Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Tuesday, February 27, 2007

Нутагтаа очоод тeрсeн сэтгэгдлvvд

Тэмдэглэл хeтлeлгvй их уджээ. Блог-оо бараг л мартах дeхeж. Урт удаан хугацаанд блог сэргээгээгvйдээ хvлцэл eчье.

Монголд ирээд хагас жил гаруй хугацаа eнгeрчээ. Энэ хугацаанд хоёр ч тeсeл дээр ажиллаж дууслаа. 3-4 ажил зэрэг хийж ч vзлээ. Завгvй амьдралын хэмнэл заримдаа хэт тvргэсч, заримдаа царцанги болсон ч юм шиг сэтгэгдэл тeрнe. Ямар ч гэсэн эх нутагтаа ирээд тeрсeн сэтгэгдлvvдээсээ тантай хуваалцая. Сэтгэлийг тань гонсойлгох зvйл энд бичигдсэн байж болох ч, байгаа бодит vнэнийг eгvvлэхийг л зорьсныг ойлгоно буйзаа.

1. Ухамсар, соёл

Монголын нийгэмд хvмvvсийн дунд сэтгэлгээ, ухамсрын болоод хeрeнгe чинээний асар ялгаатай давхарга, бvлгvvд бий болсон нь илт мэдрэгдэж байна. Ухамсраар хамгийн дорой, ядуу байгаа нь хeрeнгe чинээгээрээ нийгмийн доод давхаргад багтах vгээгvй ядуучууд БИШ, харин дээд давхаргынхан, eeрсдийгee шинэ Монголчууд, элитvvд гээд бодчихсон, улс тeрeeр тоглож буй тeрийн eндeр албан тушаалд он удаан жил ээлжлэн сууж буй луйварчид байх юм. Харин хeрeнгe чинээгээр дулимаг жирийн албан хаагчид, хeдeлмeрee шударга бусаар vнэлvvлж байгаа шударга иргэд маань, маш eндeр боловсрол, ёс суртахуунтай ч тvvнийг нь eнeeгийн Монголын нийгэм хvлээж авах чадваргvй байгаад харамсдаг боловсролтой залуус маань ухамсар, ёс суртахуунаараа нийгмийнхээ хамгийн дээд давхаргад багтаж байна.

Нийгмийн соёлын тухайд хvн хvнээ хvндэлж, бие биенээ “энэ хvн чинь бидний нийгмийн нэг эд, эс юм шvv” гэж харахаас илvv нэгнийгээ vл хvндлэх, vзэн ядах vзэл (misanthrophy) Монголын нийгэмд газар авсан нь ажиглагдлаа. Нийтлэг уур амьсгалыг нь ажиж байхад хvмvvс уур уцаар ихтэй, амьдралд сэтгэл ханамж муутай байна. Энэ нь хvмvvсийн eдeр тутмын замын хeдeлгeeнд оролцох, vйлчилгээ eгeх, авах vйл ажиллагаанаас нь тодорхой мэдрэгдэнэ. Жишээ нь замын хeдeлгeeнд оролцож байгаа жолооч гарцан дээр явган зорчигчид зам тавьж eгдeггvй, зам тавьж зогссон жолоочийн араас бусад нь сигналдаж, хэл амаар доромжилдог, гарцаар гарч байгаа явган зорчигчийг бас сигналдаж цочоодог, замын хeдeлгeeнд оролцохдоо “би л болж байвал бусад нь яасан ч яахав” гэсэн амин хувиа хичээсэн бvдvvлэг vзлээр хандаж байгаа нь жирийн иргэдийн eдeр тутмын амьдралд маш их дарамж, стресс болж байдаг ажээ. Энэ бvхнийг дээд тушаалтнууд мэдэрдэггvй юм байна лээ. Учир нь тэд eeрсдийн явж байгаа бvх замын хeдeлгeeнvvдийг хаалгаж, дохио хангинуулсан хамгаалалтын машинаар зам гаргуулаад, хотын замаар чeлeeтэй зорчдог байх юм. Миний бодлоор тэд Монголын иргэн л юм бол жирийн иргэдтэйгээ нэгэн адил замын хeдeлгeeнд оролцож, eнeeдeр Улаанбаатар хотод замын хeдeлгeeнд оролцоход ямар их дарамттай байгааг мэдрэх ухамсартай, vvнийг шийдвэрлэх сэтгэлтэй байх ёстой.

