За хe ойрын хэдэн долоо хоног блогоо мартаад vvгээр шагайж ч амжилгvй явжээ би. “Гvй хe чиний сэтгэл санаа ахиад л хямрав уу? ганцаардал, гуниг мэдрэв vv? Аль эсвэл бухимдал тeрж хэнтэй ч хамаагvй ярилцмаар санагдав уу” гэж намайг сайн мэдэх нeхдvvд бодож байж болох л юм. Яагаад гэвэл энэ блог дээр би ихэвчлэн тийм vедээ л юм бичдэг байжээ. Ер нь одоо бодоход баярласан vедээ хэзээ ч юм бичиж байгаагvй санагдана...
Ажлаар Токио руу хэд хоног явчихаад саяхнаас л ажилдаа эргэн орж байна. Японы 4 дvгээр сарын хаврын бороо сэтгэл сэргээж, урам зориг нэмж билээ. Токиод Тeв банкууд, арилжааны банкууд, академик институтууд, судалгаа, шинжилгээ, зeвлeх vйлчилгээ vзvvлдэг байгууллагууд, хедж сангууд болон хeрeнгe оруулалтын сангууд гээд дэлхийн тэргvvлэх санхvvгийн байгууллагуудын 130 гаруй тeлeeлeгчид Номура банкны Тeв банкуудын семинарт цуглан дэлхийн эдийн засаг, санхvvгийн зах зээл, урт хугацаат хeрeнгe оруулалтын стратегийн чиглэлээр олон тооны сонирхолтой илтгэл хэлэлцvvлэн, асуудал хэлэлцэж, eeр хоорондоо туршлага, мэдлэгээ солилцон, ирээдvйд хамтран ажиллах сvлжээнvvдийг бий болгосон билээ. Миний хувьд энэ нь Тeв банкийг тeлeeлeн оролцсон анхны тохиолдол, ихээхэн чухал аялал байлаа. FX, Fixed Income, Commodity Analysis, Credit Derivative-ын чиглэлээрх eeрийн судалгааны ажлын хvрээг тэлэх боломжтой болсон. За явсан ажлын хувьд нэг иймэрхvv.
10 жилд хамт сурч байсан найз нeхдeeс Японд ажиллаж амьдарч байгаа нь олон. Одоо ч холбоотой байдаг нэг найз маань Японд сургуулиа тeгсeeд АНУ-д Ph.D-д сурахаар яваагvйсэн бол зайлшгvй л уулзах байлаа. Мeн eeр хоёр найз яг Токиод ажилладаг гэж сонссон ч ажлын тeлeвлeгee маш шахуу байснаас, бас ойрд тэдэнтэй холбоо харилцаа бариагvйгээс жаахан санаа зовоод тэдэнтэй уулзаж чадсангvй ирлээ. Зeвхeн тэнд сурдаг оюутан vеэл дvv, Ядоны эдийн засаг, худалдаа, аж vйлдвэрийн яаманд ажилладаг япон найзтайгаа л уулзаж, суши, сашими идэх зуур хэдэн vг сольж амжсан.
Хvмvvсийн амьдралын хэв маяг, дvр тeрх, зан тeлвийг нь авч vзвэл АНУ-тай харьцуулахад Японы нийгэм нь илvv дэг журамтай, ёс горимтой, бас жаахан дарамттай юм шиг санагдсан. За тэгээд Японы нийгмийн сайн мууг хvмvvс мэдэх хойно олон vг ч нуршаад яахав. Хамгийн гол нь миний ажигласан нэг зvйл бол юуны тeлee амьдарч байгаагийн утга учрыг ойлгож чадахгvй байгаа, асар ихээр ганцаардсан, нэгэн хэвийн амьдралаас уйдсан ганц бие хvмvvс Японд маш олон байна. Хvмvvс тэнд галт тэрэгний урдуур vсэрч амиа хорлоод байдгийн гол шалтгаан нь ч энэ байж болох юм. Ер нь аливаа юм хоёр, тvvнээс ч олон талтай байх юм даа. Амьдрал нь асуудлаар дvvрэн байх тусам хvн тэмцэж, зvтгэж, зvдэрч, тэрхvv хeдeлмeрийнхee vр шимийг хvртэхээрээ таашаал гэгчийг мэдэрч, тэр нь амьдралынх нь амт, утга учир болдог мэт. Vvнээс vvдээд надад нэг бодол тeрлee. Тэр нь юу вэ гэвэл ирээдvйд хvvхдvvдээ 18 нас хvрэхээр нь “хvvхдvvд минь амь амьдралаа eeрсдee олцгоо, бvтээцгээ” гээд л гэрээсээ хeeгeeд явуулна даа, хэ хэ. Багаасаа зовлон зvдгvvр vзэж мэдэрсэн, eeрт тохиолдсон бэрхшээлийг eeрee бие даан шийдвэрлэж сурсан, хэнээс ч хамааралгvйгээр амьдрах аргыг мэдсэн хvvхдvvд ертeнцийн хаана ч, асар тvргэн хурдацтайгаар eeрчлeгдeж буй нийгэмд хeлee олж чадна.
Монголд тvймрийн утаа ихтэй, Улаанбаатар орчим улаан тойром болсон тул ус чийг, цэвэр агаар vгvйлж амралтын eдeр хeдee зуслан руу явлаа. Голын эрэг, сайр дагуу ногоо цухуйн энэ хаврын тeл мал тэнхээ нэмсэн харагдах ба зуслангийн арын уулны тарваганууд хошгирч байх нь тод дуулдана. Монголд одоо зeвхeн хур бороо л vгvйлэгдэж байна. Бороо нь хvн бvрийн л eдрийн бодол шeнийн зvvд болж байх шиг байна. Би гэдэг хvн шeнe ихэвчлэн бороо орж байгаагаар, эсвэл хvчтэй давалгаалах тэнгис далай зvvдлэх боллоо. Ус зvvдлэх сайн байдаг уу, муу байдаг уу бvv мэд. Зeвхeн хvvхэд ахуй цагийн бороотой eдрvvдийг л дурсан санаж, тэнгэрийн хурыг тэсэн ядан хvлээнэм.