Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Monday, May 29, 2006

Уртын Дуу, Дуучид





















Би уртын дуунд дуртай. Заримдаа ямар ч хeгжмeeс олж авамгvй их урам, эрч хvчийг Монгол уртын дуу надад eгдeг юм. Тийм ч учраас уртын дууг сонсдог, тvvний гайхамшгийг мэдэрч хvлээн зeвшeeрсeн хэнтэй ч энэ сэдвээр ярилцахад таатай байх болно.

Зарим хvмvvс уртын дууг зeвхeн Монголын vндэсний баяр наадмаар, эсвэл бeх барилдаж байх vед сонсдог мэтээр эндvv ойлгох болж. Зарим нь уртын дууг элэр цагийн хоцрогдсон зvйл, хэнд ч одоо хэрэггvй болсон урлаг гэнэ. Хэрвээ уртын дуу сонсдог, сонирхдог гэвэл “хуучинсаг, хоцрогдмол догматикт баригдсан хvн” гэх нь холгvй. Монголын эх урлаг, Монгол хeгжим, Монголын язгуурын eв-уртын дуугаа мэдэхгvй, тэгсэн хэрнээ тvvнийг муулах дуртай тэдгээр Монгол нэр тeргvй, хоосон сармагчингуудыг би eрeвддeг.


1. УРТЫН ДУУЧИД

Oнгeрсeн онд Жанцанноров гуайн эмхэтгэснээр “Их Дуучны Яриа” нэртэй ном хэвлэгджээ. Амьд сэрvvн ахуйдаа Монгол Улсын Алдарт Гавьяат Дуучин Жигзавын Дорждагва (1904-1991), Монгол Улсын Соёлын Гавьяат Зvтгэлтэн Жамцын Бадраа (1926-1992) нар ярилцаж, ийм ном хэвлvvлэхээр зэхэж байжээ. Тэдний ярианы соронзон бичлэгийг тэр хэвээр нь буулгаж бичигдсэн энэ номыг уншаад уртын дуучдын талаар дээрх дvрслэлийг хийлээ.

Уртын дууны эх болсон хvн нь Шvхэрийн Дамба (1846-1924). Энэ хvн уртын дууны Хэнтий чигийн “Хар Дэл” аялгууны гол тeлeeлeгч нь байжээ. Тvvний хоёр шавь нь хожмоо уртын дууны ноён оргилууд болсон Майдарын Мeрринчин (1881-1926) болоод Лувсангомпил (1870-1967) гуай нар. Мeрринчин буюу Дашринчин нь арван засгийн наадмын аварга цолтой хvн байжээ. Сvжигт вангийн хатан байсан Лувсангомпил гуай бол Хэнтийн Хэрлэн чигийн хvн бeгeeд Их Дууч Дорждагва гуайд 3 жил уртын дуу заасан багш нь, олноо Чуганц багш гэж алдаршжээ. Дорждагва гуай зvvн чигийн маш олон дуу мэддэг байсан Чуганц багшаасаа бараг бvх л дууг нь заалгаж сурчээ. Эдний дотроос “Дeмeн”-г тодотгох нь зvй.

Магсархурцын Дугаржав (1893-1946) бол Их Дуучны хамгийн гол багш нь байлаа. Дугаржав гуай Мeрринчин гуайн шавь нь байсан болохоор багшийнхаа болоод eeрийн мэддэг бvхнээ Дорждагва гуайд болон тухайн vеийн бусад дуучдад харамгvй зааж байжээ. Жишээ нь “Дeрвeн Цаг” дууг Мeрринчингийн аяар, Дугаржав гуайн зааснаар Дорждагва гуай сурчээ. Энэ хvний хvнлэг ёс, хvндэтгэл нeхeрлeл, хvнд юм сургахыг их хичээдэг чанарыг Дорждагва гуай, Бадраа гуай нар номондоо онцлон тэмдэглэсэн байна.

Их Дууч Дорждагва гуай анхны багш Чимэдцэрэн (1885-1937)-гээ уртын дууг хоёр eeр хувилбараар дуулдаг байсныг онцолсон байна. Тухайлбал “Хар Дэл” аялгуунаас гадна Баянбараат аялгуугаар Чимэдцэрэн гуай бас дуулдаг байжээ. Энэ бvхэн нь Дорждагва гуай Засагт ханы, Тvшээт ханы, Сэцэн ханы, Бараатын, Боржигоны, Хурх Биндэр буюу Хар Дэл, Дарьгангын зэрэг нутаг нутгийн олон eeр хувилбар аяар, олон дуунуудыг дуулж чаддаг болоход нь нeлeeлжээ.