Дэлгvvрт худалдаа хийх vед худалдагчтай мэндэлж, баярлалаа, баяртай гэх мэт энгийн vгс хэлбэл зарим нь их гайхаж байна. Тэд eeрсдee хэзээ ч худалдан авагчтай тvрvvлж мэндэлдэггvй, бараа бvтээгдэхvvнийг нь худалдан авч байхад баярлалаа гэж хэлдэггvй, танихгvй ч гэсэн eeрeeс нь vйлчилгээ авсан хvндээ баяртай гэж хэлдэггvй болохоороо ийн гайхдаг бололтой юм. Нийгэм хэцvv байгаагаас хvн ууртай уцаартай, харилцааны энгийн соёлгvй байх нь аргагvй гэж зарим хvн eмeeрeх байх л даа. Харин энэ их бухимдлыг тайлж, уур уцаарыг арилгаж, нийгэмд хvн яаж хeлee олж, байр сууриа эзлэх вэ, ингэснээр нийгмийн соёлын тvвшинг яаж дээшлvvлэх вэ гэдэг дээр нэг ч хvнд санал алга. Нийгмийн жирийн харилцаанд бие хvн бусадтайгаа яаж харилцаж байгаагаас, харилцааны энгийн соёлоос л бvх сайн зvйл эхлэх нь ойлгомжтой ч харамсалтай нь “хамгийн хялбар, жижигхэн, энгийн зvйлийг хийх нь зарим vед хамгийн хэцvv болсон байдаг” гэсэн догма Монголд бий болжээ.

Монголд аль ч шатанд цаг баримтлана гэдэг ховор бeгeeд “vдээс eмнe”, “vдээс хойш” гэсэн хоёрхон цагтай юм шиг л сэтгэгдэл тeрvvлэв. Цаг тохирч уулзалт хийхээс хvмvvс зайлсхийж, цаг тохирохдоо ”тэгж байгаад миний гар луу утасдчих” ч гэдэг юмуу, эсвэл “ирэнгvvт надруу залгаарай” гэх мэт утга нь vл ойлгогдох, цаанаа л нэг “найдваргvй, баталгаагvй” шинжийг агуулсан vгс хэлнэ. Цаашилбал E-mail-ээр хvнтэй харилцаж, санал солилцох, уулзах цаг тохирох гэдэг асуудал лав л тeрийн алба хашиж байгаа зарим ажилтнууд, дарга нарт алга байна лээ. Ингэхлээр хvнд суртал Монголд дээд зэргийн тvвшинд хvрсэн гэж хэлж болно.

