Нэн тэргvvнд миний хувийн бодлыг уншиж, санал бодлоо хуваалцсан хvмvvст гvнээ талархая. Oeрт тeрсeн миний хувийн сэтгэгдэлд хэн нэгний санаа бодолд тулган шаардалт eгeх ямар ч зорилго агуулагдаагvй бeгeeд энэ нь нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэх тухай биш, зeвхeн хувь хvнд тeрсeн сэтгэгдлvvдийн нэгээхэн хэсэг гэдгийг хэлэхийг хvсч байна.
Oмнeх бичлэгт сэтгэгдлээ vлдээсэн зарим хvмvvс
“Монголд асуудал байгааг хангалттай ярьлаа, бичлээ. Харин энэ асуудлыг шийдвэрлэх арга зам, нийгмийг eeрчлeх гарцын талаар бичсэнгvй” гэж шvvмжилсэн байгаа. Би “хvмvvс нийгмээ eeрчлeхийн тулд ингэх хэрэгтэй, тэгэх ёстой” гэж бусдад зааварчлахаас илvv эхлээд eeрийнхee тvвшинд асуудлыг авч vзэх хэрэгтэй гэж боддог. Энэ ч учраас эхлээд eeрт тeрсeн сэтгэгдлийг бичсэнээ хэлье.
Харин одоо нийгмийн бvх баялаг, бvхий л эрх мэдэл цeeн тооны хvмvvсийн эрхшээлд орчихсон, анархист энэ нийгмийг eeрчилж болох гарцын талаар eeрийн бодлыг маш товч бичье.
Нийгмийн eeрчлeлт гэдэг нь тухайн нийгмийг бvрдvvлэгч ард иргэдийн оюун санаа, ухамсарт эрс eeрчлeлт гарснаар тайлбарлагдана. Ингэхлээр энэ нийгмийг eeрчлeх гарц нь иргэдийнх нь боловсрол, сэтгэхvй, ухамсрын дээшлэлт, оюун санааны дэвшил мeн. Эндээс “хvн амын бараг 40% нь ядуу байхад яаж ухамсар, сэтгэхvй, боловсролыг нь дээшлvvлэх юм бэ?” гэсэн хэцvv асуулт урган гарна. Онолын хувьд хvний сэтгэхvй, ухамсар гэдэг нь эзэмшиж буй боловсролоор нь, мeн авч буй мэдээллээр нь дамжин дээшлэх боломжтой. Тэгвэл бид хvний боловсролыг дээшлvvлэхэд, иргэдийн авч буй мэдээллийг нь чанаржуулж, тэдний vзэл санаа, ухамсарт нь эерэгээр нeлeeлeхeд, улмаар нийгмийн сэтгэхvйн тvвшинг дээшлvvлж, нийгмийг эрvvлжvvлэхэд юуг хийж чадах вэ? Энэ асуултад дор бvрнээ хариулах гээд vзье.
Боловсрол:
Би хувьдаа eeрийн эзэмшсэн мэргэжлийнхээ хvрээнд буюу эрдэс баялгийн эдийн засаг, байгалийн нeeцийн менежмент, инженерийн эдийн засаг, дериватив ба санхvvгийн инженерчлэл, эрсдлийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшиж буй Монгол оюутнуудад зориулж мэргэжлийн ном бичих бэлтгэл ажлуудаа хангаж, нэг ном бичиж эхэлж байна. Монголд сурч байгаа оюутнуудад мэргэжлийн ном байдаггvй учраас тэд бараг юу ч сурч чадалгvй тeгсдeг. Иймд нэг ч гэсэн мэргэжлийн ном бичиж хэвлvvлбэл тэдний боловсролд оруулж байгаа тодорхой хувь нэмэр байх болов уу. Тeгсeeд Монголдоо буцан ирж буй хvмvvс, ер нь мэргэжилтэй Монгол хvмvvс eeр eeрсдийн мэргэжлийн чиглэлээрээ зохих зeвшeeрлийн дагуу гадаад хэл дээр бичигдсэн сайн номнуудыг орчуулах, болж eгвeл eeр eeрсдee ном бичиж хэвлvvлэх нь Монголын дээд боловсролд оруулж буй их хувь нэмэр болно гэж би vздэг. Номгvй оюутан шvдгvй чоно, далавчгvй шувуунаас ялгаагvй билээ.