Алдарт уртын дууч Дорждагва гуайн дeрeв дэх багш нь Самын Гомбо гуай юм. Уртын дууны бас нэгэн ноён оргил Лувсанбалдан гуайн шавь Гомбо гуай нь Хурх Биндэр чигийн аялгуугаар дуулдаг хvн байсны дээр уртын дууны vгийг тод хэлдэг, сэтгэлгээтэй дуулдаг хvн байсан гэж Дорждагва гуай тодотгосон байна. Гомбо багш нь Их Дуучид “Хоёр Бор”, “Цэвцгэр Хурдан Шарга”, “Урт Сайхан Хvрэн”, “Тvмэн Эх”, “Гайхамшигт” зэрэг дуунуудыг зааж, eeрийн болгуулжээ.

Дорждагва гуай баруун чигийн аятай, баруун нутгаас гаралтай дуунуудыг Засагт ханы Гэлэнхvvгийн Поврон гэдэг хvнээр заалгасан нь Их Дуучийн тав дахь багш нь болж байна.

Ингэхлээр Алдарт Дууч Дорждагва гуай бол уртын дуу мэддэг, дуулдаг, тухайн нутаг хошуундаа хvндлэгдсэн, Монголын уртын дууны эх, оргил болсон бvх л хvнтэй багш, шавийн шижимээр холбогдож, Монгол уртын дууны хeгжлийг зангидсан хvн нь, нэг ёсны Монголын уртын дууны “Загалмайлсан Эцэг” болсон хvн билээ.

Энэ номонд мeн Батын Дамдин, Дамдины Чимид, Цэдэнгийн Бууран Пvрэв, Баянхонгорын хэмээх Пvрэв, Чогдон Хундагалагч, Зэнэ Дамдин нарын зэрэг алдартай дуучид, Лувсан, Сандаг, Тvдэв, Жамьян, Буян зэрэг алдарт морин хуурчид хэрхэн Монголын уламжлалт ардын урлагт хувь нэмрээ оруулсан талаар дэлгэрэнгvй eгvvлсний дээр Дорждагва гуайтай зэрэг болон тvvнийг залгамжилж Дамчаа, Цоодол, Долгоржав, Лхамжав, Нямлхагва, Шархvvхэн, Норовбанзад нарын зэрэг алдартай уртын дуучид тeрeн гарсныг тодотгожээ.


2. УРТЫН ДУУНЫ НЭРС

Одоогоор миний сонссон, тэмдэглэсэн, сонорт хvрснээр дараах 56 уртын дуу байна.
Vvнд:

Эртний Сайхан, Тvмэн Эх (дотроо Тeрийн Тvмэн Эх, Шажин Тvмэн Эх, Морины Тvмэн Эх гэж гурав ангилагдана), Тeрийн Товч, Хуур Магнай, Ар Хeвч, Дeмeн, Дуртмал Сайхан, Эр Бор Харцага, Хоёр Бор, Дeрвeн Цаг, Жаахан Шарга, Тоорой Банди, Хэрлэнгийн Барьяа, Oвгeн Шувуу Хоёр, Зээргэнэтийн Шил, Холч Морь, Нарийн Сайхан Хээр, Жавхлант Сvрэг, Замба Тив, Хулст Нуур, Эрдэнэ Засгийн Унага, Их Сайхан Халиун, Гишгэдэл Сайт, Vрээ Зээрд, Хvрэн Жороо, Асрын Oндeр, Уртын Сайхан Хvрэн, Эрдэнийн Галибираасан Мод, Сэтэрт Шарга, Цэвцгэр Хурдан Шарга, Магнай Тvргэн, Урьхан Хонгор Салхи, Гавалмаа, Идэр Жинчин, Хvрэн Толгойн Сvvдэр, Саруул Тал, Oнчин Цагаан Ботго, Гайхамшигт, Арван Зvг, Бодол Цолмон, Дeрвeн Настай Халиун, Бор Тойрмын Бялзуухай, Торниун Сайхан Шарга, Энх Мэндийн Баяр, Найман Тахил, Ялгуулсан Эрхт, Найман Арслант, Хурдан Сайхан, Хvрэнгийн Жороо, Алтан Богд, Богдын Oндeр, Хvvхэн Хутагт, Мэртийн Цагаан Буян, Энэ Хeндийн Балгас, Суварган Oндeр, Сэнсийн Цагаан Vvл.