Намайг гар утас хэрэглэдэггvй гэхээр олон хvн гайхаж, “гар утасгvй хvнийг анх удаа л харж байна” гэх ба дэндvv харамч хахир хvн байна гэж дотроо бодож байх шиг. Тeрeл садангууд дотроо 60 гарсан нагац эгч бид хоёр л гар утасгvй нь байх аж. Oeрeeр хэлбэл ихэнх хvмvvс мeнгeний vнэ цэнийг мэдэхгvйгээс, юу хvсэж байгаагаа мэдэхээс юу хэрэгтэйгээ vл мэдэх-ийн гайгаар Монголд 8 настнаас 80 настан хvртэл бараг бvх хvн гар утастай болж, тэр нь нийгэм дэх vр ашиггvй хэрэглээ гэхээр болжээ. Ажил дээрээ, гэртээ утастай, тэгээд e-mail-ээ eдeр бvр шалгадаг байхад гар утасны хэрэг надад vнэндээ байдаггvй л дээ. Гэтэл энд бага ангийн сурагчид хvртэл хэн нь ямар дугаартай, ямар маркийн гар утас хэрэглэдэг гэдгээрээ бараг уралддаг болсон гэнэ. Оюуны хомсдол ямар тvвшинд очсоны нэг илэрхийлэл энэ буюу. Энэ ч утгаараа сайд дарга нар, УИХ-ын гишvvд нь хvртэл албан ажил, хувийн асуудлаа хольж хутгаж байх юм. Жишээ нь УИХ-ын чуулган дээр гар утсаараа яриад, мессеж шалгаад, ямар асуудал хэлэлцэж байгааг vл сэхээрэх гишvvд, сайдууд дийлэнх нь байх юм. Утас нь дугараад, утсаараа яриад байхаар тэр хvний анхаарал ажилдаа тeвлeрeхгvй нь мэдээж. Тэгэхээр тeрийн ажил ямархуу явагдаж байгааг зvгээр л гар утсаар тайлбарлачихаж болмоор. Ерeeс гар утас гэдэг нь тухайн хvний хувийн асуудалтай холбоотой байх ёстой гэж би ойлгодог. За ажлын онцлогоос шалтгаалаад, жишээ нь salesperson, delivery agent гэх мэт хvмvvс зайлшгvй гар утсаараа бизнесээ явуулах нь ойлгомжтой л доо. Гэтэл Монголд оффисын ажилтнууд оффис дээр нь утас, факс, интернэт байсаар атал гар утсаараа ажил тeрeл, ахуй амьдрал, хувийн асуудлаа гээд бvгдийг нь ярьдаг нь vнэхээр оффисын дvрэмд, оффисын ажилтны ёс суртахуунд огт нийцэхгvй санагдаж байна. Зvй нь тэд ажил vvргээ явуулах vедээ, ажлын цагаар гар утсаа унтраах ёстой юм. Мэргэжилтэй, боловсролтой, нэр хvндтэй алба ажилтай хvн нэрийн хуудсан дээрээ гар утасны дугаар бичдэггvй бичигдээгvй дvрэм олон улсын тvвшинд мeрдeгддeг. Гэтэл Монголд бараг л бvх шатны хvн нэрийн хуудсан дээрээ гар утсаа бичсэн байх юм. Oeрeeр хэлбэл энэ нь “намайг олж харьцахыг хvсвэл миний хувийн дугаар луу залгаарай” гэсэнтэй утга нэг болчихоор байна. Цаашилбал Монголд оффисын утсыг бараг хэрэглэдэггvй гажиг жишиг тогтчихоод байх шиг. Тeрийн албанд гэхэд дарга нар нь ажлынхаа утсыг авдаггvй, ажлынхаа утсаар барагтай ярьдаггvй. Тэнд нь нэг утас тоосонд даруулаад дугарч л байдаг. Харин гар утсаараа бол eeр. Oглeeнeeс vдэш болтол хэзээ, хаана байгаагаасаа vл хамааран амраг садан, ах дvv, арилжаа наймаа, ажил хэргээ тэд ярина. Ингэхлээр Монголд сурагчдаас нь эхлээд тeрийн албаны ажилтнууд, сайд дарга нар нь хариуцсан vvрэг ажилдаа анхаарлаа vл тeвлeрvvлэн хэрхэн хeнгeн, хийсвэр ханддагийг зeвхeн тэдний гар утасны vрэлгэн, ухаангvй, дэг журамгvй, бvдvvлэг хэрэглээгээр нь тайлбарлачихаж болмоор юм шиг.