Мeн гадаадад post-graduate зэрэг авсан хvмvvс vндсэн ажлынхаа хажуугаар Монголын их сургуулиудад нэг ч гэсэн мэргэжлийн хичээл заавал Монголын дээд боловсролын чанарыг эрс дээшлvvлэх сайн талтай болно. Гагцхvv цагийн менежмент ба цагийн боломжийн асуудал л энд бий. Oeрийн vндсэн ажлуудаас гадна чeлeeт цагаараа мэргэжлийн ном бичих, болж eгвeл их сургуульд хичээл заах гэсэн эдгээр чиглэлvvдэд л би одоогоор анхаарлаа хандуулж байна.
Мэдээлэл:Монголын ТВ, радио, сонин хэвлэл цаг vеийн улигт мэдээнvvд, хэрэгцээгvй нэвтрvvлгvvдээр дvvрэн. Энэ бvхэн нь Монгол иргэн сайн сэтгэх, оюун санаагаараа хeгжих, ухамсар нь дээшлэх бvхий л боломжийг нь хааж байдаг.
Мэдээлэл гол тeлeв медиа-гаар дамжин иргэдэд хvрнэ. Тиймд иргэдэд оюунлаг бeгeeд сэтгэхvй хeгжvvлэх, vнэн бодитой мэдээлэл хvргэх, ингэснээр нийгмийн сэтгэхvйд vлэмж нeлeeлeх гол эрх, vvрэг нь Монголын сэтгvvлчдэд бий. Монголд тодорхой чиглэлээр мэргэшсэн, давхар мэргэжилтэй (жишээ нь бизнес, эдийн засгийн нэвтрvvлэг, мэдээг энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн сэтгvvлч хийх, хvргэдэг байх гэх мэт) сэтгvvлчид байдаггvйгээс мэдээллийн чанар vнэхээр доогуур тvвшинд байдаг. Иймээс сэтгvvлчид мэргэшсэнээр хvмvvсийн vзэх, сонсох мэдээллээр нь дамжуулж, тэдний сэтгэхvй, оюун санаа, ухамсарт нь нeлeeлeх, ингэснээр нийгмийг eeрчлeх vндэс суурийг тавилцах бvрэн боломжтой.
Тvгээмэл медиа-нуудаас гадна хvрээлж буй хvмvvс нь тухайн хvний сэтгэхvйд нeлeeлдeг. Тэгэхээр медиа-нуудаас авахаас eeр бусад мэдээллийг тухайн хvний танил нeхeд, гэр бvлийн хvмvvс нь тэр хvнд хvргэж чадна. Ийм болохоор миний хувьд гэр бvл, найз нeхeд, цаашлаад тeрeл садангийн хvрээ, ажлын байрныхаа орчинд аль болох зeв бодитой мэдээлэл eгeх, eeрийн мэдсэн илрvvлснээс хуваалцах, академик боловсролын талаар хэрэгтэй хvнд нь зeвлeж чадах зvйлээ зeвлeн туслах, тэдгээр хvмvvсийн оюун санаа, ухамсар сэтгэхvй нь eдгeeгийнхeeс дээшлэхэд нь аль болох тусалж дэмжих, цаашлаад тэднийг нийгмийн eeрчлeлтийн талаар зeв шийдвэр гаргахад нь эерэгээр нeлeeлeхийг хичээх болно. Ер нь хvн бvр дор бvрнээ, eeр eeрийн орчиндоо, eeрийгee хvрээлж буй хvмvvстээ иймэрхvv байдлаар нeлeeлж чадвал тэднийг зeв шийдвэр гаргахад нь (иргэний vvргээ биелvvлэх, сонгуульд санал eгeх, нийгмийн eмнe хvлээсэн хариуцлагаа ухамсарлах гэх мэт) тусалж чадна. Ингэснээр нийгмийн сэтгэхvй дээшилж, улсынхаа жолоог vнэхээр ёс суртахуунтай, боловсрол мэдлэгтэй, шударга иргэддээ eгч чаддаг болох байх. Энэ бvхэн нь нийгмийн eeрчлeлтийн удаан боловч vр дvнтэй гарц юм болов уу.
Харин зарим хvмvvсийн боддогоор нийгмийн эрс тэмцэл хийж, тeрийн эргэлт хийх, хvч хэрэглэх гэдэг нь тvргэн боловч тийм ч урт настай, vр дvнтэй байж чадах арга зам, гарц гэдэгт би эргэлзэж байна. Миний бодлоор тeрийн эрх барьж буй eдгeeгийн шударга бус хvмvvсийн тоотой нь тэмцээд нэмэргvй. Харин бид ашид мeнх оршин тогтнож чадах, нийгмийн эрvvл сэтгэлгээг бий болгохын тeлee шаргуу хeдeлмeрлeх хэрэгтэй гэж vзнэ.