"Их Дуучны Яриа" гэсэн энэхvv номонд Алдарт уртын дууч Жигзавын Дорждагва гуай 200 гаруй уртын дуу дуулдаг байсан, тэдгээрийг соронзон хальсанд Их Дууч eeрee бичvvлсэн гэжээ. Гэтэл Дорждагва гуайн дуулсан эдгээр дуунуудыг eнeeдeр олж сонсоё гээд олдохгvй байна. Миний мэдэхээр энэ алдарт хvний дуулсан “Тvмэн Эх”, “Oвгeн Шувуу Хоёр”, “Идэр Жинчин”, “Эр Бор Харцага” зэрэг дуунууд нь л зарим нэг уртын дууны хуурцагт орсон байдаг. Oeр дуунуудыг нь би Монголд байхдаа яаж ч эрж сураглаад олж авч чадаагvй юм. Миний чин хvсэл бол энэ алдартай, гавьяатай хvний vлдээсэн тэр их eвийг залуус бид мартаж умарталгvй сэргээх, олонд тvгээх явдал.

Нутагтаа очоод Дорждагва гуайн пянзанд бичvvлсэн бvх дуунуудыг Монголын Радиогийн архив, хувь хvмvvсээс сураглан олж, уртын дууны цуврал CD хэвлvvлж, олон тvмний хvртээл болгох ажил санаачилж, санаа нийлсэн хvмvvстэй хамтарч vvнийгээ хэрэгжvvлэхсэн гэж би хvснэ. Яг vнэнийг хэлэхэд одоо уртын дуу дуулдаг, сонсдог хvмvvс жижvvрийн 15-20 дууны нэрнээс хэтрэхгvй, тэр хэмжээгээрээ тэр хvмvvсийн болоод сонсогч бидний мэдлэг нимгэрч доройтож байна. Oнeeдeр миний vеийн 20 гарсан залуус байтугай 50-60 насны хvмvvс уртын дуугаа сайн мэдэхгvй байна. Монгол улсын анхны сvлд дуу ямар дуу байсан бэ гэхээр зарим хvмvvс огт мэдэхгvй байна, зарим нь Автономитын vеийн “Зуун Лангийн Жороо Луус” хэмээх бурангуй vеийн Хятадын нeлeeтэй дууг нэрлэж байна. Гэтэл тусгаар Монгол улсын анхны сvлд буюу тeрийн дуулал нь 13-р зууны vеэс уламжлагдан дуулагдсаар ирсэн “Эртний Сайхан” гэдэг дуу байсныг цeeн хvн л мэдэж байна. Энэ бол бидний хувьд ичгvvр, эмгэнэл.

Социализмын vед Дорждагва гуайд атаархсан, тvvнд дургvй хvмvvс агуу дуучны маань хальс бичлэгийг тодорхой зорилготойгоор, санаатайгаар олон тvмэнд хvргэхгvй, нуун дарагдуулж байсан тухай энэ номыг унших явцад надад ойлгогдсон. Гэсэн ч агуу их билэг авьяасыг хичнээн дараад ч нэмэргvй билээ. Их Дуучныгаа Монгол тvмэн мартаагvй, мартахгvй. Ингээд энэхvv товч тэмдэглэлээ Монгол улсын Алдарт Гавьяат Дуучин (1936 онд Маршал Х. Чойбалсан шагнасан), Монгол тvмний бахархал Жигзавын Дорждагва гуайн залуу байхдаа хэнээр ч заалгалгvй eeрee сурсан, хожмоо Их Дуучных хэмээн тодотгогдсон Эртний Сайхан гэдэг дууны vгээр тeгсгeе. Монголчуудаа, эх орныхоо урлагийн агуу eв уламжлал болсон уртын дуугаа сонсож, дэлхийн хаа ч явсан эх нутаг усаа мартахгvй, тvvнийхээ тeлee eдeрт нэг хоромч атугай бодох сэтгэлтэй, булгилах зvрхтэй яваарай.

ЭРТНИЙ САЙХАН (Монгол улсын анхны сvлд дуу)

Эртний Сайхан Ерeeлeeр
Энэ Монголын Оронд
Эзэн Чингис Хааны
Язгуураас Бvрдэв.