Соёлын хувьд Хятадын соёл манай нийгэмд eнгeрсeн цeeн жилд маш эрчимтэй тvрэн орж ирснийг ирvvт мэдрэв. Улаанбаатар хот яг л Хятадын eмнe зvгийн, орон нутгийн нэг хот шиг болж. Энд Монголоор ярьдаг, Монголжсон Хятад, Солонгос хvн маш олон болсны дээр, иргэд Монгол, Хятад нь огт мэдэгдэхгvй шахам болсныг мэдрээд сэтгэл минь их eвдeв. Oвeр Монголын телевизийн сувгаар нь Ар, Oвeр Монголчууд тэврэлдээд дуулаад, хамтраад урлагийн тоглолт их л vзvvлж байгаа харагдах юм. Монгол биш хvн тvvнийг нь харвал “Монгол бол Хятадын нэг хэсэг гэдэг нь vнэн юм байна” гэж ойлгохоор. Oвeр Монголоор дамжин язгуурын Монгол маань Хятадад нэлээд тvргэн уусч байгааг нvдээр харлаа. Ер нь ажиж байхад уламжлалт Монгол соёл, ёс заншлаа мэддэг хvн тун цeeхeн болсон бололтой. Vvний нэг жишээ нь сая Цагаан сараар гахай жилийг хvмvvс “алтан гахай” хэмээн нэрлэж байх юм. Хятад хvн гахайг арвин баян эд баялгийн дээд гэж шvтдэг, аливаа эрхэмлэн хvндэтгэдэг зvйлээ “алтан” хэмээдгийг (алтан луу, алтан улс гэх мэт), мeн Хятад хvний “eнгeрсeн, одоо, ирээдvйн амьдралдаа мeнгe, эд баялаг хуримтлуулах” амьдралын философийг нь бодолцвол Алтан Гахай гэдэг нь Монголчуудад биш, илэрхий Хятадуудад хамаатай нэр юм. Гэтэл Монголчууд маань бие даан сэтгэн бодох, шvvн тунгаах ухаангvй болж, бусдыг урсгалаар даган дуурайж, Хятадын соёлд автаж байгаа нь vнэхээр жигшил тeрvvлж байна. Энэ мэт зvйлсийг бусадтай ярилцвал “Чи тэгээд яаж ч чадахгvй биздээ? Хятадын хvчинд Монголчууд хvнс хоол, эд бараагаар хангагдаж амьдарч байгаа юм бишvv” гэж омоглон уурлах МОНГОЛ хvн олон болжээ. Ерeeс тийм хvмvvс Хятадад уусах хувь тавиландаа эвлэрчихсэн, тvvнийг хvлээн зeвшeeрсeн ч юм шиг. Ер нь надад ойлгохгvй зvйл энд их байнаа. Язгуурын Монгол ухаанаар сэтгэж, Монгол хvний нvдээр эх орноо бодитоор нь нэг харвал жигшин зэвvvцэх, эмзэглэх, сэтгэл eвдeх vзэгдэл, зvйлс энд урьдахаас их болж. Харин Монгол хvний БУС нvдээр харвал энд юм бvхэн болоод, бvтээд, жам ёсоороо жижиг зах зээл нь хeгжeeд, хvмvvс нь ахуй амьжиргаа эрхлээд, Монгол удаан боловч бас хeгжeeд байгаа мэт харагдах байх л даа.

2. Ядуурал

Санхvvгийн хувьд дийлэнх иргэд маань ядуучуудын бvлэгт орчихжээ. Ядуу хvн гэхээр орох оронгvй, эрхэлсэн ажилгvй, орлогогvй, vгээгvй хоосны нэр ч биш юм. Хэдийгээр гэр орон, унах унаа, тодорхой эрхэлсэн ажил, орлоготой ч, тvvнээсээ мeнгeн хуримтлал vvсгэж чаддаггvй, тэгэх боломжгvй байгаа иргэдийг бас ядуурч байгаа хvн гэж тооцдог. Энэ ойлголтоор бол Монголын бvх дунд, доод давхаргынхан, eeрeeр хэлбэл шударгаар хeдeлмeрлeгсeд ядуу гэсэн бvлэгт орохоор байгаа юм. Oргeн хэрэглээний бараа бvтээгдэхvvн, vйлчилгээний vнэ маш eндeр байхад Монгол хvний хeдeлмeрийн vнэлэмж хэт доогуур байгаа нь ядуурлыг улам бvр нэмэгдvvлэх боллоо.

