Цэцээ гvн
Стрессээ тайлах зорилгоор амралтын eдрvvдэд ажлынхаа 3 залуугийн хамт Цэцээ гvн рvv гарлаа. Тeр хурахын амнаас эхлэн eгсeж, Богд хан уулын ноён оргил Цэцээ гvнд гаран, Манзушир дагуу эргээд бууж, тэндээ ойд майхан барьж хоноглоод маргааш eглee нь Зуунмод хvртэл алхаж, тэндээсээ УБ тийш унаанд сууж харьсан тэр аялалд багагvй алжаасан ч, тун ч сэтгэл хангалуун байна.
Олон цаг алхсан ч бид бvгд их сайхан амарсан. Майханд дэвсэх, дороосоо даарахгvй байх vvднээс би багадаа аав, ах, эгчийнхээ хамт элдэж байсан vхрийн ширийг авч явсан юм. Eмнe нь хeдee гадаа явахад машины ард хийгээд, буусан газраа дэвсээд тун ч таатай байдаг шир маань харин олон цаг vvрч явахад “vvнийг авдаггvй ч байж уу” гэх эргэлзээг тархинд тeрvvлж л байлаа. Гэхдээ очих газраа очиж буудаллаад, майхнаа барьж, тvvдэг гал асаагаад, тeмс булж идээд, vхрийн ширэн дээр дээлээ нeмрeн суугаад шинэхэн айраг шимээд, хeхee, eвeeлж, бvргэд, элээ, хэрээ зэрэг шувуудын дугарахыг сонсон суух бидэнд тун ч сайхан байлаа. Биеийг ер нь зовоож амрах сайхан юм. Би хамгийн сvvлд ачаагvйгээр 18 км алхаж байсан, харин энэ удаад тvvнээс ч олон км замыг ачаа vvрэн алхлаа. Манай ажлын залуус нэлээд гvргэр, алхаа гишгээ нь хурдтай, яваад сурчихсан юм билээ. Vзэсгэлэнт газруудаар аялж, байгалиас их эрч хvч авах нь жинхэнэ амралт юм. Цаашдаа Асралт хайрхан, Хагийн хар нуур, Естийн рашаан зэрэг явж vзээгvй газруудаад аялахыг хvсэхийн зэрэгцээ нутгийн уул Баянхонгорын Их богд хайрхан, Сэгсэг цагаан богд уулнаа гарах юмсан гэсэн сэтгэгдэл тeрж байна.
Жич: Замд аялах ахуйд хvмvvс хогоо хаясан нь л их муухай санагдаж байлаа. Бид ганц чvдэнз, чихрийн цаас ч хаялгvй бvгдийг eeрсдeдee шингээж, хогоо нэгтгэж байгаад тeвлeрсeн газрын хог дээр хогоо хаясан. Хvмvvс Цэцээ гvний оройд хvртэл архины шил, элдэв лааз, хуванцар сав, хог ловш хаясан, тэр нь бvр овоорчихсон байсан нь vнэхээр жигшил, зэвvvцэл тeрvvлж байв. Даан ч тэнэг, ухамсар дорой сармагчингууд нь тэгдэг юм байлгvй дээ. Та аяллаар явахдаа хог л битгий хаяарай. Нэг л хог унасан газар бусад нь нэмж хаясаар бvхэл бvтэн хогийн цэг мeнх ногоон ой дотор vvсч байгааг битгий дэвэргээрэй. Байгальд хvн амарч болно, харин амарч байна гэхдээ байгаль ээжид, бусдад гай болж амраад юухэв.