16 Comments:

Blogger Эрин М.Тулгат said...

Уртын дуу сайхан шvv. Цагаан сараар євєєтэй минь золгохоор ирдэг хамаатны нэг хvн маш сайхан дуулж байхыг сонссоноос хойш дуртай болсон юм. 10 жилд байхад ангийн хvvхдvvд уртын дуунд дуртай гэхээр гайхдаг байж билээ. Хамгийн дуртайгаас гэвэл "Уяхан Замба тивийн наран", "Жаахан шарга", "Энх мэндийн баяр", "євгєн шувуу хоёр" энэ хэд.

Ингэхэд монгол vндэстний анхны тєрийн дуулал "Эртний сайхан" байсан гэдгийг мэдээгvй явж. Тун их сонирхол татлаа. Харин юугаар нь "тєрийн дуулал" гэж тодорхойлж байгаа билээ? Жишээ нь тєрийн хэргийг шийдэх бvрд дуулдаг байсан, эсвэл хаан суух ёслол дээр гэдэг ч юмуу. Хэрэв зєвхєн найр хуриман дээр дуулдаг байсан гэвэл шууд тєрийн дуулал гэх нь маргаантай байж болох.

3:13 PM  
Anonymous Anonymous said...

Уртын дуу үнэхээр сайхан шүү. Монгол хүн уртын дуу салшгүй холбоотой шүү
http://xanaduart.mn/blog/?p=274

9:23 PM  
Blogger Bold said...

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа.

1. Замба тив бол одоогийн бидний мэддэг Уяхан Замбуу Тивийн Наран гэдэг дуу юм билээ. Гэхдээ энэ дууг дуулахдаа Уяхан бус, Энэхэн Замба Тив, эсвэл Энэхэн Замбуу Тив, эсвэл Баяхан Замба Тив гэдэг байсан гэж Дорждагва гуай ярьсан байна. Уртын дууны аваргууд нэг бол Энэхэн гэж, үгүй бол Баяхан гэж дуулдаг байсныг Дорждагва гуай бүр баталсан байх юм. Тэгээд Их дууч "Замбуулин тив уяраад ч байхдаа яахав дээ" гэж ёжилж, одоо дуулагддагаар Уяхан гэдэг үг буруу шүү, он цагийн элэгдэлд Энэхэн гэдэг үг нь хувирсаар Уяхан болчихсон юм шүү гэдгийг энэ номонд бичсэн байна. Тэгэхээр энэ дууг дуулахдаа Энэхэн Замбуу Тивийн... гэж дуулах нь зөв гэж би ойлгосон.

2. Монголчууд ямар дуугаар найр наадам, том ёслол хүндэтгэлээ нээдэг вэ гэхээр Төрийн Товч, Түмэн Эх, Хуур Магнай гурваар л эхэлдэг гэж Их Дууч хэлсэн байна. Гэхдээ энэ дуунуудаас гадна Эртний Сайхнаар эхэлсэн ч болдог гэнэ. Яагаад Эртний Сайхныг өөр бусад зэрэглэл багатай дуунуудын араас дуулдаггүй гэхээр нөгөө л олон жилийн өмнөх Төрт ёсны уламжлалтай нь холбоотой дуу гэдгээ хүндэлдгийн улмаас юм шиг байна. Монголын төрийг Эзэн Чингисийн язгуураас (удмаас) залгамжилж бүрдүүлдэг байсан, энэ нь нэг ёсондоо Монгол оронд эртний сайхан ерөөлөөр тохиосон явдал гэж ард олон энэ дууг олон зуун жил үе дамжин дуулж ирсэн юм гэнэ лээ. Тэгэхлээрээ угсаа залгамжилж, төрийн хэргийг хариуцах эзэн хаан ээлжлэн солигдох тутамд энэ дуугаа дуулдаг байсан болов уу. Ингэхлээр энэ нь энгийн найр, хурим, наадам, ёслол дээр дуулагддаг дуунуудтай огт адилгүй, өөр цаг үе, өөр орчин нөхцөлд дуулагддаг байснаараа Монгол улсын анхны сүлд дуу юм гэж би ойлгодог.

11:02 AM  
Blogger bayabaga said...

urtiin duunii ner ikh goyo yum aa. yag l shuleg sig sonsogdoh yum.

1:19 PM  
Blogger Unknown said...