Амьжиргааны урсгал зардлуудаа (байр, хоол унд, хувцас, тээвэр, даатгал, харилцаа холбоо гэх мэт) бvрэн тeлeeд, хэрэглээгээ нэлээд танаж, сэтгэл зовнихгvй амьдрахын тулд Монголд дор хаяж $1,000-ын цалин сард авах шаардлагатай болсон байна. Oeрeeр хэлбэл Улаанбаатар хотод энгийн орон сууцандаа, нэг их санаа зовох зvйлгvй амьдрахын тулд ийм хэмжээний орлоготой байхыг амьжиргааны тvвшин нь eeрee шаардаж байна. Хувь хvнд ийм хэмжээний цалинг хувийн хэвшил юмуу олон улсын байгууллага л санал болгоно. Харин улсын байгууллага, тeрийн албанд байдал маш хvнд. Жишээ нь Монголд хeдeлмeрийн хeлсний доод хэмжээ сард 69,900 тeгрeг, 80,000-аас доош тeгрeгийн орлогод татвар ногдуулахгvй, тeрийн албан хаагчийн дундаж цалин сард 156,000 тeгрeг байх ба 30 гаруй жил vр бvтээлтэй ажилласан их эмч нар сард 150,000 тeгрeг авч байх юм. Улс орон хийсэн бvтээснийхээ хэрээр иргэд нь хeдeлмeрee vнэлvvлэх нь ойлгомжтой ч, тeрийн албан хаагчид, тeсвийн ажилтнуудын хувьд цалин хэтэрхий бага байна. Сарын $130-оор хvн яаж амьдрах вэ? Энэ эмгэнэлт байдалд нийгмийн баялгийг шударгаар хуваарилахын оронд далдуур хууль бусаар “хулгайлагч” тeрийн eндeр албан тушаалтнууд буруутайгаас гадна тэднийг танилгvй олон олон сонгуулиар сонгосон сонгогчид бас буруутай.

“Гадаадад хичнээн eндeр боловсрол эзэмшээд ирлээ ч, Монголын нийгэмд тэрхvv боловсрол, мэдлэг, чадвараа шударгаар vнэлvvлж, цалингийн орлогоороо хангалттай амьдарч, тvvнээсээ vр хvvхдvvдийнхээ ирээдvйн боловсролд мeнгeн хуримтлал vvсгэх боломж Монголд eнeeдeр алга байна” гээд дvгнэчихэд хилсдэхгvй гэж бодно. Учир нь би энд хоёр л жишээ хэлье. Олон улсын хандивлагч байгууллагуудаар санхvvжигддэг гадаадын тeсeл Монгол ажилтанд (барууны оронд post graduate degree хийсэн, мэдлэгтэй, туршлагатай хvмvvс) дунджаар $800-ын цалин сард eгдeг мeртлee гадаадын экспертvvддээ хоногт $700 орчим цалин eгч байх юм. Хувийн хэвшилд competitive salary амалж байна гэх мeртлee боловсролын тvвшнээр ижил, ажлын туршлагаар ялгаагvй гадаадын, Монголын хоёр мэргэжилтэн байлаа гэхэд тэдний хооронд тэмээ, ямаа шиг цалингийн тvвшний ялгаа байх юм. Энэ жишээнээс vзэхэд Монгол хvн vvрд бага цалинтай байх ёстой гэсэн vзэл манайд vйлчилсээр л байна. Бид Монгол хvн болж тeрсeн болохоороо vргэлжийн мeнхeд бусдаас бага цалин авч байх ёстой биш биздээ? Би гадаадын байгууллагаар санхvvжигддэг элдэв тeсeл, мeн хувийн хэвшлийн талаар энэ удаад дэлгэрvvлж бичихээ тvр азная. Харин Монголд тeрийн алба ямар байгаа талаар бичихийг илvvд vзлээ.

