уламжлал, шинэчлэлийн vvднээс шийдэх; гэхдээ дэлхийн уурхайн ашиглалтын практикт ажиллах хvчний “Нисч орох, нисэн одох” (Fly in Fly out) аргаар БУС харин хот иргэншилтэй холбож vзэх хэрэгтэй гэсэн дvгнэлтvvдийг хийж байна.

0 Comments:

Post a Comment

<< Home