Бөхөд дуртай ч уртын дуунд нь залхуу хүрээд ондоо дуу явуулж болдоггүй юм байхдаа гэж боддог байсан би нэг ахынхаа хуримнаар Завханы Гэрэлтогтох эгчийнхээ (манай төрөл) Отгонтэнгэрийн тухай нэг дууг дуулахад нь өөрийн эрхгүй нулимс дуслуулан сонссоноос хойш уртын дууны үнэн гайхалтай чадал, сэтгэлийн ямар нэгэн утсыг хөндөх эгшиглэнд нь үнэн голоосоо дуртай болчихож билээ. Залуустаа хандаж хэлэхэд уртын дууг дуучных нь дэргэд суугаад үгийнх нь утгыг мэдэж сонсох хэрэгтэй. бүүр монгол хүн л юм бол сонсох мэдэх байтугай үүрэгтэй гэж хэлмээр байна.

8:39 PM  
Blogger Цахирмаа said...

Сайхан бичлэг олж уншаад их баярлалаа.Орон зай цаг хугацааны хязгаарт баригддаггүй монгол ахуй соёлын онцлогийг уртын дуу тод илэрхийлдэг гэж боддог.Сонсоход л цаанаасаа сэтгэл уужираад ирдэг юм.
Уртын дуу сонсох дуртай ч түүхийг нь сонирхож судалж байгаагүй болохоор эндээс олон юм ойлголоо.1850-иад оны үеэс үүсэлтэй гэж огт бодоогүй юм байна.Бүүр эрт үед үүссэн байх гэж бодоод явсан.Сайхан уртын дуу сонсох юмсан.

11:34 AM  
Anonymous Anonymous said...

Urtiin duu saihaan .....Iim saihan yum iig medrehgui amid baina gedeg bol emgenel.Gehdee.....
Dorjdagva guia shig l saihan duulah heregtei yum shuu dee.
Eeee mon saihan duulnaa ter shuranhai turleg nugalaa estoi l neg nomoor n duuldag hun yum.

End baigaa duunuud ih saihan bichij ee bas Tsombon tuuraitai huren Mandal juuzai Daagan har Tungalag Tamir Bulgan hangai gej saihan duunud bii.

12:31 PM  
Anonymous Anonymous said...

Hohoo Namjil iin tuhai gevel ene hun Ar Hovch iin unaga gej duug zohioson n batlagdsan yum bilee olnii yariagaar.Ene hun odoogiin Omnogovi aimgiin Hurmen sumiin hun yum bilee tegeed Gurvansaihan uuliinhaa ar iig ar omnod iig ovor hovch gedeg baijee.
Namjil hohoo shig saihan duuldag er baij ee tegeed guurstai hurdan saihan moritoi ter moriooroo taniltssan huuhen tei gee hol gazar bainga iren ochij baidag baijee.Hohoo Namjil harts garaltai yaduu zuduu amidarch baisan bna ene hun Altain haruuld alba haaj baijee.... gej Dorjdagva guia olon hunees uuniigee sonsoj batalsan bna.

Ar hovchiin unaga
Altan togos borooroo
Amrag jaahan huugiinhee
Aashind n buugaad mordvoo

gej duuldag yum bna ene duu bol jinhene er hunii id bah iig haruulsan davhar shuuranhaitai saihan duu yum bilee

12:42 PM  
Anonymous Anonymous said...

Mongoliin talaarhi gaigui blog gadaadiinhnaas:

http://danzanravjaa.typepad.com/my_weblog/

http://www.birdsmongolia.blogspot.com/

http://www.mongolianmatters.com/

http://www.mongolianmatters.com/

http://hellomongolia.typepad.com/

http://hellomongolia.typepad.com/



Mongoliin tuhai buruu, tashaa zuils edgeer site uud deer baival comment bichichgeeye. Mun sanaa aczgaaya.

11:04 PM  
Anonymous Anonymous said...