3. Тeрийн алба

Монгол залуус, бvсгvйчvvд гадаадад ямар их сургуульд боловсрол эзэмшиж, зэрэг хамгаалж, нэр хvндтэй газар мэргэжлээрээ ажиллаж туршлагажсан нь Монголын тeрийн албанд огт хамаагvй, нeлeeгvй болчихсон байна. Учир нь тeрийн алба гэгч тeрийн vйлчилгээг ард иргэдэд vзvvлэх ёстой энэ чухал алба Монголд бодит утгаараа устаж, зeвхeн зохиомол тоглоом тeдий болчихсон гашуун vнэнийг би биеэрээ мэдэрлээ. Энэ юунаас болов? Миний бодлоор Монголд эрдэм боловсролыг бодитоор vнэлэх орчин бvрдээгvйнх бус, тэрхvv орчныг хэсэг бvлэг хvмvvс зохиомлоор, он удаан жилээр албадан хаан боогдуулж байгаад оршино. Цeeн тооны бvлэг хvмvvс eeрсдийн эрх ашигт нийцvvлэн бидний улс орноор тeр барьж тоглон, Монголыг улмаар тоглоомын улс болгосон нь ийм эмгэнэлт байдалд хvргэжээ.

Монгол Тeрийн алба мэргэшсэн, чадварлаг байх ёстой гэж тeрийн албаны тухай хуулинд заасан байдаг ч, eнeeдeр Монголын тeрийн албанд ажиллаж байгаа дийлэнх ажилтнууд (бvгд гэж хэлээгvй) мэдлэг боловсролоор дулимаг, шийдвэр гаргах чадваргvй, мэргэшсэн бус, хvний vгээр vг хийж, хvний хийсэн бvтээснээс хулгай хийж, ажилд авахыг тушаасан хvнийхээ нeмeр, далбаан дор дээд тушаалтнуудын утсан хvvхэлдэй болдог хvн-сармагчингууд байна. Гэхдээ би энд тeрийн албанд шударгаар ажиллаж, хамгийн хvнд хvчрийг нь vvрч байдаг цeeн боловч мэдлэгтэй, боловсролтой, шударга ажилтнуудыг vгvйсгээгvй юм шvv. Гагцхvv тeрийн албанд улс тeрийн бохир нeлee орсноор тeрийн алба мэргэшсэн, чадварлаг байх утгаа алдаж, улс тeрийн eндeр албан тушаалтнуудын танил тал, мэргэжлийн бус хvмvvс тeрийн албанд шургалсаар тeрийн алба чадваргvй болсон байгаад л харамсаж байна. Энд би Монгол улсын Сангийн Яам, Vйлдвэр Худалдааны Яамыг онцлон тэмдэглэхийг хvсч байна. Жишээ татахад эрдэс баялгийн салбар дахь гадаадын хeрeнгe оруулагчтай хeрeнгe оруулалтын гэрээ байгуулах ажлыг хэрэгжvvлэхдээ дээрх Яамдууд дотоодын мэргэжлийн хvний нeeцийг огт ашиглахгvй байгаа нь Засгийн газар, гадны хeрeнгe оруулагчдын хооронд Монголын талд ашиггvй нeхцлeeр урт хугацааны гэрээ байгуулагдах магадлалыг эрс eсгeж байгаа юм. Учир нь хeрeнгe оруулалтын гэрээ гэж юу болох, тvvнийг хэрхэн байгуулдаг, байгуулахдаа юуг хэрхэн харгалздаг зэрэг ОУ-ын туршлагыг судлах, гадны хeрeнгe оруулагчдын саналд vнэлгээ хийж, тэдэнд Тeр eeрсдийн саналаа боловсруулан, сeргvvлэн тавих, хeрeнгe оруулалтын тeсeлд мэргэжлийн vнэлгээ хийх хvний нeeцийн чадавхи дээрх Яамдуудад алга байна. Тeрийн албыг мэргэшсэн хvмvvсээр гvйцэтгvvлэх vvргээ дээрх Яамдуудын эрх тушаалтнууд зeрчиж, Монголын эрдэс баялгийн эдийн засагчид, ОУ-ын хуульчид, уул уурхайн инженерvvд, хeрeнгe оруулалтын шинжээч нарыг бvгдийг нь шахан гаргажээ. Ийм нeхцeлд гадны хeрeнгe оруулагчдад сeргvvлэн тавих “хeзeр” эдгээр Яамдуудад байхгvй байх нь аргагvй.

Иймд гадаадад зэрэг хамгаалаад, сурсан мэдсэнээ улсынхаа хeрсeнд тарихаар ирж байгаа Монгол мэргэжилтнvvдээ Монголын Тeр eeрee цааш нь тvлхэж байна. Одоо Монголын тeрийн албанд ажиллаж байгаа эрх тушаалтнуудын дийлэнх нь Ph.D, Ph.D Engg, M.Sc, M. Engg, MBA, MA гэх мэт graduate degree гадаадад эзэмшээд Монголдоо буцан ирж байгаа Монгол мэргэжилтнvvдээ бодитоор vнэлж, улс орноо бодох vvднээс тэдэнд хийх ёстой ажлыг нь хийлгэж, мэдсэн сурснаа Монголд хэрэгжvvлэх боломжийг нь нээн eгeх нь байтугай эдгээр эзэмшсэн академик зэрэг ямар учиртай, хоорондоо ямар ялгаатайг нь ч мэдэхгvй байна гээд та боддоо.

Монголчууд юу ч мэддэггvй, Монголд eндeр мэргэжлийн хvмvvс байдаггvй гэвэл худлаа. Энд жишээ татахад eнгeрсeн 10 гаруй жилд зeвхeн АНУ-д гэхэд 400 орчим Монгол хvн ямар нэг их сургуульд нь суралцаж, Associate, Bachelor's, Master's, Ph.D зэрэг авсан статистик байна. Энэ тоо манай жижиг орны хувьд цeeн бишээ. Vндэсний хvний нeeцийн бодлого Монголын Тeрд байгаагvйгээс л хeгжлийн энэхvv их боломж болсон vндэсний мэргэжилтнvvдээ Монголын Тeр eeрee эх орноос нь хeeн гаргасаар байна. Нeхцeл байдал ийм байгааг мэдрvvт гадаадад тeгсeeд эх орондоо ирсэн Монгол мэргэжилтнvvд маань буцаад хилийн чанадад гарч одож байгаа vзэгдэл их боллоо. Тэд Тeр засагтаа харамсдаг, харуусдаг, гомддог, бас тэднийг жигшдэг бизээ.

4. Сайн мэдээ

Хэдийгээр Монголын нийгэмд амь зуух хэцvv, цeeн бvлэг хvмvvсийн уршгаар улс эх орон маань ядуурлын туйлд хvрч, vндэсний аюулгvй байдлаа алдахад ойртсон ийм хvнд нeхцeл байдал гадаадад тeгсeeд эх орноо зорьсон биднийг угтан авч байгаа ч, материаллаг буюу eчvvхэн сэтгэхvйнээс ангижирч, амьдралын утга учир, мeн чанарыг бодитоор ойлгодог, ухамсар, соёл, ёс суртахуунтай, боловсролтой, эх орноо гэх сэтгэлтэй залуучууд Монгол эх орондоо бас ч сэтгэл, зvтгэл гарган ажиллаж байгаа нь сайн хэрэг биш гэж vv? Тэдний тоо цeeхeн боловч, eeр eeрсдийн салбартаа хувь нэмрээ оруулж, eeр eeрсдийн орчиндоо vлгэр дууриал vзvvлж, Монголын бараан амьдралд гэгээлэг бvхнийг тvгээхийн тeлee зvтгэн буй гэдэгт би итгэдэг.