Эртний сайхан дууны жинхэнэ дээр үед дуулагддаг байсан эх нь.
Одоогийн дуучид зөвхөн эхний түрлэг түрээд дуусгаж байна Хүмүүсээ Идэр жинчин дууны бүтэн түрлэг мэддэг хүн бичиж zorge_egypt@yahoo.com _хаягаар яавуулна баярлалаа Уртын сайхан дуугаа сурч өвөг дээдсийнхээ агуу соёлыг мартахгүй дэлгэрүүлж явцгааяа

Эртний Сайхан

Эрт- нээ сайхан ерөөлөөр үү
Энэ- ээ Монголын оронд –нээ
Эзэн Чингис хааныхаа
Язгуурын ээчээ Бүрдвээ
Тэнгэр мэт-үү заяатай
Тэгш-ий таван оюунтай
Тэнэгэр уужим зарлигтай
Тэнгэрийн мин-ну үр сад би-лээ
Олон одон-у дунд эчээ
Саран-у гэрэл тодорхой
Олон хүмүүн-ү дунд эчээ
Яндар мэт чимигтэй
Сүмбэр уул-ийн оройгоо эчээ
Сүндэртэн сацараад-у
Сүр-ү жавхлан дэлгэрээд
Сүлд-ину бат-у бол-тугай
Хамаг номын рашаан-ыг
Хана-хуй чинээгээ-рү хүртээ-дү
Хаган эзэн Чингисийнхээ өм-нү
Хамаг бүгдэгээ-рү жиргаяа

1:42 PM  
Blogger Bold said...

Ih bayarlalaa Anony, unetei medeelel bn.

8:01 PM  
Anonymous Anonymous said...

Амар мэнд үү. Таны бичсэн зүйлийг уншиж үзээд сэтгэл ихэд хөдлөв. Финландын эрдэмтэн Рамстедийн эмхэтгсэн Монгол аман зохиолын цуглуулганд нилээд олон уртын дууны үг байх юм. Энэ бол 1900-аад оны үед цуглуулсан болохоор хуучины өөрчлөгдөж хувираагүй үгнүүд байна. Энэ номноос харьцуулахад хувьсгалын үед уртын дууны үе их өөрчлөгдсөн байх юм. Хэрэгтэй бол энэ номны нэр усыг илгээж болно. Өөртөө байгаа уртын дуунуудаасаа хуваалцаж болох уу. Надад хэдхэн дуу л байгаа. Илүү олон дуу олж сонсмоор байна. Надад энэ хаягаар хариу бичээрэй. ganzotigd@yahoo.com

12:19 PM  
Blogger Orgil said...

Sain baina uu? Saihan bichleg olj unshaad sanaa setgel saihan bolloo.
Hojuu ch gesen olj unshisandaa bi bayartai baina. Heduulee zuvhun urtiin dunii tuhai bichdeg negdsen site ch ym uu esvel group mail-tei bolvol ih saihansan. Tsaashdiin chin ajil uilsed chin amjilt husi sain uils buhen delgereh boltugai.

11:56 AM  
Blogger Unknown said...

Мэндийг эрье. Би яагаад ч юм уртын дуунд маш дуртай бөгөөд энэхүү блогийг олж уншсандаа баярлаад сэтгэгдэл үлдээхээр болов. Би хэдийгээр 21 тэй боловч чадах ядахаараа уртын дууны талаар олж мэдэх гэж хичээж явна, гэхдээ тэр болгон ном товхимол олдоод байхгүй юм. Уртын дууны талаар өөрийн бодлоо хуваалцахад, ер нь анх монгол соёл үүссэнтэй зэрэгцэж уртын дуу үүссэн болвуу гэж бодогддог. Учир нь уртын дууг хотын чимээ шуугианаас гадна, байгалийн сэлүүнд сонсоход, дуучных нь хоолойноос сонсоход гайхамшигтай байдаг. Тэр ч байтугай зарим дууг морины явдалтай авцалдуулан дуулахад бүр сонсголонтой байдаг. Би Жаахан Шарга, Хүрэн Толгойн Сүүдэр, Өвгөн Шувуу зэрэг дуунуудад дуртай бөгөөд өвгөн шувуу дууны үг, түүхийн талаар бичиж өгвөл маш их баярлах болноо.

7:17 PM  
Anonymous Anonymous said...

Уртын дуу бол үнэхээр гайхамшигтай. Уртын дууг сонсоод би монгол орон, ухаантай ардууд,уламжлалт ёс заншилаараа бахархах сэтгэл төрдөг. Монгол түмний минь сүлд болсон уртын дуугаа бид хүүхэд цагаас нь эхлэн сэтгэл зүрхэнд нь шингээх хэрэгтэй гэж боддог.Тийм ч учраас сургуулийн хичээлүүдэд энэ тухай орж баймаар санагдах юм.

3:33 PM  
Anonymous Anonymous said...

Уртын дуу үнэхээр гайхамшигтай

3:33 PM  

Post a Comment

<< Home