Сэтгэлийн тэнхээ, тэвчээр жаахан дутсанаас ахиад л эх орноо орхин одохыг урьтал болгохоос илvvтэй, энд байгаа бvхий л нeeц боломжийг нээн олж, тэдгээрийг бvрэн ашиглах нь эх орондоо эргэн ирж буй залуус бидэнд илvv чухал гэж vзнэ. Хожмоо улс орныхоо тeлee залуу насандаа хийж бvтээсэн бага ч болов хувь нэмэртээ сэтгэл хангалуун байх нь Монгол хvн болж тeрсний хувьд бидний бахархал, нэр тeр гэж бодох юм.

Oнгeрсeн оны 10-р сард Монгол дахь АНУ-ын ЭСЯ, Монголын Боловсролын зeвлeгee, мэдээллийн тeвeeс хамтран АНУ-д тeгсeгч Монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж, тэнд 100 орчим тeгсeгч хvрэлцэн ирж, санал бодлоо чeлeeтэй хуваалцсанаар цаашид “Монгол улсын хeгжил” гэсэн нэгэн зорилгын тeлee eeр хоорондоо хамтран ажиллах vндэс суурь нь тавигдсан билээ. Vvний адил Герман, Япон, ОХУ, Их Британи, Австрали гэх мэт орнуудад тeгссeн Монголчуудын холбоодууд идэвхтэй vйл ажиллагаа явуулж эхэлж байгаа гэсэн. Аливаа амжилт бага зvйлээс л эхэлдэг болохоор улс орныхоо тeлee санаа зовнидог Монгол хvн бvр боломжоороо санаа сэтгэл нэгдэн, эдгээр холбоодын vйл ажиллагаанд нь оролцож байх хэрэгтэй юм байна.

Гадаад оронд тeгсeeд Монголдоо ирж байгаа хvн бvхэн эхлээд нийгэмдээ дасахгvй, нийгмийнхээ гаж vзэгдэлтэй эвлэрэхгvй нь мэдээж болохоор их бухимдана, сэтгэл eвдeнe, зовно, харамсана, гуниглана, магадгvй цeхeрнe. Би анх ирээд яг л ийм байдалд орсон. Гэхдээ eдeр бvр Монголдоо яах гэж ирсэн зорилгоо eeртee сануулж, тэрхvv зорилгоо биелvvлэх ёстой гэсэн иргэнийхээ vvргийг ухамсарлаж, Монголд ирсэн бусад олон залуус энэ бvх бэрхшээлийг сeрeн гарч чадсан шvvдээ гэж бодохоор эх орондоо буцан ирсэндээ харамсах сэтгэл огт тeрдeггvй бeгeeд харин ч урам ордог юм. Ер нь хvнд энэхvv тvр зуурын шокийг даван гарах сэтгэлийн тэнхээ, тэвчээр байх ёстой юм билээ.

Эцэст нь хэлэхэд “Хилийн чанадаас Монголдоо эргэн ирж буй боловсролтой залуус маш олон болтугай”, “Орон бvхэнд боловсорсон Монгол залуус нэгдэгтvн” гэж л хэлмээр байна. Боловсролтой, ёс зvйтэй Монгол иргэд энэ улс орон, нийгэмд тань агаар, ус шиг л vгvйлэгдэж байна шvv.

Бvх зvйл сайхан болно. Гагцхvv vvнд итгэе, зvтгэе!